Хүмүүс эрт дээр үеэс эхлэн одоог хүртэл муу зүйлээс хамгаалдаг, аз жаргал авчирдаг, мөнгө дууддаг зүүлт, сахиус зэргийг хэрэглэсээр иржээ. Зарим нэг зүүлт, сахиус нь олон үндэстэнд түгээмэл тархсан байдаг бол зарим нэг нь зөвхөн тухайн үндэстэнд л хэрэглэгддэг байна.
Царсны боргоцой
Викингчүүд цонхны тавцан дээрээ царсны боргоцой тавихад тэнгэрийн бурхан Торын илгээсэн аянгаас хамгаална гэж үздэг байжээ.
Матрын шүд
Африкын зарим нэг үндэстнүүд матрын шүд мөрийтэй тоглоомд хожил авчирна гэдэгт итгэдэг байна.
Хулс
Азийн орнуудад зочилж байхад танд хулс бэлэглэж болно. Хулс эзэндээ олз омог авчирна гэж итгэдэг бол, фэн-шуйгийн номлолоор өрөөний хойд хэсэгт хулсны нунтагтай сав байрлуулахад ци энергийн солилцоог сайжруулдаг гэж үздэг ажээ.
Гурвалжин
Энэ дүрс эртнээс олон зүйлийг илэрхийлдэг болжээ, хамгийн их тархсан нь – бат бэх, тогтвортой байдлын илэрхийлэл юм. Үүнээс гадна хүний амьдралын гурван үеийг харуулна: хүүхэд нас, залуу нас, өндөр нас.
Царцаа
Азийн хэд хэдэн үндэстэн, америкийн индианчуудын дунд амжилтын билэг тэмдэг хэмээн үздэг. Өөрийн дуугаар муу зүйлээс хамгаалж, аюулаас урьдчилан сэргийлдэг гэж итгэдэг.
Морины тах
Морь эртнээс хүний үнэнч, хүчтэй андад тооцогдож ирсэн, тийм ч учраас морины тахыг эзэндээ аз авчирдаг гэж үздэг болов уу. Олон орны үндэстнүүд өөрийн гэрийн хаалган дээрээ муу зүйлийг зайлуулж морины тах хаддаг уламжлалтай байна.
Качина
Америкийн индианчуудын урласан хүүхэлдэйг ийн нэрлэх ажээ, эд зүйлсийн сүнс эдгээр хүүхэлдэйд оршино. Качины тусламжтайгаар сайн ургац авна гэдэгт тэд итгэдэг байна.
Зүүд баригч
Индианчуудын бас нэгэн зөн совингийн хэрэгсэл, нойрсож буй хүнийг муу зүүднээс хамгаална. Домогт өгүүлснээр, амийг нь аварсан нэгэн аалз талархсанаа илэрхийлж индиан бүсгүй Нокомисийг энэ сүлжмэлд сургажээ. Сүлжмэлийн дунд хэсэгт жижиг нүх байх бөгөөд түүгээр нь сайн сайхан зүүд орно, харин бусад нүхээр нь муу зүүд ордог гэж өгүүлжээ.
Нүд
Ойрх дорнодын бүсэд байрлах үндэстнүүд нүдний хороос зайлуулдаг гэж итгэдэг сахиус юм. Жуулчдын зарим нь энэ нүдийг бэлэг дурсгал болгон авдаг бол зарим нь үнэхээр нүдний хорноос хамгаална гэж үзэн авдаг байна.
Египтчүүдийн ариун цох
Эртний Египтчүүд энэ амьтныг ариун цох хэмээн өргөмжилж, ийм дүрстэй сахиусыг дээдэлдэг байлаа. Мандаж буй нар, төрөлдөө дахин төрөх, цаг хугацааны аялалыг илэрхийлдэг байжээ.
Эзэн хааны хамгаалагч – Арслан
Азийн олон оронд, ялангуяа Хятадад хамгаалагч арслангийн баримлыг олонтаа харж болно. Баячуудын байшин, эртний сүм хийд, ордонгийн орох хаалга дээр сүр хүчийг үзүүлэн эзнийхээ эд хөрөнгийг дээрэмчин, тонуулчдаас хамгаалан зогсоно.
Эрээн цох
Таны гар дээр буувал танд аз жаргалыг бэлэглэнэ гэж үздэг. Хэрвээ залуу эхнэрийн гар дээр буувал нуруун дээрх хар толбоны тоогоор хүүхэдтэй болно гэж сүслэнэ.
Анкх
Мөнхийн насыг илэрхийлэх Анкхийг эртний Египтийн фараонууд сахиус болгон зүүдэг байжээ. Бурхад анхкийн тусламжтайгаар хүмүүст үхлээс хойших амьдралыг бэлэглэж байгааг Эртний Египтийн ханан дээрх зурагнаас үзэж болох юм.
Зоос
Зоосыг олон газар нутагт аз авчирдаг гэж үздэг. Сүлдээр унасан мөнгө олбол олз омог ихтэй болно гэж итгэн үдээснээсээ уядаг. Шинээр авсан пиджак, хүрэм, түрийвч, гуталдаа зоос хийдэг.
Луу
Луун сахиус зүүж яваа эзэндээ хүчээ өгдөг хэмээн үздэг. Ялангуяа карьер хөөж байгаа хүмүүст илүү нөлөөлдөг, яагаад гэвэл луу хүчтэйгээс гадна тэргүүлэх хүсэлтэй амьтан юм.
Гахай
Европын олон орнуудад, мөн Азийн зарим нэг улс орнуудад гахайг аз хийморь авчирдаг гэж үздэг. Хятадад үнэнч, хичээнгүй байдлыг гахайн шинж чанараар илэрхийлдэг байна. Мөнгө цуглуулахад энэ амьтны дүрстэй байдаг нь үүнтэй холбоотой биз.
Чандаганы сарвуу
Алдартай сахиус, гэхдээ арын сарвууных байх ёстой. Чандага үр төл ихтэй тул эцэг, эх болох гэж хүсч байгаа хүмүүс сахиус болгон авч явдаг байна.
Инээж буй Будда
Инээж буй Будда бурхны баримал олз омог, аз жаргалыг авчирдаг гэж үздэг. Фэн-шүйгийн сургаалаар, инээж буй Буддагийн баримлыг гэрийн баруун хэсэгт байрлуулах нь зүйтэй, ингэснээр эрүүл мэнд, эдлэл хэрэглэлээр баян байна гэж үздэг байна.
Хүслийн худаг
Олон улс оронд мөрөөдөл, хүслээ хэлээд худаг, усан оргил руу зоос шиддэг. Худаг руу зоос шидэн бурханд тал засч усны эхийг ширгэхээс хамгаалдаг гэж итгэдэг байжээ. Мөн өөрийнхөө тусгалыг харж хүслээ шивнэхэд биелнэ гэж үздэг байв.
Гурван хөлт мэлхий
Мөн л Азиас гаралтай сахиус. Мэлхий нь амандаа ханз үсэгтэй зоос зуусан байх бөгөөд танд тохиосон аз, олз бүү нүүрээ бууруулаасай гэсэн бэлэг тэмдгийг илэрхийлнэ. Мэлхийн амыг хаалга руу харуулж тавьж болохгүй гэж үздэг.
Шат
Хананд эсвэл шонд түшүүлж тавьсан шатан доогуур гарахад аз харина гэж үздэг. Үүссэн гурвалжин нь Христийн Ариун Гурвалыг илэрхийлдэг хэмээх бөгөөд ингэж шатан доогуур гарсаар Ариун гэр бүлийг доромжилж байгаа гэж итгэнэ. Хэрвээ нэгэнт гарсан бол алдаагаа засч болноо, хуруугаа хэрээслэн, хөлнийхөө хооронд гурвантаа нулимна.
Муурын нүд
Бараг үнэт чулууны тоонд орох энэ чулуу эзнээ бусдын нүдний хор, амьдралын хүнд бэрхшээлээс хамгаална. Мөрийтэй тоглоомчид их мөрий тавин тоглохдоо энэ чулууг биедээ авч явдаг ажээ.
Түлхүүр
Цоожтой хаалга эсвэл хүний сэтгэлийг нээхийг хүсвэл зөв түлхүүр ашиглаарай. Японд гурван түлхүүрээр хайр дурлал, баялаг, эрүүл мэндийн үүдийг нээнэ гэж үздэг байна.
Заан
Заан аз жаргалыг авчирдаг гэж Азийн олон оронд үздэг. Үүдэн дээр өөд өөдөөсөө харан урд хоёр хөлөө өргөн зогсож буй заан халуун дулаан орчинг илэрхийлэхээс гадна, зааны баримал нь саруул ухаан, урт удаан насыг илэрхийлэх ажээ.
Дөрвөн навчит ургамал
Ирландаас гаралтай энэхүү сүсэл бишрэл нь гайхалтай ховор ургамалтай холбоотой юм. 10 мянгад ганц л тохиолдоно, хэрвээ та энэ ургамлыг харсан бол та маш азтай хүн. Навч нь аз, итгэл, хайр дурлалыг илэрхийлнэ.