Бид заримдаа киног таалагдсан учраас давтаж үздэг бол заримдаа нэг үзээд ойлгохооргүй кино гэж бас байдаг. Хэрэв та дараах кинонуудын учрыг төгсөхөөс нь өмнө тайлж чадсан бол та өөрөөрөө бахархах хэрэгтэй.
Inception
Хэдий энэ кино гайхалтай тод дарааллаар өрнөж, логик сэтгэлгээгээ бүрэн хадгалдаг ч төөрч будилах амархан. Тиймээс Леонардо Ди Каприо болон түүний багийхантай тулгарах бүхнийг ойлгоё гэвэл тархиа ажиллуулах зайлшгүй шаардлагатай.
12 Monkeys
Цаг хугацааны аялалтай зөгнөлт кино олон байдаг ч Тэрри Уилиамын уг бүтээл бидний анхаарлыг эхлэлээс төгсгөл хүртэл татаж чадсан юм.
The Game
“The Game”-ийг үзэх явцад олон үзэгч бүтээл доторхи бодит ертөнцөд эргэлзэж байсан байх. Киноны гол дүрд тоглосон Майкл Дүглас хийсвэр ертөнцийн хязгаарыг шалгах даалгавар авдаг. Түүний үйлдэл юунд хүргэж болохыг та бүхэн тухлан сууж үзээрэй.
Shutter Island
Бүх зүйл ойлгомжтой мэт санагдах тэр мөчид юм бүхэн орвонгоороо эргэх нь бий. Уг кино танд тийм л мэдрэмжийг төрүүлэх болно.
Source Code
Амьдралтай, хүчтэй, нөлөөтэй мөн тэсрэлттэй гэдэг үгс энэхүү кинонд тохирох болов уу. Түгшүүртэй нөхцөл байдал нь таныг дэлгэцнээс салгахгүй гэдгийг амлаж байна.
Interstellar
Нэг талаас энэ бол гайхалтай шинжлэх ухааны үндэслэл дээр бүтсэн зөгнөлт кино юм. Нөгөө талаас сэтгэл эмтрэм уянгын зураглал болсон. Найруулагч Нолан өөрийн бүтээлдээ хүний өчүүхэн атлаа асар ихийг агуулж чадах амьдралыг уудам сансар огторгуйтай харьцуулсан нь түүнийг урлагийн оргил руу ахин дөхүүлсэн юм.
Now You See Me
4 морьтон гэгдэх бүлэг илбэчид хүмүүсийн нүдэн дээр банк дээрэмдэж бусдад тараан, цагдаа, тусгай албаныхантай муур хулгана болж тоглодог. Тэдний үзүүлбэрүүдийг таамаглах аргагүй учир тун үзүүштэй.
The Curious Case of Benjamin Button
Урлаг сэтгэл хөдлөлөөр хэрхэн тоглож чаддагаа уг бүтээлээр ахин харуулсан юм. Хөгшин өвгөн болж төрөөд нярай хүүхэд болон хорвоог орхих нь бидний урьд өмнө үзээгүй зүйл яахын аргагүй мөн билээ.
A Beautiful Mind
Тооны суут ухаантан өөрийн толгой болон сэтгэлд буй асуудлуудаа цэгцлэх гэж оролдно. Хамгийн гайхамшигтай нь үзэгч ч мөн адил түүний асуудлын учрыг олохыг хүсдэгт байгаа юм.
Paycheck
Хэрэв та инженер байгаад таныг 3 жил ажиллуулаад хэдэн сая доллар өгнө гэвэл та юу гэх вэ? Ганц дутагдал нь таны сүүлийн 3 жилийн ой санамжийг арчиж хаяна.
The Butterfly Effect
Амьдралынхаа хэсэг мөчүүдийг санадаггүй нэгэн залуу коллежид ороод өөрийн тэмдэглэлийн дэвтрүүдийг уншдаг. Ингэснээр өнгөрснийг өөрчилж чаддагаа олж нээдэг.
The Matrix
Хэзээ ч мартагдашгүй кино гэдэг ховорхон байдаг бол тэдгээр кинонуудын нэг нь Матрикс билээ. Бодит ертөнцөд эргэлзэхэд хүргэнэ гэдэг тийм ч амархан зүйл биш шүү.
Fight Club
Тайлерын гүн ухаан биднийг бодоход хүргэдэг, магадгүй үнэхээр өдөр бүрийн уйтгартай зан үйлүүдээ орхин амьдралаас сонирхолтой зүйлсийг амсах цаг болсон биш гэж үү?
Cloud Atlas
Киног үзэхэд төрдөг сайхан мэдрэмжүүдийн нэг нь гэвэл тарж бутарсан олон хэсгүүдийг нийлүүлэх гэж оролдох юм.
Mulholland Drive
Шигтгэмэл зарагтай адил уг бүтээлийн хэсэг бүр нь чухал, гэхдээ ерөнхий дүр зургийг олж харахыг хичээхгүй бол төөрөх вий.
The Jacket
Анирлангуй байдал таныг эзэмдэж сэтгэл хөнгөрнө, юунд ч санаа зовохгүй байх энэ мөч “The Jacket” киноны дараа заавал ирдэг.
Mr. Nobody
Юм болгон хамаатай гэдэг үгийг та өмнө нь сонсож байсан уу? Киноны гол асуудал бол сонголт юм. Бидний хийсэн ганц үйлдэл ч ирээдүйг тэр чигээр нь өөрчилдөг.
Primal Fear
Ричард Гир-ийн тоглосон энэхүү кино 5 минут тутам шинэ нууцыг задлан үзэгчдийг алмайруулдаг.
Oldboy
Хэдий кино өөрөө ойлгоход хүнд боловч түүнийг үзсэний дараа ахин бодохгүй байж үл чадна. Хурц мэдрэмж төрүүлсэн уг бүтээл нь таныг огцом сэргээнэ гэдэгт итгэлтэй байна.
The Prestige
Английн шилдэг илбэчин гэх нэр алдрын төлөө хүн хэр хол явж чадах бол? Альфрэд Бордэн, Роберт Энжер хоёр өөр өөрийн амжилтыг гаргасан сайн илбэчид, гэхдээ тэдний өрсөлдөөн төд удалгүй цус асгаруулсан тулаан болдог. Найруулагч Ноланы бас нэгэн гайхамшигтай бүтээл.
엄건호
2015/08/26 at 14:43
3번째 사진 유지태 인가? #정의환
Зочин
2015/08/26 at 15:18
Сэтгэгдэл *tarvagnii udur
Зочин
2015/08/26 at 15:21
Memento alga bn
Зочин
2015/08/26 at 16:55
Сэтsгэгдэл *
Зочин байна
2015/08/26 at 17:29
Mr.Nobody-г заавал үзээрэй. Ухаарал өгүүлсэн сайхан кино. Нэн ялангуяа залуу хосууд гэр бүлээ бүиээж байгаа хүмүүс үзээрэй гэж хэлмээр байна
Зочин
2015/08/26 at 19:01
The Game iig saihan hudlaa naaj bnaa. yuuun dald ertonts ene ter vee.. uitgartai bayan zaluug hamsaatanguud zoriudaar togloomond oruulj sergeedeg tuhai kino
Fe
2015/08/26 at 21:38
Matrix, Interstellar, Inception, The shoutter island, The prestige bol ugasaa goe kinonuud. Odoo harin uzeegui hernee uzmeer sanagdaj bgaa kino bol ter Source code, Now you see me, Oldboy. Harin ter Mr Nobody, the butterfly effect bol shal teneg kino bn lee.
Ganbaatar Luvsandorj
2015/08/26 at 22:47
Tolgoigoo ajilluulj uznee
zochin
2015/08/26 at 22:53
jigshig ihenh ni zugeeeer l neg bdag jiriiin kinoonuud l bnshd bnshd… harin ch humuust oilguulhiin tuld barag amarhan bolgoj hiisen kinoonuud……
Мөөгий
2015/08/27 at 00:32
Энэ кинонуудыг монгол хэлээр үзэхээр оруулчвал
Bitgii soliortsgoo
2015/08/27 at 01:13
Сэтгэгдэл *Hutsatsgaa zger l uz. Kino l hund uhaan ugch chaddag. Bugdeeree tasartsan kinonuud bn.
Haha
2015/08/27 at 01:23
Tsag hugatsaanii aylaltai thriller kinonuudiig emegtei humuus ihenh n uzeed oilgodoggui! Ene uhaan muutaigiin shinj uu? Bas Inception, Matrix geh met parellel ertunts, zuudtei holbootoi kinonuudiig heden udaa uzeed ch oilgodoggui humuus baina! Predestination-iig bas 2 uzeed ch oilgoogui hun bas baina. Ene logic esvel IQ potential muutaigiinh baih tiim uu? haha
Зочин
2015/08/27 at 01:25
Memento, Predestination geh zereg kinonuud algooo. Uur zunduu kinonuud baigaa, Yag odoo sanahgui baina!
uuganaa
2015/08/27 at 01:58
Kinogoo todotgoj tailbar hiisen ni ih onovchtoi saihan boljee. Tuunees gadna uzeegui kinonuud bas baina, nemeh kinonuud ch bas baina.
Nazi
2015/08/27 at 02:14
Matrixaa ooroo ch oilgoogvi xvn tailbariig n bichsen ym shg bn. Xvvxeldeig n vzej baij kinon deer bolood baigaa zvilsiig oilgono. Matrix bol aguu zoxiol
Kkkk
2015/08/27 at 02:18
Vanilla Sky ? Sin City???
Зочин
2015/08/27 at 08:45
Энэ Кристофер Нолан ч мундаг найруулагч шүү. Энэ дундаас миний онцолж хэлэх кино бол Inception, Interstellar, Cloud Atlas,The Shutter Island, Prestige, Benjamin Button, A Beautiful Mind л байна даа
Зочин
2015/08/27 at 08:46
Eee, chaavas daa… ta nar…
Зочин
2015/08/27 at 11:43
pulp fiction alga bas l goy kino shvv
баяка
2015/08/27 at 15:45
Сэтгэгдэл эндээс mulholland drive ыг л ойлгохгүй байгаа юм даа. энд дунд бас тийм ч хүнд биш энгийн кинонууд байнаа, зүгээр л нэг үзэхэд ойлгомжтой байхаар. Ноланы кинонууд их орсон байна, угаасаа мундаг найруулагч. харин энэ жигсаалтанд Станлей кабрикыг кинонууд байхгүй байгаа нь сонин юм, Mr. nobody-г үзээд үнэхээр толгой ажиллаж байнлээ шүү,
Puuje
2015/08/27 at 15:46
Inception – Masterpiece
12 monkeys – Most realistic Time travel ever
The Game – Total bullshit
Shutter Island – Haven’t watched yet, but I know the plot
Source Code – So good, bullshit ending
Interstellar – Visual masterpiece, bullshit story
Now You See Me – good plot, bad ending
The Curious Case of Benjamin Button – Not so Mindblowing
A Beautiful Mind – Pretty good movie
Paycheck – I really haven’t heard of this
The Butterfly Effect – So great
The Matrix – I prefer Animatrix
Fight Club – Great Directing
Cloud Atlas – Nahh, Waste of time
Mulholland Drive – Too Deep
The Jacket – @ Plan to Watch list
Mr. Nobody – So underrated Masterpiece
Primal Fear – Haven’t watched yet
Oldboy – So good, so disturbing
The Prestige – Nearly Perfect
Зочин
2015/08/27 at 16:38
Сүүлийн үеийн зөгнөлт кинонуудыг шинжлэх ухааны онол таамаглалд тулгуурлаж хийдэг болсон. Interstellar бол үнэхээр мундаг кино болсон байна лээ. Цаг хугацааны удаашрал, сансрын хар нүх энэ тэр бол бүгд нотлогдсон. Харин wormhole буюу орон зайг товчилдог өтний нүх байж болох юм гэдгийг таамагласан ч одоогоор батлаагүй байгаа. Гэхдээ ирээдүйд хүмүүс хийнэ биз дээ. Matrix дээр гардаг алдарт “what is reality?” гэдэг алдарт асуулт онолын физикч, философчдын мөнхийн асуулт байсаар л байна. Бодит байдал гэдэг чинь яг юу юм бэ? Чиний бодитоор оршин байна гэж харж байгаа эд юмс уу? Тэр эд юмс чинь атомын түвшиндээ бол зүгээр маш өчүүхэн цахилгаан цэнэгүүд шүү дээ. Цөмөө тойрон эргэж байдаг электрон бол нэг зэрэг хэдэн ч газар байж болдог айхтар эд шүү дээ. Жишээ нь та байшингаа тойрон алхаж байна гэж бодьё. Та нэг зэрэг үүдэнд нь, ард нь, хажууд нь г.м хичнээн л бол хичнээн байрлалд зэрэг байж чадна өөрөөр хэлбэл таны маш олон хувилбарууд зэрэг оршин байж чадна гэсэн үг. Гэхдээ хэдийд нь яг хаанаа байх вэ гэдгийг таахад маш бэрхтэй. Онолын физикчид мөн цаг хугацаагаар аялаж болно гэдгийг баталж чадаагүй ч бас үгүйсгэж чадахгүй л байгаа. Сүүлийн үед ирээдүй нь өнгөрсөндөө нөлөөлж болох юм гэсэн маш өвөрмөц санааг зарим алдартай эрдэмтэд дэвшүүлээд байна. Хэрэв таны хаалгыг нэг өдөр нэг хүн тогшоод “би бол чи, ирээдүйгээс ирлээ” гэвэл битгий гайхаарай гэж байна лээ шүү. Тэгэхээр параллел ертөнц бол оршин байдаг гэсэн үг юм биш үү? Таны амьдаралдаа хийж буй сонголтуудаас шалтгаалаад таны хэдэн мянга, магадгүй хэдэн сая хувилбарууд мөн тооны параллель ертөнцөд амьдарч ажиллаж байна гээд төсөөлөөд үз дээ. Frequency, Back to the future гээд өнгөрсөнд очиж түүхийг өөрчилдөг кинонууд огт худал зүйл биш юмаа.
Зочин
2015/08/28 at 01:00
Emegtei hvn vzeed oilgodoggvi ch geh shg dandaa tolgoi muutai ohidtoi kino vzdeg bsimu haisha ym bitgii niited n hamaatuulj yariad bai
Lkhamaa
2015/08/28 at 11:12
zarim humuus paralel ertuntsiin kinog oilgohgui murtluu zuud zugnul, ilbe, tsag hugatsaanii erguulegtei kinog oilgodog, zarim ni esregeeree, tegheer enend chin zaawal emegtei humuus oilgodoggui gj yarih yamrch shaardlaga bhgu, jishee ni bi matrix-iig bol neg uzeed yuch oilgoogui, harin Prestige, 12 monkeys, Butterfly effect zereg kino-g bol oilgood bgan.
Зочин
2015/08/31 at 00:03
setgegdel: odoo boltol inception-iin tugsgulig oilgodoggui ee.
baagiiz
2015/09/06 at 14:02
ednar sonirholtoi zohioltoi tolgoi sain ajiluuldag blowch hvn vzeed galzuurchhaar kinonuud bol bish
nobody
2015/10/27 at 17:43
neg kinog martaj all titanic uneheer nuuutslag shuuu jake ni amid bdin bna lee olon honog bodson
Зочин
2015/11/27 at 06:38
Сэтгэгдэл *shutter island yag yaj duusdgin be utga n .ervvl hvniig mangartuulchij bgamu.esvvl neeree gemt heregte bsinmu yeroso oilgoguiee
Төөгөө
2015/11/27 at 21:29
The matrix бол миний хувьд бүх цаг үеийн хамгийн шилдэг агуулга утга санаатай кино. Гэвч нэг л зүйл дээр алдаа гаргасан байдаг логикийн хувьд тэрийг та нар олоорой
mongolkino
2015/11/27 at 22:23
edgeer kinonuudiig uzeed hajuud ni mongold hiigdej bgaa kinonuuda bodohoor gutrah setgel torjiiinoo
drew
2015/12/05 at 00:17
shutter island iig nadad tailbarlaad uguuch. ter zaluu uneheer galzuu yumuu. bas uur shine goy kino helj uguuch
Mmmm
2016/01/20 at 13:38
Cloud atlas bol yg tailbar deeree bgaa shigee tiim l medremj turuulne dahij uzsen ch shine zuil neej baidag saihan kino
Зочин
2016/07/04 at 19:31
setgehdel
Зочин
2016/07/05 at 08:03
Mash Dutuu List bnadaa
kukylya
2017/02/11 at 06:33
inception insterlater 2 kino bol togs uran buteel
Зочин
2017/05/04 at 18:23
Imitation game pls?