Өнөөдрийн байдлаар Xopom.com сайтаас зохион байгуулж буй зураг эвлүүлэх тэмцээний хамгийн өндөр оноог тогтоосон оролцогчдын мэдээллийг хүргэж байна:
• ТЭСО Корпораци “ХААН чипс” – Энхтүвшин Энхбаатар
• Юнител Групп “Hollywood Mongolia” – Авирмэд Батбаяр
• Жи-Мобайл ХХК “Лого” – Лхагвасүрэн Баасансүрэн
• БОСА Холдинг “Big Big” – Урансүх Осоржин
• Жи Эн Бевережис ХХК “Mountain Dew” – Амар… (тэмцээнд оролцохдоо овог нэрээ латин үсгээр бичиж оруулах шаардлагатай)
• Вайтлотус ХХК “Геркулес” – Гуруутав Ууганбаяр
Тэмцээн дуусахад ердөө 2 хоног үлдсэн байгаа тул танд одоо ч гэсэн ялагч болох боломж байгаа гэдгийг дуулгая.
Тэмцээний албан ёсны ялагчийг 2013.10.17-ны өдрийн шөнийн 00:00 цагаар тасалбар болгож шалгаруулах ба тэмцээний ялагчид 2013.10.18-ний өглөө 7711-7337 дугаарын утсаар бидэнтэй холбоо барина уу.
Тэмцээний дүрэм:
• Тэмцээн явагдах хугацаанд оролцогч өөрийн нэрээр хэдэн ч удаа тоглож оноогоо ахиулах боломжтой.
• Тэмцээнд оролцогч нь өөрийн овог нэрийг үнэн зөв оруулж тоглох шаардлагатай. Овог нэрээ бүрэн оруулаагүй ялагчид шагналыг гардуулахгүй ба овог нэрээ бүрэн оруулсан дараагийн ялагчид шагналыг гардуулах болно.
• Тэмцээний зураг тус бүр шагналтай. 6 өөр төрлийн зураг эвлүүлэн дээд амжилт тогтоож 6 шагналын эзэн болох боломжтой.
Тэмцээний хугацаа, шагнал:
• Тэмцээний үргэлжлэх хугацаа 2013.10.08 – 2013.10.18 хүртэл нийт 10 хоног
• Ивээн тэтгэгч байгууллагын шагнал (гарын бэлэг)
Тэмцээний спонсор байгууллагууд:
• ТЭСО Корпораци
• Юнител Групп
• Жи-Мобайл ХХК
• БОСА Холдинг
• Жи Эн Бевережис ХХК (Pepsi)
• Вайтлотус ХХК (Геркулес)
0
0
0
0
0
0
0
0