
“Хатанбаатар” киноны Ванданов, “Ичээнд нь” киноны Дамбийжаагийн дүрээр Монголын ард түмэнд танигдсан МУ-ын Гавьяат жүжигчин Мажигсүрэнгийн Цолмонбаатар 70 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж, Монгол улсын кино урлагт нөхөж баршгүй гарз хохирол учирчээ. Монголын кино урлагт тавин жил зүтгэн “Ард түмний гавьяат” болсон түүнийг 2011 оны 11-р сарын 26-ны Улс тунхагласны 87 жилийн ойгоор МУ-ын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнасан. Төр энэ шагналыг олгохоос урьтаж, ард түмнийхээ сэтгэлд Гавьяат хэмээн мөнхөрсөн энэ эрхэм хүн тэнгэрийн орондоо амгалан нойрсох болтугай. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гучин гурван хайлантай Цагаан бургас гэдэг газар 1942 онд мэндэлсэн М.Цолмонбаатар нь 1961 онд ХААИС-ыг Ойн инженер мэргэжлээр дүүргээд, цэрэг цагдаагийн газар ажиллаж байгаад 1963 онд “Их дэлгүүрийн соёлын ордон” буюу хуучнаар “Худалдааны соёлын ордон”-д хэсэг хугацаанд ажиллаж байхад нь Драмын театрт ирж ажиллах саналыг тэр үеийн дарга нар тавьсны дагуу Драмын театрт очжээ. Л.Ванганы “Тамирын бэр” жүжигт тракторчин залуу, “Афродитын арал” жүжигт Анастисийн дүрд, удалгүй Шекспирийн “Лир ван” жүжигт гол дүр Эдмонд тоглосны нь дараа буюу 1964 оны 2-р сарын 9-ний өдөр тайзан дээр Монгол Улсын “жүжигчин” гэсэн мэргэжлийн үнэмлэхийг гардуулсан байна. Түүнээс хойш 50 шахам жил их урлагийн гал тогоонд чанагдаж, кино жүжгийн гол болон туслах гэхчилэн 160 орчим дүр бүтээсний дотор “Сэтгэлийн дуудлагаар” киноны Шаравын дүр түүний анхны дүр байсан юм. Алтан үеийнхний залгамж халаа гэгддэг энэ хүндтэй эрхэм Монгол Улсын анхны баатар, Цэргийн яамны анхны сайд, Монгол Улсын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө уйгагүй тэмцэж, гурван төрд зүтгэж явсан Хатанбаатар Магсаржавын ач хүү юм. Гурван хүүхэдтэй түүний хоёр ихэр хүү болох Алтангадас, Алтангэрэл нар нь “Мандухай сэцэн хатан” киноны Улсболд, Төрболдод тоглосон бол М.Цолмонбаатар өөрөө тус киноны Ибрай тайшийн цэргийн жанжны дүрд тоглосон билээ. Кино урлагийн нэрт төлөөлөгч тэрээр Ардын дуу бүжгийн чуулгад дагалдан бүжигчин хийж байсан төдийгүй сумын заан цолны эзэн байсан юм.
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу
0
Гоё0
Ха Ха0
Хөөрхөн0
Гайхмаар0
Бахархмаар0
Харамсалтай0
Тэнэглэл0
Буруу-
Та бүхнийг монголын террариум сонирхогчдын ээлжит “Reptile Day 2025” өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна
Total34 34 5 дахь удаагаа зохиогдож буй Мөлхөгчдийн өдөрлөгт ирснээр: Гэр бүлээрээ хоёр ну… -
Дэлхийн хамгийн хол зайн гүйлтийн тэмцээнд Монгол хүн бариандаа орлоо
Total183 183 Хэт холын зайн шилдэг тамирчин Б.Буджаргал дэлхийн хамгийн хол 5000 км-ын гүй… -
Дэлхийн хамгийн хол зайн 3100 бээрийн гүйлт
Total94 94 Дэлхийн Хамгийн хол зайн гүйлт хэмээгддэг Шри Чинмойн 3100 бээрийн 28 дахь удаа… -
13 настай Н.Түвшинбат хүүд амьдрал бэлэглэе
Total64 64 13 настай Н.Түвшинбат хүү Остосерком буюу дунд чөмөгний хүнд хэлбэрийн ясны хор… -
“Өөрийгөө ялах” бүх нийтийн гүйлтийн тэмцээн Дарханд боллоо
Total254 254 Дархан хотноо “Өөрийгөө Ялах” бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг 4-р сарын 22-д … -
ЖИГМЭЭДЭЭ ЖИГҮҮР БЭЛЭГЛЭЕ – Хандивын аян
Total55 55 Амьдралд бууж өгөх шалтгаан олон байдаг ч түүнийг сөрж тэмцэх нь хүн төрөлхтөн …




Зочин
2012/05/18 at 21:49
ene mongoliin chingis haand togloson hun bish bizde zaza bish baisan ch hoorhiidoo um mani badmei hum. sain yavaarai ta
Зочин
2012/05/18 at 22:49
өндөр болохыг хүсвэл талл.мн -д зочлоорой. 16-35 насандаа хүссэнээрээ өндөр болох боломжтой