Архинд живэх залуу нас

0

Архинд живэх залуу нас

[justify]ОЮУТНУУДЫН ЧӨЛӨӨТ ЦАГ
-Хөөе, манайхаан наана чинь дэмий ийшээ оръё оо.
-Яах юм бэ, Дассан газартаа л дээр. Ядаж л зөөгчийг нь…
-Хэрэггүй ээ дээр шоудахдаа хамгаалагчтай нь хэрэлдээд бөөн юм болсон. Одоо орвол алуулах байх.
-Нээрэн тэгсэн билүү, За за, чиний хэлснээр болъё. Энд тэгээд гайгүй охид байгаа болов уу.
-Орсон байхад учир нь олдоно, юуг нь хүлээсэн юм бэ. Шал дэмий юм яриад алтан сайхан цагнаас минь хумслаад байх юм аа.
Сансрын тунел дээр байх “….” Disko club хэмээн өнгө өнгийн гэрлээр гоёмсгоор бичсэн хаягны дэргэд зогсох 20 гаруй насны оюутан бололтой таван залуу ийн ярьсаар дотогшоо орлоо.[justify][justify]Оюутнуудын шөнийн амьдралыг сурвалжлах зорилготой явсан болохоор зориуд тэднийг дагаж, нөгөө бааранд нь оров. Эчнээ танилууд маань бүжгийн талбай болоод ойр орчмын ширээг сайн харагдахаар гэж тооцоолсон бололтой арай өндөрлөг газар байх булангийн ширээг сонгов. Биднийг ороход 21 цаг өнгөрч байсан ч залуус арай л цуглаж амжаагүй байгаа бололтой. Заал нь гэрэлтэй бас хөгжим нь дуулдахгүй шахам байна. Энэ тэнд 18-20 орчим насны болов уу гэмээр охид, залуус хоёр гурваараа ширээнд суучихсан энэ тэрийг ярилцах аж. Зарим нь хаалгаар орж гарах нэгнийг илт сонирхсон харц чулуудах бөгөөд гайгүй хувцасласан залуу орж ирвэл охидынх нь чанга ярих, инээлдэх нь эрс ихэсч, харин гайгүй охид харсан залуучууд нүүр нүүрээ тулгаж суугаад шивнэлдэх нь ихсэх юм билээ. Бодвол тэд шинээр орж ирсэн охидтой танилцах төлөвлөгөөгөө боловсруулж байгаа нь тэр бололтой юм.
Булангийн ширээг онцлон суусан манай сурвалжлагын баатруудын хувьд ч ялгаагүй, орж ирэх охидыг сонирхон харж, зарим нь ойролцоохь ширээн дээр суугаа охидтой яриа өдөж, бас ч үгүй ширээндээ хүртэл урьж байгаа харагдсан. Энэ бааранд 60 гаруй ширээ байсан бөгөөд удалгүй бүгд эзэнтэй болов. Нэг ширээнд дор хаяж гурван хүн гэж тооцвол энэ зааланд 180 гаруй хүн сууж байгаа аж. Хүн болгон өмнөө пиво тавьчихсан, арай бийлэгжүү загнасан нэг нь ширээнийхээ голд шилтэй архи сөгнөжээ.
Хөгжим ч тачигнаж эхлэв. Залуучууд уусан архи, пивондоо нэлээдгүй халамцаж байгаа бололтой. Тэдний зарим нь анх орж ирэхдээ чимээгүйхэн сууж байсан бол удалгүй хөгжмийн нүргээн, уусан архи, пивоныхоо хүчээр халамцаж улмаар бүжгийн талбай дээр огт өөр хүн болж хувирцгаав.
Пиво архины үнэр, тамхины хөшилдсөн их утаа, шал доргитол нүргэлэх хөгжим, охидын тас тас инээлдсэн чанга яриа гээд үнэндээ тэнд удаан суухад бэрх юм билээ. Тэнд хоёр цаг орчим суугаад гарах үед тэнд байсан залуусын олонхи нь нэг оройг өнгөрүүлэх найзаа олсон харагдсан.
23 цаг өнгөрөөгөөд баарнаас гарав. Гэтэл зэргэлдээ хаалганаас 18 насны болов уу гэмээр нэлээд согтсон гурван залууг баарны хамгаалагч нар чирч гаргаад хаалгаа хааж орхив. Нөгөө хэд хоорондоо маргалдаж эхлэв.
-Би чамайг хэрэггүй гээ биз дээ.
-Би яасан юм тэр мууг дахиж таарвал ална аа.
-Хөөе чи дуугүй бай. Цагдаа нар …
-Ингэхэд чи миний дууг хорьдог хэн юм бэ.

Ийнхүү хэрэлдэх үеэр азаар “Шөнийн эргүүл” гэсэн бичигтэй хоёр цагдаа харагдсан бөгөөд нөгөө хэд ч тэдний бараанаар хоорондоо муудалцсаар Сансарын тунел уруудан алга болов. Энэ хооронд баарны хамгаалагчид тэднийг шилэн хаалганы цаанаас харсаар л зогссон юм.
Энэ бол өнгөрсөн бямба гаригт болсон явдал бөгөөд манай залуучууд иймэрхүү байдлаар чөлөөт цагаа өнгөрөөдөг аж. Хамгийн харамсалтай нь энэ бүхэн эргээд нийгэмд сөргөөр нөлөөлж байгаа юм.
ЭНЭ ОНД 1281 ОЮУТАН ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД “ЗОЧИЛЖЭЭ”
Монгол Улс нэг хүнд ногдох их дээд сургуулийнхаа тоогоор дэлхийд тэргүүнд бичигддэг. Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд 130 гаруй их дээд сургууль, коллеж байдаг бөгөөд 174 мянган оюутан суралцдаг аж. Гэтэл тэдний олонхи нь иймэрхүү байд¬лаар чөлөөт цагаа өнгөрөөж байна.
Нийслэлийн цагдаагийн газрын мэдээлж буйгаар зөвхөн энэ оны эхний 11 сарын байдлаар 300 гаруй оюутан 262 гэмт хэрэгт холбогдсон аж. Энэ нь өнгөрсөн оныхоос 64-өөр нэмэгдсэн гэдгийг ч холбогдох албаны хүмүүс хэлж байна. Оюутнуудын хамгийн их үйлддэг гэмт хэрэг гэвэл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай бүлэглэн хулгай, дээрэм хийх нь эрс ихэсдэг аж. Тухайлбал, энэ оны эхний 11 сарын байдлаар 86 оюутан архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амь бие, эрүүл мэндэд халдаж хохирол учруулжээ. Мөн орой үдшийн цагаар танхайрах, хулгай дээрэм хийх нь ихэсч байгаа гэнэ. Бүр хүчингийн хэрэг ч цөөнгүй гарсан гэдгийг цагдаагийнхан хэлж байсан юм. Түүнчлэн 22 оюутан зам тээврийн осол гаргасан бөгөөд тэдний цөөнгүй нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан аж. Нийслэлийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Алтанзулын ярьж буйгаар энэ асуудалтай холбогдуулаад МУИС, ШУТИС, ХААИС болон бусад сургуулийн удирдлагуудад мэдэгдэл хүргүүлсэн аж. Харамсалтай нь, оюутнуудын гаргаж буй гэмт хэргийг бууруулах тал дээр цагдаатай хамтарч ажиллах тухай хүсэлтийг одоогоор ямар ч сургууль хүлээж аваагүй байна. Мөн билетний үнэ, сургуулийн төлбөр мэтийн асуудал төдийхнөөр өөрсдийнхөө үйл ажиллагааг хязгаарладаг Монголын оюутны холбоо ч энэ асуудалд нааштайгаар хандаагүй аж.
Гэтэл оюутнууд архи дарсан дунд ийнхүү чөлөөт цагаа өнгөрөөх, гэмт хэрэгт холбогдох нь эрс ихэссээр байна.

НЭГ ХYНД 48 ЛИТР АРХИ
Монгол Улс олон зүйлээрээ дэлхийд тэргүүлдэг. Тухайлбал, нэг хүнд ногдох их дээд сургууль, коллеж, дээд боловсролтой гэх сэхээтнүүд, Зам тээврийн осол, хотын агаарын бохирдол гэх мэтчилэн дурдаж болно.
Гэтэл бас үйлдвэрлэж буй спирт архи, түүгээр үйлчилдэг баар цэнгээний газраар нэлээд дээгүүрт ордог байх юм. Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар манай улсад спиртийн 12, архины 170, пивоны 29 үйлдвэр байдаг аж. Эдгээр үйлдвэрүүд жилдээ 10 орчим сая литр архи, дарс, 3.3 сая литр пиво үйлдвэрлэдэг гэнэ. Yүнийг 2.5 сая хүндээ хуваавал зөвхөн 38 градусаас дээш хатуулагтай архи гэхэд нэг хүнд 45 литр оногддог аж. Yүнийг спиртэд шилжүүлбэл нэг хүнд жилд есөн литр спирт ногддог гэсэн үг юм.
Yүнээс гадна зөвхөн нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалддаг 8902 дэлгүүр, 1635 баар цэнгээний газар байдаг гэсэн тоо байна. Энд тэнд бүтээн байгуулалт өрнөж байна л гэдэг. Харамсалтай нь оюутан залуус чөлөөт цагаа өнгөрөөчих нэг ч газар алга. Ийм учраас Монголын залуу үе архин дунд залуу насаа өнгөрөөж байна. Саяхан Хан-Уул дүүргийн цагдаагийн хэтсийнхэн хуурамч архи үйлдвэрлэдэг бүлэг хүнийг барьсан. Тэдний ярьж буйгаар дээрх хүмүүс “Морьт хангай” гэсэн архины шилэнд их хэмжээний архи савлан хөдөө худалдаалах гэж байсан нь илэрсэн гэж байна. Баяр дөхөж байна. Монголчууд ямар ч баярыг архигүйгээр төсөөлөхөө больчихжээ. Ид архины улирал оюутан залуусыг маань хүлээж байна. Ууж наргиж, баяр тэмдэглэж бололгүй л яахав. Уусан ч учиртай, баярлаж хөөрсөн ч алс хэтээ бодмоор байна.
Уг нь юутай ч зүйрлэшгүй залуу нас, оюутан цаг гэдэг архин дунд биш сурах мэдэхийн оргилуун хүсэл дунд өнгөрдөг байгаасай.[/justify]

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

22 Сэтгэгдэл

  1. bebnos

    2007/12/26 at 13:16

    harin tiim ee ene zaluuchuud arhia bagasgaval ……………

  2. Marcel

    2007/12/26 at 13:48

    harin tiim ee heterch bn aa odoo bolno oo.

  3. Undrax

    2007/12/26 at 14:13

    ene ch dendtsen bna aa 1 xund 45 litr arxi bxdaa yadgiin (sanaa aldav) :2: :2: :46:

  4. neo_94

    2007/12/26 at 15:10

    yoo mgl ene yanzaaraa yvahku ee

  5. bebnos

    2007/12/26 at 16:12

    my buland orood uzeerei heregtei soft game chini baih ch yum biluu orood l uz

  6. baynaa_sk

    2007/12/26 at 16:40

    Гоё юм бичиж. 1 юм нэмээд хэлэхэд тэр ноогдоод байгаа архины денгеж 30 хүрэхгүй хувийг евгентийнхен уудаг гэж байгаам. Тэгснээ ихэнх хувийг нь залуучууд 1 1-нийдээ нийлж байгаад тасартлаа уудаг гэж байгаам.

  7. Naruto_B

    2007/12/26 at 17:48

    Shal negiig bodogduulchihlaa

  8. srl299

    2007/12/26 at 18:01

    mongol arhinaas salmaar bnaa

  9. ksander

    2007/12/26 at 19:06

    Zuv bas bodyyshtai yum bichsen bn shuu…Yg ni hun bolgon yhamsarlaad dor doroo hicheevel uuniig yg ni arilgaj bolhol yum… :-P Aimshigtai yum aa…

  10. zoloo_devil

    2007/12/26 at 22:12

    muu l bna daa

  11. nps

    2007/12/26 at 22:53

    mongolchuud arhi ih uhaar humuus durguitsdeg tegeed tuuniig ni ARhi herhevch uuj bolohgui meteer tusuuln boddog. Harin unendee arhiig n horigloogui harin ch uuj bolno gej zovshoordog DAAN CH TUUNIIG N MANAI MONGOLCHUUD uhamsartai uuj idej chaddaggui n tun haramsaltai…

  12. Зочин

    2007/12/27 at 17:39

    arai dendej bnaa arhi uusaar mohoh bii dee hiih ymgui hun l arhi uudag

  13. HapaaxaH

    2007/12/27 at 18:57

    neeree uneheer ene baidal ajiglagddag shuu nair naadam bayr eslol ene buhen arhiguigeer tosoolohiin argagui bolj Mongol ene baidlaaraa baival hedhen jiliin daraa arhind jiveh degee

  14. Bakha_DK_8

    2007/12/27 at 19:00

    Ene arhi gedeg hor chini mongoliin barag ihenh humuusiin amidraliin ballaj bna chuu!!

  15. Зочин

    2007/12/27 at 19:34

    zaluusaa ahinaas tatgalzval arhinii companiud ni dampuuraad baarand bainga orohgui Club d hayaa orood baovaal zugeer l yum sandaaa tiimuu zaluusaa

  16. nps

    2007/12/28 at 10:38

    yaana daa

  17. Зочин

    2007/12/28 at 20:03

    [font=Arial][/font]dajgvi shv hogshoon

  18. jemchug

    2007/12/29 at 20:05

    yag vnen l yum bichsen bna daa iimerhүү bdal dandaa l bdg shdee :-P

  19. Nibira87

    2008/01/21 at 16:40

    ene ch arai gaigui jishee baina … vnendee zaluuchuudad zoriulsan gazar howorshde mongoliin oyuntanguudaa tiim bzde

  20. Downloader

    2008/01/25 at 15:57

    MANAIHAAN SHAL MANGAR MAANAG YUMAA STOO NEEREE STUPID YUMAA NEG HUN 48LITRE /ENE 8LITRE GESNIIG SONSOOD DOWNLOADER MAANI UUJ BAISAN COKA COLA-NDAA SOGTLOO/ MANAIHAAN BITI L DEE ARHIMUUHAI SHDEEE

  21. Зочин

    2008/02/21 at 11:11

    [size=large]mongol duu in sites:
    [url=http://duu.bywav.com]http://duu.bywav.com[/url]
    mongol toli:
    [url=http://www.bywav.com]http://www.bywav.com[/url][/size]

  22. Зочин

    2012/06/19 at 16:11

    aimar ym bishuu arhi uudaggui baga uudag humuus zondoo bgaashd tedniig haswal arhichid neg jild heden litr arhi uudag gsn ug we bi jild dundjaar 3 4 litr arhi uudag gj bodii iheer minii uldeesen 41 42 litriig busad hun dr nemeed ain bs nadshig humuus heden mynga bgaashd mongolchuudaa arail ym bishuu ireedui ur huuhed amidralaa bodmoor ymda bi mongolooroo baharhadag gehdee ene arai bish ymaajavascript:justreturn()javascript:justreturn()javascript:justreturn()javascript:justreturn()

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *