NatGeo Монгол сэтгүүлийн 5-дугаар сарын шинэ дугаарын агуулга

0

NatGeo Монгол сэтгүүлийн 5-дугаар сарын шинэ дугаарын агуулга

Нэгдүгээр сарын нэгэн жиндүүхэн боловч цэлмэг өглөө. Цасанд дарагдсан Аспромонте уулын орой алсад үзэгдэхэд ойролцоох моддод жүрж боловсорно. Италийн төв нутгийн урд хязгаарт тахиралдсан уулын замаар Жеозеппе Пассарино бүхээгтэй мөнгөлөг тэргээ жолоодон Калабриа хэмээх хөдөө нутгийг чиглэн өгсөж явлаа. Замын дагууд ургасан чидун болоод элдэв жимсний төгөл жирэлзэн өнгөрч, Калабриа Их Сургуулийн генетикч тэрээр ажлын хамтрагч, өндөр насны эмгэг судлаач Морицио Берарделлитэй яриа өрнүүлж байв. Тэдний зорьж буй Молокьо тосгоны 2000 оршин суугчийн дунд зуугаас дээш настай дөрөв, 99 настай мөн дөрвөн хүн бий.

Төд удалгүй тэд тосгоны захад амьдрах 106 настай Сальваторе Карусогийн гэрт ирэв. Настай өвгөн дүрэлзэх галын өмнө биеэ ээн сууж, шар сониноос ертөнцийн төгсгөлийн тухай тайван гэгч ньуншиж суулаа. Нягтлан байсан түүний 1905 оны 11 сарын 2 гэсэн төрснийгэрчилгээний хуулбар ил зуухны тавцан дээр жаазтай харагдана. 
 

Судлаачдад бие тэнхээ дажгүй гэх энээрийн ой санамж гайхалтай хэвийн бололтой. 1913 онд буюу өөрийг нь сургуульдявдаг байхад эцэг нь өнгөрч, ээж, ах нь 1918-19 оны ханиад томууны тахлаар өөд болох дөхсөн, 1925 онд өөрөө санамсаргүй ойчиж хөлөө хугалаад цэргээсчөлөөлөгдсөн гээд бүхнийг санана. Берарделли түүнд дөхөөд, хэрхэн ийм гайхалтайурт наслав гэж асуухад настан дэггүй аятай жуумалзаж “No Bacco, no tabacco, noVenere – Архи, тамхи, хүүхэнгүйгээр” гэв. Өдий хүртлээ голдуу инжир жимс, шошидэж байсан тэрээр махыг барагтаа идээгүй хэмээн нэмсэн юм. 
 

Ийм хариултыг судлаачид өмнө нь Pocoma tutto буюу “Бүх зүйлээс, гэхдээ бага багаар” гэх 103 настай Доменико Ромеоболон бие тэнхээ ядруу боловч дуу аялж өгсөн 104 настай Мария Роса Каросонараас сонсч байлаа.
 

Косенза муж дахь лаборатори руу буцах замдаа Берарделли “Тэд үргэлж зөвхөн жимс, ногоо идэхээ урьтал болгодоггэж байна” хэмээн онцлоход, “Байгаа зүйл нь л тэр байсан юм чинь” хэмээн Пассарино егөөдөв.
 

ХХ зууны эхэн үед нүүрлэсэн ядуурлаас үүдэн Калабри зэрэг нутагт бага хооллохоос өөр сонголт байгаагүй юм.Тэгээд ч тэжээллэг багатай хооллолт нь урт удаан наслахтай холбоотой хэмээн олон арван жил үзэж ирсэн. Гэвч энэ үзэл одоогийн шинжлэх ухааны өнцгөөс үгүйсгэгдэж, хүний урт наслалт хоол тэжээлийн илчлэгтэй холбоогүй болохыгсүүлийн үеийн хэд хэдэн судалгаа харуулна. 
 

Ямартаа ч Пассарино урт настнуудын идсэн уусныг бус, харин өөрсдийг нь илүү сонирхоно. Нэг талаар дэгс үг,цуурхал, нөгөө талаар батлагдаагүй элдэв “мөнхийн ус үйлдвэрлэгч” бизнес ухаантнуудаар дүүрсэн энэ түүхэн талбарт эрдэмтэн судлаачид урт наслалтын нууцыг генетикийн хүчирхэг технологи, молекул түвшний судалгаа, ялангуяа генийн бүтцээр ялгаатай багахан бүлэг хүмүүсийн мэдээлэлд тулгуурлан нээхээр оролдож эхэлжээ. Ингэснээр өтлөх үеийн өвчин эмгэг, түүнээс сэргийлэх нууцад нэвтрэх мэдлэг мэдээлэл бий болно хэмээн үзнэ. Калабриа, Эквадор, Хавай төдийгүй Бронкст хүртэл хийсэн судалгаанууд эцэстээ бүх хүн нас ахих тусмаа эрүүл, тэр чбүү хэл эрч хүчтэй байх онцгой молекул, химийн найрлага байдаг тухай цухалзуулна. 
 

УРТ НАСЛАЛТЫГ генийн түвшинд тайлах гэсэн эрэлхийлэл олон улсад шинжлэх ухааны төдийгүй “пахарито” буюу испаниар бяцхан шувуу хочит Николас Аняазко мэт өсвөр насны хүүгийн анхаарлыг хүртэл татна. 
 

Компьютер тоглоом, хөл бөмбөг тоглодог тэрээр хоолны өрөөний хананд өлгөөтэй “Сүүлчийн оройн зоог” гэх жаазтай зургийн дэргэдэх нүцгэн хүүхний зурагтай хуанлийг сэм хардгийг хэн хүнгүй мэднэ. 

 

Дэлгэрэнгүйг National GeographicМонгол сэтгүүлийн 2013 оны 5-р сарын дугаараас уншина уу.

 

Үндэсний Газарзүйн Нийгэмлэгийн гишүүн болж оюуны хөрөнгө оруулагч болохын зэрэгцээ олон нийтэд мэдлэг түгээх үйлсэд хувь нэмрээ оруулахыг хүсвэл сэтгүүлээ захиалахад л хангалттай. 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99770707

Бидэнтэй [email protected] хаягаар холбогдоно уу!

 




0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. jakoo

    2013/05/07 at 01:34

    Үнэн тэнэг болчихжээ. Яг саак.мн шиг зурган мэдээлэлтэй эргүү сайт. Ямар эргүү нь ийм болгочихвоо. Тэгээд тоглоом нтр нэмэхгүй ийм эргүү зургууд л нийтлээд байх юм уу? цаашдаа. Тийм бол зайл зайл ийм эргүү сайт руу орохгүй.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *