Хуучин ертөнцийн цагаач нар болон тэдний үр удмаас хүн амынх нь гол хэсэг бүрддэг Канад орон эхэн үедээ Францын, хожим нь Их Британий колони байсан. Тийм болохоор хоёр зууны хугацаанд цагаачлал болон уугуул бус хүмүүсийн суурьшил энэ улсыг нөмөрч, өнөөдрийг хүрчээ. Тус улсын уугуул иргэд, Франц, Британи болон бусад сүүлийн үеийн цагаачдын ёс заншил, хэл, шашин соёл нэгдэн өнөөгийн Канад орны соёл, Канад хүний өвөрмөц шинж байдлыг бий болгосон байна. Дэлхийн хамгийн чинээлэг орнуудын нэг болох энэ улсын тухай, энэ орны ард иргэдийн тухай гайхмаар 20 баримтыг сонирхуулъя.
1. Канадад Канад орныг Америктай нэгтгэх зорилго бүхий байгууллага байдаг.
2. Канадын зарим цагдаагийн албадууд сайн үйл хийсэн хүмүүст талархал илэрхийлэх ‘эерэг тасалбар’-ыг өгдөг.
3. Канад инженерүүд мэргэжлийнх нь буурь суурьтай, анхаарал болгоомжтой байдлыг тэдэнд сануулах бөгж зүүдэг.
4. Канадад амьдардаг Terence Koh нэртэй энэ зураач өөрийнхөө ялгадсыг 500,000 доллараар зарсан.
5. Парламентын танхимын орой дээрх Канадын төрийн далбааг өдөр бүр шинээр сольдог. Энэ ажилд Канадын засгийн газар жил бүр 1 сая доллар зарцуулдаг.
6. Канадчууд анх АНУ-ыг довтлох төлөвлөгөөтэй байсан ч энэ төлөвлөгөө хэзээ ч хэрэгжээгүй.
7. Өнөөгийн дундаж Канад хүн дундаж Америк хүнээс баян. /энэ нь түүхэнд анх удаа юм./
8. 2010 онд нэгэн Канад эр өөрийгөө тэр хүүхдийн эцэг гэдгийг мэдсэнээр хогийн савнаас нярай хүүхэд аварсан.
9. Канадын нэгэн их сургууль өөрийн кампустээ Puppy Room нэртэй өрөө байгуулсан ба энд оюутнууд ядаргаа, стрессээ тайлахын тулд гөлөг, нохойтой тоглох боломжтой аж.
10. Жил бүр Канадын шуудан Santa Claus, The North Pole, H0H 0H0 гэж хаягласан сая орчим захиаг хүлээн авдаг ба тус бүрд нь хариу илгээдэг байна.
11. Канадын нэгэн их сургууль нэг удаа аюулгүй сексийн мессэжнүүдийг үдэж хавсаргасан бэлгэвчнүүд тараасан. Гэвч үдээс нь бэлгэвчнүүдийг цоолсон байснаас үр ашиггүй зүйл болжээ.
12. Канадын арлаас 4000 гаруй захиаг лонхонд хийн илгээсэн залуу дэлхийн өнцөг булан бүрээс 3000 гаруй хариу хүлээн авсан.
13. Канадын Barenaked Ladies хамтлаг цомог бүрийнхээ нэг дууг бүрэн нүцгэнээр бичүүлдэг.
14. Зарим хүн Канадын төрийн далбааг маргалдаж байгаа хоёр хүн гэж хардаг.
15. 1950-1970 оны хооронд Канадын морьт цагдаа 1000 нохой чарганы нэгжийг санаатайгаар хөнөөсөн.
16. Канадад Canadian Reform Alliance Party /CRAP/ буюу Канадыг шинэчлэх холбоотны нам хэмээх улс төрийн нам байсан.
17. Канадын газрын тосны экспортын 99% илүү нь АНУ руу явдаг.
18. 1993 оноос хойш нэг ч Канадын баг Stanley Cup-ыг хожоогүй.
19. Канадад Валентины картыг зөвхөн хүмүүс төдийгүй амьтад ч үзүүлдэг.
20. Канадад хоол хайж хүмүүсийн орон гэрийг сүйтгэсэн туйлын цагаан баавгайнуудыг хорьдог шорон бий.
Хөөрхөн
Ха Ха
Гайхмаар
Тэнэглэл
Гоё
Бахархмаар
Харамсалтай
Буруу




Зочин
2015/12/08 at 14:52
kanadiin toriin dalbaa margaldaj baiga 2 hun haragddag ym bna hah sonin ym shuu