
Дэлхий дахинд өөрийн авьяас чадвараараа үнэлэгдэн Mонгол орныхоо нэрийг электроник хөгжмийн ертөнцөд өндөрт өргөж яваа, Armin van Buuren, Markus Schulz, Ferry Corsten, Paul Oakenfold зэрэг DJ нарын сэтэнд аль хэдийн дуугаа мөнхөлж үлдээж чадсан, Монголын номер нэг продюссер DJ Одонбатын бие даасан 2 дахь “PARADISE” альбум та бүхний гар дээр хүрэхэд бэлэн боллоо. Уг альбум нь Монголд хамгийн анхны продюссер DJ-ын double буюу 2 CD-тэй артист буюу уран бүтээлийн альбум бөгөөд А дискэнд продюссер DJ Одонбатын цоо шинэ хэний ч хэзээ ч сонсож байгаагүй гайхалтай чадварлаг хийцээр дүүрэн бүтээлүүд орсoн бол Б дискэнд түүний дэлхийн өнөө цагийн топ trance артистуудтай хамтран хийсэн Track-ууд ремиксүүд багтжээ.Монголын Номер нэг продюссер / DJ Одонбатын “PARADISE” CD-ний нээлтэнд хүрэлцэн ирж жинхэнэ трансын хэмнэлд доргиж, жинхэнэ уран бүтээлийг мэдрэх боломжийг Метрополитан Энтертайнмент танд олгож байна.
Энэ үдэш Зочин DJ-ээр Монголын номер нэг эмэгтэй DJ Miss Zoya, Монголын шилдэг DJ BTB, Өлзий, Буд нар ирж өөрсдийн сэтийг та бүхэндээ хүргэх болно.
Жинхэнэ транс хөгжмөөр амьсгалах жинхэнэ “Tранс Диваажинд” жинхэнэ Транс, Электрон хөгжмийн фэнүүдээ урьж байна.
P A R A D I S E альбум Hi-Fi Records-ын бүх салбарт 2012.07.20-ноос эхлэн худалдаанд гаргах бөгөөд үнийн хувьд: 22,000₮ байна. P A R A D I S E альбумыг худалдан авахад танд продюссер / DJ Одонбатын анхны бие даасан MIRACLE альбум дагалдан очно.
Үйл ажиллагаа 19:00 цагаас эхлэх учраас та бүхнийг цагтаа ирэхийг хүсье.
Entry: 20,000₮
2012.07.20
Дэлгэрэнгүй мэдээллийг: 91092552, 91092442, 91092332
www.odonbat.com
www.metropolitan.mn
www.facebook.com/Odonbat
www.facebook.com/MissZoyaOfficial
www.facebook.com/MetropolitanEntertainmentOfficial

Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу



