ҮоIP гэж юу вэ?
• ҮоIP телефонийг ашиглан
• Энгийн уламжлалт телефонийг ҮоIP адаптортай хамт ашиглах
• Компьтер дээр спийкер болон микрофонийн тусламжтай ашиглах
Хэрхэн ҮоIP / Интернет Фойс ажилдаг вэ?
ҮоIP үйлчилгээ нь таны дуу хоолойг интернетээр аялах чадвартай дижитал дохио сигнал болгон өөрчилдөг. Хэрвээ та энгийн утасны дугаарлуу залгаж байгаа тохиолдолд нөгөө хүндээ хүрч очихоос өмнө сигнал тань энгийн утасны сигнал болон хувирч өөрчлөгддөг.
Ямар төрлийн тоног төхөөрөмж надад хэрэг болох вэ?
Өргөн зурвасын ( өндөр хурдны интернет ) холболт шаардадаг. Энэ нь кабел модем эсвэл өндөр хурдны үйлчилгээнүүд болох DSL, LAN зэргээр холбогдож болдог. Мөн компьтер, адаптор, болон тусгай утас шаардлагатай байдаг. Хэрвээ та компьтероо ашиглан ҮоIP үилчилгээнд хамрагдахыг хүсвэл таньд тусгай софтвэйр болон хямдхан микрофон байхад л хангалттай. Харин тусгай ҮоIP утаснуудын хувьд этгээр нь таны өргөн зурвасын холболтонд залгагдан яг л уламжлалт телефон-той адилаар ажиллах боломжтой. Хэрвээ та телефон-оо ҮоIP адаптертай холбон ашиглавал та урьд нь утсаар яаж дуудлага хийж байсан түүнтэйгээ адил байх болно.
Хэрвээ би ҮоIP үйлчилгээнд хамрагдсан бол хэн рүү ярих боломжтой вэ?
Энэ нь таны ямар үйлчилгээнд хамрагдсанаас шалтгаалан ялгаатай байдаг. Зарим нь таныг зөвхөн ижил үйлчилгээний хэрэглэгчидтэй ярих эрхийг олгож байхад зарим хэсэг нь таныг утасны дугаартай хэн рүү ч дотоод болон гадаад гэж ялгалгүй дуудлага хийх боломж өгдөг. Хэрвээ та энгийн утасруу залгаж буй тохиолдолд хүлээн авагч нь ямар нэгэн тоног төхөөрөмж суулгах шаардлаггүй байдаг ба зарим тохиолдолд та нэг доор нэгээс илүү хүнтэй ярих бололжийг ҮоIP үйлчилгээгээр авч болдог.
ҮоIP-ийн давуу талууд нь юу вэ?
ҮоIP нь уламжлалт утасанд байхгүй эсвэл байдаг боловч зөвхөн нэмэлт төлбөртэй олддог үйлчилгээ болон үзүүлэлтүүдийг агуулж байдаг. Мөн та өргөн зурвасын холболт болон уламжлалт утасны шугаманд хоёуланд нь сарын төлбөр хураамж төлөхөөс зайлсхийх бололцоотой. Холын зайн болон олон улсын дуудлага хийхэд мөн нэмэлт төлбөр төлөх хэрэггүй юм.
ҮоIP-ийн сул талууд нь юу вэ?
Зарим ҮоIP үйлчилгээнүүд тог буюу цахилгаан тасарсан үед ажиллах боломжгүй болдог ба нөөц хүчдэлийн систем олгодоггүй.
Зарим ҮоIP үйлчилгээнүүд нь шуурхай дуудлагын утаснууд болох 911 (Америк) 101 (Монгол) г.м дугааарууд луу холбогдоход асуудал үүсэх магадлалтай байдаг.
Би утсаар ярьж байх үедээ компьтерээ ашиглаж болох уу?
Ихэнх тохиолдолд “Тийм”
Интернэтийн утасгүй хүлээн аваад компьютерүүд болон бусад төхөөрөмжүүд рүү утасгүй, утастай аль ч хэлбэрээр дамжуулах бүрэн утасгүй шийдэл бүхий Mobile WIMAX модем. Өөрт нь суурилагдсан Wi-Fi модулийн тусламжтайгаар Wi-Fi хүлээн авагчтай компьютер, гар утас зэрэг бусад төхөөрөмжүүд рүү утасгүй интернэтийг дамжуулна. Мөн LAN интерфэйсээр энгийн сүлжээний карт бүхий компьютерүүдэд интернэтийг дамжуулдаг. Та Mobile WIMAX болон Wi-Fi, LAN router-ийг өөртөө зэрэг агуулсан тус төхөөрөмжийг авснаар илүү зардлаа бодитойгоор хэмнэж чадна.
Мөн Телемаксын Indoor төхөөрөмж нь VoiP утасны холболттой ба та энэхүү төхөөрөмжийг VoiP адаптортой холбон утсаар чөлөөтэй ярих боломжтойгоороо давуу талтай. Тус үйлчилгээ нь туршилтын үе шатандаа явж байгаа ба удахгүй ашиглалтанд орж интернэт болон утас хоёрыг нэг доороос авах бололцоотой болно.
-
Хөвсгөлийн 13 настай охин үеийнхэндээ зориулан ном орчуулж, аяллын вэб сайт хийж байна
Total4,062 4,062 Хүүхдүүд өөрийнхөө юунд дуртай, ирээдүйд ямар хүн болохоо тодорхойлчихвол… -
Хөгшрөлтийг зогсоох, удаашруулах боломжтой юу?
Total86 86 Юун түрүүнд хөгшрөлт нь биологийн өөрчлөлт бөгөөд бодисын солилцоо удааширж, эд… -
Алдарт Tomorrowland-ийн шилдэг Dj нарын нэг⚡RayRay⚡“Power Expo & Festival”-н тайзан дээр ирж өөрийн галзуу сетээ сонсгохоор боллоо
Total17 17 Дэлхийн шилдэг ТОП-100-н DJane 12 дугаарт, Азийн шилдэг DJane 2 дугаарт эрэмбэ… -
Power Expo Festival дээр “The Hu” хамтлаг Монголд анх удаа бүрэн хэмжээний тоглолт хийнэ
Total64 64 Экстрим, энтертайнмент, экспо гурвыг хослуулах “POWER EXPO & FEST” наадам н… -
Холливудыг хөлдөө “сөгдүүлсэн” Хятадын кинонууд
Total299 299 1.4 тэрбум гаруй хүн амтай Хятадын асар том зах зээлд өндөр хөгжилтэй бүхий л… -
Битүүнээс өмнө амжуулж хийх зүйлс
Total56 56 Сар шинийн нүсэр их ажлын наана өөртөө багахан цаг зарцуулж ирэх жилээ илүү гоё…
jerry-man
2010/11/24 at 14:16
thanks
temuujin751
2010/11/24 at 14:51
bayarlaa
gamez
2010/11/25 at 02:56
ok!
baynhangai
2010/11/25 at 12:05
medlet nemer bayrlalaa
sanji
2010/11/25 at 20:18
anha