Yргэлжлэх хугацаа: 111 мин
Төрөл: Адал явдалт, Инээдэм,
Найруулагч: Robert Schwentke
Гол дүрд: Bruce Willis, Morgan Freeman, John Malkovich, Mary-Louise, Helen Mirren
Дистрибютер: Summit Entertainment
U.S. Box Office: $43,518,185
Кино бүтээсэн газар: New Orleans, Louisiana, USAToronto, Ontario, Canada
Өргөөгийн дэлгэцэнд: 2010.10.25
Кино шүүмжлэгчид: А
Түүнчлэн үзэгч, гишүүдээ уйдаахгүйн тулд хөгжилтэй уралдаан зарлаж, кино мэдлэгийг нь ч шалгаад амжсан. Гэхдээ мэдлэг шалгахаас илүүтэй цаг тулсан нөхцөлд хэн сандралгүй, хурдан сэтгэж чадах вэ гэх авхаалж, самбааг нь сорив уу гэлтэй. Харин энэ үдшийн нэг сонирхолтой зүйл нь ирсэн зочдод Монголын кино сонирхогчдын клубын үйл ажиллагааны талаарх фото эвлүүлгийг тольлуулсан нь байлаа. Анхны “Twilight:Eclipse” киноны нээлтээс эхлээд үргэлжилсэн кино үдэшлэгүүд, гишүүдийн анхдугаар уулзалт, жүжигчин Жэки Чаныг угтах үйл ажиллагаа гээд олон дурсамжууд гэрэл зураг болон үлджээ. “Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдюү” гэдэг л энэ бололтой. Ингээд индэрт үргэлжилсэн албан ёсны үйл ажиллагааг мөн л “G-Tree”-гийнхэн хааж, “We Are the World” дуугаараа MMF-ийн гишүүдийг нэгтгэсэн.
Улаахан өнгөт амтат коктейлээр дайлуулсан зочид кино эхэлтэл элдвийг хөөрөлдсөөр үзэгчдийн танхимыг зорьлоо. Сүүлийн үед Box Office-т амжилт олох болсон олон киноны эхлэлд үзэгддэг “Summit Entertainment”-ийн логогоор “RED” эхлэв. Дашрамд дурьдахад, “Summit Entertainment” нь бидний мэдэх “Twilight” цуврал төдийгүй “Оскар”-ын шагналт “The Hurt Locker” киног бүтээсэн юм билээ.
Тэтгэвэрт гарсан CSI-ийн ажилтан Фрэнк Мозэс (Брюс Уиллис)-ийн энгийн өглөөгөөр “хөшиг нээгдэж” үйл явдал өрнөв. Жүжигчин Брюс Уиллисын хувьд сүүлийн үед энэ төрлийн кинонд хэд хэд тоглочих шиг боллоо. Саяхан л гэхэд “Cop Out” кинонд мөн л хөгжилтэй цагдаагийн дүр бүтээснийг та санаж байгаа байх. Харин “Хатуу самар” маань ирэх онд хоёр ч драм киногоор бидэнтэй уулзаж, 2012 онд “Die Hard 5”-аар эргэн ирэх юм билээ.
“RED” комеди буюу инээдмийн төрлийн кино тул ямар нэг бодох зүйл, ухаарал “хайрлах” санаа хомс ч үзэгчдийг хэдэн хором “улаа бутартал” инээлгэж чадахуйц бүтээл болжээ. Хошин, хөгжилтэй харилцан яриа үйл явдлын чимэг болж, буудаад байхад онодоггүй Америк киноны жишгийг бага зэрэг зөрчин гол дүрүүд хоёр ч удаа суманд өртсөн ч “цоо эрүүл” болж байв. Харин дурьдахгүй өнгөрч болохгүй зүйл бол мэдээж киноны хийц. Буудалцаан, дэлбэрэлт зэрэг адал явдлын багагүй хэсгийг компьютер графикаар хийсний заримыг энгийн нүдээр харахад жинхэнэ мэт сэтгэгдэл төрүүлж байлаа.
Киног үзээд дуусахад “Татар ажиллагаа” кино санаанд буух нь тэр. Хоёул адал явдалт-инээдмийн кино тул буудалцаан төдийгүй хөгжилтэй хэсэг олонтой. Хийцийн хувьд холын Холливудын бүтээлийг Монголынхтой харьцуулах нь өрөөсгөл боловч, тэр цаг ойрхон мэт санагдаж санаанд багтсаныг нуух юун. Харин та юу гэж бодох бол? Сонирхож үзээд сэтгэгдлээ хуваалцаарай.
-
Хөвсгөлийн 13 настай охин үеийнхэндээ зориулан ном орчуулж, аяллын вэб сайт хийж байна
Total4,062 4,062 Хүүхдүүд өөрийнхөө юунд дуртай, ирээдүйд ямар хүн болохоо тодорхойлчихвол… -
Хөгшрөлтийг зогсоох, удаашруулах боломжтой юу?
Total86 86 Юун түрүүнд хөгшрөлт нь биологийн өөрчлөлт бөгөөд бодисын солилцоо удааширж, эд… -
Алдарт Tomorrowland-ийн шилдэг Dj нарын нэг⚡RayRay⚡“Power Expo & Festival”-н тайзан дээр ирж өөрийн галзуу сетээ сонсгохоор боллоо
Total17 17 Дэлхийн шилдэг ТОП-100-н DJane 12 дугаарт, Азийн шилдэг DJane 2 дугаарт эрэмбэ… -
Power Expo Festival дээр “The Hu” хамтлаг Монголд анх удаа бүрэн хэмжээний тоглолт хийнэ
Total64 64 Экстрим, энтертайнмент, экспо гурвыг хослуулах “POWER EXPO & FEST” наадам н… -
Холливудыг хөлдөө “сөгдүүлсэн” Хятадын кинонууд
Total299 299 1.4 тэрбум гаруй хүн амтай Хятадын асар том зах зээлд өндөр хөгжилтэй бүхий л… -
Битүүнээс өмнө амжуулж хийх зүйлс
Total56 56 Сар шинийн нүсэр их ажлын наана өөртөө багахан цаг зарцуулж ирэх жилээ илүү гоё…
bold_urnukh
2010/10/29 at 16:34
Goy :-x
turuu_designer
2010/10/29 at 16:47
Монголдоо байсан ч болоосой
jerry-man
2010/10/29 at 17:02
Mongolchuud danda party dah yum aa xaxaxa
Veto
2010/10/29 at 17:17
gogo :-)
kira-madara
2010/10/29 at 19:28
neg iermhuu
Bond_tz
2010/10/29 at 21:02
GoGo! :95: :102: :242: :320:
temuujin751
2010/10/29 at 21:28
dajgu
Зочин
2010/10/29 at 23:47
Зургийг [b]АЛАГ ФОТО АГЕНТЛАГ[/b][hide]http://www.facebook.com/alagagency[/hide]
gamez
2010/10/30 at 07:47
humuus ni yaad ulaan huvtsas umsuuguu bgan?
Зочин
2010/10/30 at 14:32
ene kinond togloson hvmvs mgld irtsen um shg surtei shatsan
sekv
2010/10/30 at 15:55
[color=008000][size=xx-large]zuw zuw[/size][/color]
doogii0118
2010/11/01 at 13:12
surtei ain
Зочин
2010/11/04 at 19:30
Uuriin bichsen zuilee yamar ch ner, haygguiggeer niitlegdsen bhiig unshlaa. Zuvshuurul avdaggui yumaa gehed, eh survaljaa duridaj bh heregtei bh.