Дэлхийн хамгийн үнэтэй 10 бугуйн цаг

0

1. Cartier Secret
Үнэ: $2.75 сая

18 каратын цагаан алтаар родийг өнгөлж хийсэн энэ бугуйн цаг 3,53 каратын 3010 ширхэг очир алмаазаар чимэглэгдсэн нь энэ цагийг ийм үнэтэй болгожээ.Дэлхийн хамгийн үнэтэй 10 бугуйн цаг 1

2. Patek Philippe 1953 Heures Universelles Model 2523
Үнэ: $2.9 сая

Баячуудад зориулагдан бүтээгдсэн энэ цаг 2006 онд дуудлага худалдаанд орсон. 18 каратын шар алтаар хийгдсэн ваар болон паалангийн нэгдэл хэлбэрийн нүүр нь Хойд Америк тивийг санагдуулам байдлаар бүтээгджээ.Дэлхийн хамгийн үнэтэй 10 бугуйн цаг 2

3. Piaget Emperador Temple
Үнэ: $3.3 сая

Үнэтэй очир алмаазнуудаар бүтээгдсэн энэ бугуйн цагнуудын эхнийх нь 207 ширхэг нарийн урт алмааз, 481 ширхэг очир алмааз болон маргадын өнгөт алмаазаар, хоёр дахь нь 11 урт нарийн алмааз, 162 очир алмаазаар тус тус бүтээгджээ.Дэлхийн хамгийн үнэтэй 10 бугуйн цаг 3

4. Patek Philippe 1928 Single Button Chronograph
Үнэ: $3.6 сая

1928 оны ганц товчлуурт Patek Philippe хронограф нь 18 каратын цэвэр цагаан алтаар хийгджээ. Нүүр нь бүүдгэр өнгийн мөнгөөр хийгдсэн байна.Дэлхийн хамгийн үнэтэй 10 бугуйн цаг 4

5. Patek Philippe Platinum World Time Watch
Үнэ: $4.02 сая

1939 онд дэлхийн тэргүүлэх зэргийн цаг үйлдвэрлэгч Patek Philippe-гийн бүтээсэн энэ цаг нь тухайн цаг үеэсээ үлдсэн цөөхөн цагнуудын нэг бөгөөд 2002 онд зарагдсан.Дэлхийн хамгийн үнэтэй 10 бугуйн цаг 5

6. Louis Moinet Meteoris
Үнэ: $4.6 сая

Энэхүү цагны нүүр дэлхий дээр байх боломжгүй солир болон жижиг гаригийн чулуулгаар хийгдсэн.Дэлхийн хамгийн үнэтэй 10 бугуйн цаг 6

7. Hublot Diamond
Үнэ:$ 5 сая

Дэлхийн хамгийн үнэтэй бөгөөд гоёмсог бугуйн цагнуудын нэг болох энэ цаг 140 каратын 1200 очир алмаазаар чимэглэгджээ. Цаг өөрөө 18 каратын цагаан алтаар хийгдсэн байна.Дэлхийн хамгийн үнэтэй 10 бугуйн цаг 7

8. Patek Philippe 1527
Үнэ: $5.6 сая

1943 онд бүтээгдсэн энэхүү цаг 18 каратын шар алтаар хийгдсэн ба нүүрийг нь матте өнгийн мөнгөөр хийжээ. Шилдэг 10 винтаж цагны нэг болох энэхүү ер бусын тансаг загвартай цаг нь мөнхийн хуанлитай.Дэлхийн хамгийн үнэтэй 10 бугуйн цаг 8

9. Patek Philippe super complication
Үнэ: $11 сая

Дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэгчдийн нэг энэ компаний бүтээсэн хамгийн нарийн төвөгтэй бүтэцтэй энэхүү цаг нь 18 каратын алтаар хийгдсэн. Энэхүү цагийг хийхэд зөвхөн загвар дээр нь 5 жилийн хугацааг зарцуулсан ба 1933 онд үйлдвэрлэжээ.Дэлхийн хамгийн үнэтэй 10 бугуйн цаг 9

10. Chopard 201 Carat
Үнэ: $25 сая

Louis Ulysee Chopard-ын бүтээсэн хамгийн гоёмсог, хамгийн тансаг энэ цаг нь 12 каратын алмааз, 15 каратын ягаан алмааз, 11 каратын цагаан алмааз, 163 каратын шар алмаазаар бүтээгдсэн гэдгээрээ дэлхийн хамгийн үнэтэй бугуйн цаг болдог байна.Дэлхийн хамгийн үнэтэй 10 бугуйн цаг 11

4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/01/10 at 03:32

    Patek Philippe

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *