Техасын Кэти хотын ахлах сургуулийн 15 настай оюутан Кайел Наегели /Kyle Naegeli/ загасчлах тун дуртай. Гэхдээ тэр загас барихын тулд хотоос алс орших нуур руу биш гэрийнхээ гадаах ус зайлуулах хоолойг зорьдог. Кайелын хувьд ус зайлуулах хоолойд загасчлах нь жинхэнэ спорт болсон төдийгүй тэр үүндээ тун ч сайн мэргэшжээ. Гэрээс нь 10 гаруйхан метрийн зайд орших ус зайлуулах хоолой руу үзүүрт нь өт, хот-догны хэлтэрхий уясан дэгээгээ унжуулаад л том гэгчийн цулбуурт загас болон бусад цэвэр усны загас ангуучлах Кайел хүүгийн загасчлал 4 жилийн өмнөөс эхлэлтэй бөгөөд ус зайлуулах хоолойноос загас барьж чадна хэмээх аавтайгаа мөрийцсөнөөс үүдэлтэй аж.
Та ус зайлуулах хоолойгоос барьсан загас идэхийг хүсэх үү?
0
0
0
0
0
0
0
0
Зочин
2013/12/26 at 13:47
he he