Хонь тоолохоос ч хурдан хугацаанд таныг унтахад туслах 7 энгийн арга

1

Нойр бол хүнийг эрүүл энх байлгах гол хөшүүрэг билээ. Хүн унтах үед дархлааны тогтолцоо сэргэж, ядаргаа тайлагдаж байдаг онцлогтой. Түүнчлэн нойр сайн авах нь хэвийн жингээ барьж, зүрхний үйл ажиллагаагаа дэмжих ч давуу талтай. Манай сайт уншигч танд хурдан нойрсоход туслах 7 энгийн аргаас танилцуулж байна.

1. 4-7-8 амьсгалын арга

Доктор Эндрю Вейл 4-7-8 гэх амьсгалын техникийн тусламжтайгаар хүн хурдан хугацаанд гүн нойрсох боломжтой хэмээн тодорхойлжээ. Энэ аргыг тэрээр эртний йогийн пранаяама гэх аргаас сэдэвлэн зохиосон аж. Энэхүү амьсгалын дасгалыг амаараа амьсгалаа гаргаж, хамраараа 4 секундийн хугацаанд тайвнаар амьсгал авч 7 секунд амьсгалаа түгжээд амаараа 8 секундийн хугацаанд гаргаж гүйцэтгэдэг.

 

2. Хүнд хөнжилд унтах

Хүнд хөнжилд унтах нь хүний нойрыг өдөөxөөс гадна стресс тайлах давуу талтай. Энэ арга нь таныг хурдан унтахад туслахгүй боловч гүн нойрсоход дэмтэй.

 

3. Төсөөлөн бод

Нойр судлаач Стив Ормагийн үзэж байгаагаар хүн төсөөллөө ашиглан ядаргаагаа тайлан гүн нойрсох боломжтой байдаг ажээ. Ингэхдээ та төсөөлөлдөө өөрийгөө амгалан тайван, таатай уур амьсгалтай газар байгаагаар төсөөлөхөд л хангалттай. Ийнхүү 20 орчим минут төсөөлөн бодоход хүний бие тайвширч, гүн нойрсож эхэлнэ.

 

4. Тайвшруулах арга хэрэглэх

Хэрэв та хурдан хугацаанд унтахыг хүсвэл эрчимтэй тайвшруулах хэмээх аргыг хэрэглэхийг зөвлөж байна. Энэ аргыг хэрэгжүүлэхийн тулд та хэвтэж байхдаа биеийнхээ бүх хэсгийн булчинг чангалж даралт өгч, аажмаар суллан амьсгаагаа гарган тайвшруулахад л хангалттай.

 

5. Ном унших

Ном унших нь хүнийг элдэв бодлоос холдуулж, анхаарал сарних боломжийг хааж тавтай нойрсоход тусалдаг. Хэрэв шөнийн цагаар нойр тань хүрэхгүй байгаа бол зөөлөн гэрэлтэй орчинд ном уншихыг танд зөвлөж байна. Гэхдээ уншиж буй ном тань сэтгэл хөдөлгөх сэдэвтэй биш байх хэрэгтэйг анхаараарай.

 

6. Бясалгал хийх

Нойргүйдэх өвчинтэй эсвэл нойрны ямар нэгэн асуудалтай насанд хүрсэн 49 хүнийг хамруулсан судалгаагаар ердөө 6 долоо хоногийн бясалгалын дараа хүн өмнөхөөсөө илүү гүн нойрсож, илүү эрч хүчтэй байх болсон нь ажиглагдсан байдаг. Судлаачдын үзэж буйгаар бясалгал нь сэтгэл санааг амрааж, мэдрэлийн тогтолцоонд эерэг нөлөө үзүүлснээр нойргүйдлийг арилгадаг гэжээ.

 

7. Оймс өмсөх

Орондоо оймстой орох нь хачирхалтай санагдаж болох ч хөл орчмын хялгасан судас дулаан орчинд тэлж, цусны эргэлтийг сайжруулснаар тархийг хурдан амрах боломжийг олгодог ажээ.

74
БахархмаарБахархмаар
18
ГайхмаарГайхмаар
13
ГоёГоё
13
ТэнэглэлТэнэглэл
12
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *