6 настай ухаалаг хүү чихрийн шижинтэй өвөөгийнхөө өдөр тутмын зуршлыг ажиглаж харж байсныхаа ачаар амийг нь аварчээ

0

Эйден Смит 6-хан настай, гэхдээ тэр цусан дахь сахарын хэмжээг тогтоох төхөөрөмжийг яаж ашиглахыг сайн мэддэг гэж Good Times-д бичжээ.

Кларк гипогликемийн дaйрлага болоход Эйден шинжилгээний төхөөрөмжийг авч өвөөгийнхөө сахарын хэмжээг шалгажээ.

Caters Clips/YouTube/goodtimes.my

Төхөөрөмж дээр ердөө 1.0 гэсэн тоо зааж байсан ч хүү сандарч мэгдсэнгүй. Тэр Кларк-д амттан өгсний ачаар өндөр настай өвөөгийнх нь сахарын хэмжээ 3,6 хүртэл нэмэгдсэн байна. Өвөөгийнх нь бие хөнгөрч байгаа нь ажиглагдав!

“Эйден намайг өдөр болгон цусан дахь сахарын хэмжээгээ хянаж байгааг хардаг байсан л даа. Тийм учраас яах ёстойгоо сайн мэддэг болсон байх. Дараа нь тэр Jelly Babies чихрийг миний аманд хэдэн ширхэгийг хийж өгсөн. Тэр огт сандраагүй, ингээд 10-аад минутын дараа миний бие сэргээд ирсэн юм” гэж Кларк Caters News-д ярьжээ.

Гэр бүлийн бусад гишүүд болсон үйл явдалд үнэхээр итгээгүй гэдэг. Эйден хүүгийн баатарлаг үйлдлийг сонсоод бахархах нь аргагүй.

 

“Би бүр гайхсан шүү. Юу болж байгааг ойлгосон ч гэсэн би цаг алдалгүй арга хэмжээ авч чадахгүй байсан болов уу” гэж Кларкын эхнэр Сандра сэтгэгдлээ хуваалцсан байна.

Caters Clips/YouTube/goodtimes.my

Смитийн ээж Хейли Фаррен гэр бүлийн гишүүд бүгд сахар хэмжих төхөөрөмжийг яаж ашиглахыг мэддэг. Учир нь Кларк уг төхөөрөмжийг олон жил ашиглаж байгаа, гэхдээ өөр хүнээр цусан дахь сахараа хэмжүүлсэн анхны тохиолдол нь энэ байлаа. Смит маань үнэхээр цаг алдалгүй өвөөгийнхөө амийг аварч чадлаа гэжээ.

“Эйден өөрөө ямар чухал зүйл хийснээ одоохондоо ухаарч ойлгохгүй байгаа байх л даа. Тэр өвөөгийнхөө амийг аварсан. Хэрвээ хүү маань энэ арга хэмжээг аваагүй бол өвөө нь комд орох байлаа” гэж Фаррен нэмж хэлсэн байна.

 

Түүнээс энэ тухай асуухад: “Ээж ээ, би юу хийх ёстойгоо зүгээр л мэдэж байсан юм” гэж хариулжээ.

Тэр үнэхээр ухаантай хүү, тэр өөрийгөө гэхээс илүүтэй бусдад илүү их анхаарал халамж тавьдаг. Хүүхдүүд онцгой нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах ёстойг мэдэж байвал зохино. Магадгүй хэн нэгний амийг ч аварч болох юм гэж хүүгийн ээж сэтгэгдлээ хуваалцсан байна. Үнэхээр ухаантай хүү юм. Эйден, чи мундаг байлаа.

Уншигч таны эргэн тойрны бяцхан хүмүүс юу хийж таныг гайхшруулж байсан бэ?

21
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *