Хүмүүс гэрэл зураг дээрээ тэр болгон сайхан харагдаж чаддаггүй. Багахан хичээвэл бүгд сайхан гарах боломжтой. Жишээ нь, Катарина Леал Калдас үүнийг батална. Амжилттай зурагтай үлдэхийн тулд өнцөг, гэрэл онцгой үүрэг гүйцэтгэдгийг өөрийн биеэр баталжээ. Ихэвчлэн гарын буруу байрлал эсвэл толгойгоо буруу тийш нь далийлгах нь том алдаа болж гэрэл зургийг тэр чигт нь амжилтгүй болгоход нөлөөлдөг. Гэрэл зургийн цомогтоо аль болох цөөхөн амжилтгүй зурагтай болохын тулд та бүхэн блогер Катарина Леал Калдасын зөвлөгөөг дагаад туршаарай. Сайхан гэрэл зурагтай байхын тулд яаж зогсохыг, ямар байрлалаас зайлсхийхийг тэрээр зөвлөжээ. Хараад, толгойдоо санаад авахад л болно.
Зөв нуруу олон зүйлийг өөрчилнө
Толгойгоо нөгөө тийш нь багахан гилжийлгээд л амжилттай гэрэл зураг таны халаасанд орох нь тэр
Өнцгийн ид шид
Их биеийн байрлалыг бага зэрэг өөрчлөөд л та илүү сайхан харагдана, бэлхүүс ч тодроод ирж байгаа биз дээ.
Хүчтэй салхийг өөртөө яаж ашигтайгаар ашиглаж болохын тод жишээ
Нурууг тэгш л байлгадаг юм шүү
Зөв байрлал ямар ч галбирыг сайхан харагдуулна
Гар ч гэсэн гэрэл зураг дээр чухал үүрэг гүйцэтгэдэг, тийм учраас гараа тохойгоор нь бага зэрэг нугалаад үзээрэй.
Наранд анивчих нүдийг гэрэл зураг дээр яаж буулгах вэ?
Гарынхаа байрлалыг бага зэрэг өөрчлөөд л өөгүй төгс гэрэл зурагтай болно
Ичимхий төрх – сайхан зурагтай үлдэхийн дaйсан шүү
Ичиж зовох зүйлгүй, өөртөө итгэлтэй байж сураарай
Зураг даруулахдаа гэдэс дээрээ гараа тавих – бүтэхгүй зурагтай л үлдэх болно. Хэрвээ та анхаарлыг гэдэснээсээ холдуулахыг хүсэж байгаа бол хөлөө бага зэрэг өргөөд үзээрэй. Энэ тохиолдолд гэрэл зураг агаарын юм шиг харагдах болно, таны өө ч нүднээс далд хоцорно.
Багахан зөвлөгөө: яаж амжилттай селфи хийх вэ?
Гоё селфитэй үлдэх нууц: өөрийн инээмсэглэл, бага зэрэг өргөсөн хөмсөг нь нүүрнээс харагдах ядаргааг нууна, мөн нүүрэн дээр барьсан хуруунуудыг сулла.
Гэрэл зураг дээр гоё харагдах – төрөлхийн авьяас чадвар бус харин олон жилийн туршид олж авсан ур чадвар юм
Эхний зураг дээрх шиг байрлал авбал муугүй шүү, гэхдээ үүнээс ч илүүгээр авч болно
Нэг алхам хийхэд л эрс өөрчлөлт нүдэн дээр ил харагдана
Загварлаг гэрэл зургийг лайфхак
Хэвтээгээрээ ч гэсэн зургаа зөв даруулж сураарай
Катарина Леал Калдас 3 секундийн дотор холливудын од шиг гоё гэрэл зурагтай үлдэхийг зөвлөөд зогсохгүй мөн өөгүй төгс гэрэл зураг авахуулахын тулд ямар үйлдэл хийх ёстойг ч нарийн тайлбарлаж өгдөг ажээ. Түүний өгсөн бүх зөвлөгөөнүүд нь блогерын “LIVRO DE POSES” номонд нарийн бичигдсэн байна.