NBA-гийн супер тоглогч, сагсан бөмбөгийн спортын од Lebron James-ын сагсан бөмбөгнөөс гадна дурладаг нэг зүйл нь бугуйн цаг юм байна. 29 настай мэргэжлийн сагсан бөмбөгчин эрхмийн нэрийг 1875 онд үүсэл нь тавигдсан Швейцарийн тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэгч Audemars Piguet брэнд өөрийн цөөн тоогоор үйлдвэрлэсэн бугуйн цагандаа өгчээ. “Royal Oak Offshore Chronograph Limited Edition LeBron James” хэмээн нэрлэгдсэн энэхүү коллекцийн алтлаг болон саарал өнгийн загварыг Lebron гаргасан бөгөөд 51,000 долларын үнэтэй аж.
48 мм-ээс зузаангүй энэ цагны гэр 18 каратын ягаан алт болон титанаар хийгдэж, саарал өнгийн матрын арьсан оосортойгоор бүтээгджээ. 22 каратын алтан эрэг шураг бүхий автомат хронограф цагны сафир кристалл ар тал нь цагны дотор талыг нэвт харах боломжийг олгосон байна.
Lebron-ы үнэнч шүтэн бишрэгчдийн хувьд NBA-гийн тоглогчийн гарын үсэгтэйгээр очих ажээ.