Хоакин Фениксийн оролцоотой “Joker” киноны үргэлжлэлийг хийх болсноо саяхан албан ёсоор мэдэгдсэн – “Joker: Folie à Deux” нэртэйгээр үзэгч бидний хүртээл болно. Ам дамжсан яриагаар мюзикл байх төлөвтэй. Кинонд Харли Квинний дүр нэмэгдэх ба дүрийг Леди Гага бүтээх талаар өнгөрсөн долоо хоногоос яригдаж эхлээд байгаа юм. Тусгай тизер хүртэл цацагдаад байгааг ч танд дуулгая. Энэ мэт мэдээнүүд шүтэн бишрэгчдийг баярлуулж Гага-ийн хувирч болох дүрийг өөрсдийнхөөрөө төсөөлж фотошопоор бүтээх болжээ. Гэхдээ кино бүтээгчид түүнийг хэрхэн хувиргах нь одоогоор тодорхойгүй байна.
Энэ үйл явдалтай холбогдуулан бид кино бүтээж байх явцад шүтэн бишрэгчдийн бүтээсэн артуудыг хайж үзэхээр шийдлээ – өөрөөр хэлбэл, дүрийг бүтээх жүжигчин тодорхойлогдсон, гэхдээ чухам яг ямар дүр төрхөд хувирах нь тодорхойгүй үед зурсан артууд юм.
Шүтэн бишрэгчдийн төсөөллийн артуудыг сонирхоцгооё. Зарим нэг төсөөллийн бүтээл бодит төрхтэй илүү төстэй болсон байх, мөн төсөөллөөс тэс өөрөөр төрсөн дүрүүд ч цөөнгүй.
Хит Лежер Жокерийн дүрд
Шүтэн бишрэгчдийн 2007 оны артууд болон Хит Лежер “The Dark Knight” (2008) киноны промо гэрэл зураг дээр.
Дуэйн Жонсон Хар Адамын дүрд
2020 онд шүтэн бишрэгчийн зурсан арт болон Дуэйн Жонсоны “Black Adam” (2022) киноны трейлерийн хэсэг.
Роберт Паттинсон Бэтмений дүрд
Шүтэн бишрэгчийн 2019 онд зурсан арт болон “The Batman” (2022) кинонд Роберт Паттинсоны хувирсан байдал.
Жон Красински Мистер Фантастикийн дүрд
Шүтэн бишрэгчийн 2019 онд зурсан зураг болон Жон Красински “Doctor Strange in the Multiverse of Madness” (2022) киноны дүрд хувирсан нь.
Тоби Магуайр 14 жилийн дараа Питер Паркерийн дүрд
Жүжигчин дахин Хүн-Аалзын дүрийг бүтээнэ гэсэн мэдээ гарсны дараа шүтэн бишрэгчийн зурсан 2020 оны арт болон Питер Паркер “Spider-Man: No Way Home” (2021) кинонд гаргасан дүр.
Кристиан Бэйл бурхдын алyурчин Горрын дүрд
Шүтэн бишрэгчийн 2020 оны арт болон Кристиан Бэйлийн “Thor: Love and Thunder” (2022) киноны дүрд хувирсан төрх.
Анжелина Жоли Финагийн дүрд
2019 онд шүтэн бишрэгчийн зурсан арт болон “Eternals” (2021) кинонд Жолигийн бүтээсэн дүр.
Оскар Айзек Moon Knight-ийн дүрд
Шүтэн бишрэгчийн 2020 онд зурсан арт болон Оскар Айзекийн “Moon Knight” (2022) мини цуврал кинонд бүтээсэн дүр.
Гэнэтийн бэлэг! Кино бүтээгчид дүрийн нүүр царайг нууц байхаар зуржээ. Тиймээс Айзекийн царайг бид харж чадаагүй юм.
Татьяна Маслани Халк-Эмэгтэйн дүрд
Шүтэн бишрэгчийн 2020 онд зурсан арт болон Татьяна Масланигийн “She-Hulk: Attorney at Law” (2022) цуврал кинонд бүтээсэн дүрийн төрх.
Шүтэн бишрэгчдийн хэд хэдэн арт Саудын Арабын нэгэн зураачийн бүтээлд тооцогдоно. Тэрээр жүжигчдийн бүтээж болох байсан дүрүүдийн төрхийг өөрийнхөөрөө төсөөлж зуржээ.
Хоакин Феникс Жокерийн дүрд
Шүтэн бишрэгчийн 2018 онд зурсан арт болон Хоакин Фениксийн “Joker” (2019) кинонд хувирсан байдал.
Бонус: Леди Гага Харли Квинний дүрд
Жокерийн галзуу найз бүсгүйн дүрийг чухам Гага бүтээнэ гэсэн цуу яриа гадуур хэдэн сарын өмнө явж байсан бол саяхан үүнийг албан ёсоор мэдээлчихлээ. Түүнийг дүрдээ хэрхэн хувирахыг тэсэн ядан хүлээж сууя. Харин одоохондоо шүтэн бишрэгчдийн артаар өөрсдийгөө тайвшруулахаас өөрцгүй.
“Joker: Folie à Deux” киноны тизер
Кино 2024 онд гарах төлөвлөгөөтэй байна.