Та хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэг вэ? Судалгаагаар 4 буюу түүнээс дээш хүүхэдтэй хосуудын амьдрал илүү аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун байдаг нь ажиглагдсан байдаг. Манай сайт уншигч танд Brad Pitt, Elon Musk зэрэг өнөр өтгөн гэр бүлтэй алдартнуудыг танилцуулж байна.
1. Elon Musk – 10 хүүхэдтэй.
Тэрбумтан Elon Musk өдгөө 10 хүүхэдтэй. Тэрээр өмнө нь 2 ч удаа 3 ихэр хүүхэдтэй болж байсан ажээ.
2. Eddie Murphy – 10 хүүхэдтэй.
Тэрбумтан Elon Musk-ын нэгэн адил жүжигчин Eddie Murphy 10 хүүхдийн эцэг ажээ. Тэрээр 6 охин, 4 хүүтэй бөгөөд тэдэнтэйгээ цагийг өнгөрүүлэх туйлын дуртай.
3. Mel Gibson – 9 хүүхэдтэй.
Жүжигчин Mel Gibson 4-40 орчим насны 2 охин, 7 хүүтэй ажээ.
4. Mick Jagger – 8 хүүхэдтэй.
The Rolling Stones хамтлагийн дуучин Mick Jagger 79 настай ба түүний хамгийн бага хүүхэд нь 5 настай бол ууган хүү нь 51 настай ажээ. Тэрээр 5 ач, 2 ачинцартай.
5. Clint Eastwood – 8 хүүхэдтэй.
Өнгөрсөн зууны сүүл үеийн Холливудын тод оддын нэг болох Clint Eastwood 6 эмэгтэйгээс 2 хүү, 6 охинтой.
6. Mike Tyson – 6 хүүхэдтэй.
Алдарт боксчин Mike Tyson амжилттай карьерийн зэрэгцээ 6 хүүхэдтэй өнөр өтгөн гэрийн эзэн ажээ.
7. Robert De Niro – 6 хүүхэдтэй.
Алдартай дүрүүдээрээ бидний сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн жүжигчин Robert De Niro 4 хүү, 2 охинтой аж.
8. Brad Pitt – 6 хүүхэдтэй.
Жүжигчин Brad Pitt 3 өргөмөл, 3 төрсөн хүүхэдтэй.
Та хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэг вэ?