Бидний эргэн тойрон хэдэн сая зүйлс байдаг. Эдгээрийн ихэнх нь стандарт хэмжээтэй. Жишээ нь, цайны аяга гэхэд л хэдэн зуун жилийн өмнө хэрэглэгдэж байсан тэр л хэмжээгээрээ байна. Гэхдээ зарим нэг архитекторууд, зохион бүтээгчид бидний сайн мэдэх эд зүйлсийн хэмжээг аварга том арт-объект болгон хувиргахаар шийдэх ажээ. Иймэрхүү бүтээлүүдийг дэлхийн ямар ч улс оронд очоод үзэж болно. Хажуугаар нь өнгөрөх хэн ч болов гэрэл зургийг нь дарахаар өөрийн эрхгүй түр саатахад хүрдэг байна.
Шведийн нэгэн хотын талбайд шар өнгөтэй аварга том бүжин байдаг
Дэлхий дээрх хамгийн том шургуулга АНУ-д бий
Худалдааны төвд байрлуулсан үлэмж том кресло
Шанхайн их дэлгүүрт 7,7 метрийн өргөнтэй кресло байрлуулжээ. Энэ том сандлын суудлыг тайз болгон ашигласан ч болохоор харагдана.
1999 онд тоглосон дуурийн тайз засал
Дэлхий дээрх хамгийн том дүүжин сандал
Германд байдаг усанд сэлэгч бүсгүйн хөшөө
Аварга том могойн хөнгөн цагаан араг яс
Веллингтонд том гарыг санагдуулам хөшөө босгожээ
400 кг жинтэй, өндрөөрөө 5 метр.
Хараад айдас төрүүлмээр аварга том үнэг
Латвийн урлагийн академийн оюутан Александр Маринох өөрийн эцэг Олегийн хамт аварга том биетэй үнэгний хөшөө босгожээ. Үдэш орой болсон цагаар энэ амьтантай таарсан хүн лав хэсэгтээ тайвшрахгүй болов уу.
Аварга том товчтой зүү нь Манхэттений урлагийн дүүргийг чимнэ
Хаашаа явах уу?
Үлэмж биетэнд зориулсан халбага
Тэр болгон таараад байхгүй гутлын сурталчилгаа
Австралийн музейн ойролцоо нэгэн гудамжинд аварга том аалз дүүжлээтэй байдаг
Томоос том модон хавчаар
Зарим нэг эд зүйлийн хэмжээ үнэхээр төсөөллөөс хальжээ. Харин эндээс бидний төсөөлж байснаас хамаагүй том хэмжээтэй эд зүйлийн гэрэл зургийг үзэж болно.