Бидний дунд ахлах эсвэл их сургууль төгссөнийхөө дараа биологийн ном унших хүн цөөхөн байгаа болов уу. Энэ дутагдлыг арилгах сайхан хувилбар – баримтат кино үзэх. Байгалийн сайхныг ойлгомжтойгоор тайлбарлан үзүүлдэг ч гэлээ энэ удаад бид амьтдын ертөнцийн тухай илүү ихийг мэдэхийг хүссэн юм. Урьд өмнө сонсож байгаагүй баримтуудыг танд дэлгэхээр бэлдлээ.
Мэддэг гэж бодож явдаг зүйлийн тухай тэс өөр мэдээллийг авахад бас нэг өөр сайхан мэдрэмж төрдөг. Эдгээр баримтуудыг та биологийн номоос олж унших нь юу л бол.
Гурван сарвуут удаан хөдөлгөөнт нь ороо орсон үедээ 200% идэвхтэй болдог. Эмэгчнийхээ анхаарлыг татахын тулд шувуу жиргэж байгаа юм шиг эсвэл исгэрч байгаа юм шиг дуу чимээ гаргана
Хуягт зараа амьсгалаа 6 минут барьж усан санг гүнээр нь дамжин гаталж чаддаг. Гэдсэндээ агаар хадгалж чаддаг учраас живэхгүй хөвдөг ажээ
Могой нээлттэй нүдтэйгээ унтдаг. Анивчих зовхины оронд нэвт харагдах хальс нүдийг нь хамгаалж байдаг юм. Арьс гуужих үеэр нүд нь мөн бүдгэрч сааралтдаг
Аймшигтай эрүүтэй, толгой дээрээсээ унжсан гэрэлт дэнлүүтэй гүн усны далайн мангас гэх нэртэй загасны гэрэл зургийг бид олон удаа харж байсан – энэ бол эмэгчин нь ажээ
Зарим нэг өрөв тас, америк нөмрөг тас өөрсдийн сарвууг сэрүүцүүлэхийн тулд дээрээс нь шээдэг ажээ
Далайн игуан давсаар найтаадаг. Тэдний хамар нь нүдний тусгай булчирхайтай холбоотой байдаг бөгөөд ийм замаар бие дэх илүүдэл давсаа гадагшлуулдаг байна
Матарт элэгний шахуурга гэж бий. Усанд доош живэхгүй тогтохын тулд диафрагтай харилцан уялдаатай ажилладаг шахуурга юм
Lymantriinae бүлийн эрвээхэй 7 жил хүртэл авгалдай үе дээрээ байж чаддаг. Өвлийн улиралд -70 хэмийг ч тэсвэрлэх чадалтай
Нугасан хошуут усанд орохоороо сонсгол ч үгүй, хараа ч үгүй, үнэрлэх мэдрэмж ч үгүй амьтан болж хувирдаг. Өөрийн сарвуунд байрлах цахилгаан мэдрэмжээрээ баримжаагаа авдаг ажээ
Тайпан Маккоягийн хор – дэлхий дээрх могойнууд дундаас хамгийн хортой нь. Энэтхэгийн кобра могойны хорноос даруй 50 дахин хүчтэй
Хаягт зараа хөxтөн амьтан дундаас хамгийн их шүдтэй – 80-100 хүртэл тоологдоно. Шүд нь эмальгүй учраас насан туршид нь ургадаг ажээ
Сонын эмэгчин нь амьсгалгүй болж жүжиглэдэг. Эрэгчний анхааралд өртөхийг хүсээгүй үед энэ аргаа ашигладаг
Молтогчин туулай – сарвуундаа зөөлөвчгүй цорын ганц хөxтөн амьтан. Зөөлөвчний оронд зузаан үсэн давхарга бий
Дэлхий дээрх бүх аалз жилд 400-800 сая тонн олз ддэг. Энэ нь дэлхий дээрх бүх насанд хүрэгчдийн нийт жингээс даруй 2 дахин их гэсэн үг юм
Бор паку загасны шүд хүнийхтэй адил. Ургамлын үр, самар буталж идэх зориулалттай эрxтэн юм
Амьтдын тухай сонирхолтой ямар баримт та мэдэх вэ?