21 дүгээр зууны нэгэн сайхан үйл явдал – эцэг эх болсноо бүрэн ойлгож ухамсарлах явдал юм. Залуучууд эцэг, эх байх үүргийг адил тэгш үүрэх ёстойг илүү их ухамсарлах болжээ. Өөрөө бараг хүүхдээрээ шахуу байж хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг амаргүй ажил. Азаар одоо цагийн эрчүүд үнэхээр хариуцлага өндөртэй болж байна. Тэд ээж нарын адил хүүхдийн хүмүүжилд гар бие оролцох нь зөв гэж үзэцгээнэ.
Эцэг, эхийн хариуцлага гэдэг ойлголтыг бид “хүүхэд асрах чөлөө” гэдгээр ч авч үзэж болохоор санагдана. Шведийн гэрэл зурагчин Йохан Бавман хүүхэд асрах “чөлөө” авсан аав нарын тухай нэгэн сонирхолтой төслийг хэрэгжүүлжээ.
Фредрик Янсон болон түүний хүү Оссиан
Андреас Бергстрём болон түүний хөвгүүд Сэм, Эллиот нар
Хуан Карденаль хүү Иво болон түүний охин Альмагийн хамт
“Швед эцэг” – хүүхдүүдийнхээ эхний саруудыг цуг өнгөрөөхөөр шийдсэн цөөн тооны аав нарыг харуулахыг зорьсон төсөл юм.
Тьёрд ван Вайенбург болон Тим
Йонас Фальдт өөрийн охид Сири, Ловис нарын хамт
Швед улс хүүхэд асрах чөлөө олгох бодлогоороо хамгийн уян хатанд тооцогддог. Тус улс нийт 480 хоногийн цалинтай чөлөө олгодог ажээ.
Урбан Норд болон түүний хүү Хольгер
Ола Ларссон, Густав хоёр
Аав нарт хүүхэд асрах цалинтай чөлөө олгосноор хүйсийн эрх тэгш байдлыг хангахад тус нэмэр болно гэж үзэж байгаа юм.
Мартин Гагнер охин, хүү Вальдемарын хамт
Жон Валлин болон түүний бяцхан үрс Инес, Йоханнес нар
Төр засгаас дэмжлэг үзүүлж байгаа ч гэлээ хүүхэд асрах цалинтай чөлөөний эрхээ эдлэх эрчүүдийн тоо төлөвлөж байсанд хүрч чадахгүй л байна.
Маркус Баргквист болон түүний хөвгүүд Тед, Сигг нарын хамт
Луи Кулау хүү Эллингийн хамт
Уг төслийн үндсэн зорилго нь шведийн гэр бүл төлөвлөлтийн системийг бусад улс оронд таниулахад оршино.
Фредрик Аппельберг охин Майкений хамт
Йоран Севелин бяцхан охин Ливийн хамт
Төслийн хоёр дахь зорилго – дэлхий дахины бүх аав нарыг хүүхдүүдтэйгээ илүү их цагийг өнгөрүүлэх хүслийг төрүүлэхэд оршжээ. Хүүхэд хүмүүжүүлэх ажилд эцэг, эхийн үүрэг, хариуцлага адилхан түвшинд байх ёстой юм.
Петер Херкель охин Мирагийн хамт
Патрик Баррсетер болон түүний бяцхан охин Эйра
Гэхдээ Йохан Бавман уг төслийг хэрэгжүүлж байгаагаараа эдгээр аав нарыг “ямар мундаг” юм бэ хэмээн алдаршуулахыг огт хүсдэггүй. Түүний авсан гэрэл зураг дээр зөвхөн аав нар гарч байгаа ч гэсэн цаана нь ээж нарын оруулах хувь нэмэр маш их байгааг тэр үгүйсгэхийг огт хүссэнгүй. Гэрэл зурагчны хувьд “Эдгээр аав нар үүрэг хариуцлагаа хэрхэн ухамсарласан бэ?” гэдэг нь л чухал ажээ.