Хачирхалтай хошигнол мэт санагдах, жирийн бус амьдралын хэв маягийг сонгосон 10 бодит хүмүүс

1

Хүн болгон хаана ч, хэзээ ч дахин давтагдашгүй цор ганц билээ. Тэр хүн бүр өөрийнхөө амьдралыг өөрөө л мэднэ. Үүнд гайхаад байх зүйл ч алга, эсэргүүцэх ч шаардлага байхгүй. Ер нь бусдын сонголтыг хүндэтгэн хүлээж авч сурах хэрэгтэй юм.

Зарим нэг хүмүүс амьдралын уйтгартай хэв маягаас татгалзаж ямар нэгэн этгээд хачин эсвэл ашиг тустай зүйл хийхийг хүсдэг ажээ. Нэг нь хүүхэд үеийн мөрөөдлөө биелүүлж үлгэрт гардаг амьтан шиг болно, нөгөө нь – ойд амьдрахаар явна, гурав дахь нь – өнгөрсөн үе рүү буцаж очно. Энэ мэт хүмүүсийн хүсэл сонирхол бидний энэ удаагийн нийтлэлээр хязгаарлагдахгүй билээ.

Муур-эмэгтэй болон түүний 1000 орчим хөвсгөр амьтан

le.chatnoir.mystique / Barcroft USA

Линеа Латтанциогийн түүх бага наснаас нь эхлэлтэй. Түүний ээж гэртээ муур тэжээхийг үл зөвшөөрдөг байжээ. Том болоод муур хайрлах хайр нь ч унтарч алга болсонгүй. Насанд хүрсний эцэст тэр өөрийнхөө гэрийг амьтан асрах байр болгожээ. Линеа өнөөдөр өөрийнхөө гэрт төрөл бүрийн шалтгаанаар гудамжинд хаягдсан эзэнгүй амьтдыг авчирч тэжээж байна.

Муурнуудад зориулсан таван өрөө бүхий зочид буудал 12 акр талбай эзлэх бөгөөд Калифорни мужид байрладаг. Муурнуудад гачигдах зүйл алга, тэд тав тухтай орчинд амьдарцгааж байна. Латтанциогийнд хэсэг амьдарсан муурнууд жинхэнэ эзэнтэй болдог. Энэ хугацаанд Линео 19,000 гаруй амьтан аварчээ.

 

Бараг л викторианы үед байгаа юм шиг амьдардаг эхнэр, нөхөр хоёр

Sarah A. Chrisman

Сара Крисман болон түүний нөхөр Габриэль нар викторианы үеийн амьдралаар амьдарцгаадаг. Тэд өөрсдийн хүслээр орчин цагийн хөгжлөөс татгалзсан ба ийм шийдвэр гаргасандаа огт харамсдаггүй ажээ. Гэр бүлийн хосууд усанд орох бол дээрээсээ хувинд хийсэн ус гоожуулж биеэ угаана, цэвэр даавуугаар өөрсдөө хувцсаа оёж өмсөнө, машин барихгүй, тэр ч бүү хэл гэрээ хүртэл тосон дэнлүүгээр гэрэлтүүлдэг ажээ.

 

Британийн оршин суугч нохойны хувцас өмсөж хувирдаг

The Sun

Том гэх залуу чөлөөт цагаараа нохойны хувцас өмсөж яг л амьтан шиг авир гаргадаг ажээ. Тэр нохойны тоглоомоор тоглох дуртай, бас нохойны хоолны савнаас хооллоно, гудамжинд яг л нохой шиг зугаална. Энэхүү байдлаараа бодит амьдралаас зaйлсхийж чаддаг гэж залуу хэлжээ.

 

30 гаруй жил нуруундаа загалмай үүрч яваа хүн

blikk

Линдсей Хамон 30 гаруй жил нуруундаа аварга том загалмай үүрч Бурхны тухай хүмүүст ярьсаар явна. Тэрээр 19 улс орныг явганаар туулжээ. Тэр үүгээр ч зогсохгүй гэж шийдсэн. Уг үйл хэргээ 1987 оноос хойш зогсолтгүй явуулж байна.

 

Жоомонд ухаангүй хайртай залуу

Julian H. Gonzalez

Кайл Кандиланн – өөрийн амьдралаа жоомгүйгээр төсөөлж чадахаа больсон залуу. Жоомыг зөвхөн гэрийн тэжээвэр амьтан гэдэг утгаар тэжээдэггүй гэжээ. Зарим нэг төрлөөр нь шувуу, амьтан хооллодог, цаашид худалдан борлуулах бодолтой. Залуу ойролцоогоор 200,000 жоом тэжээж байна. Түүний цуглуулгад 130 гаруй төрлийн жоом бий.

 

Дурласан өнгө нь амьдралынх нь хэв маяг болсон тохиолдол

eleyoriko / mesclamagazine

Элизабет Розенталь гэдэг нэртэй царцаа-эмээ ногоон өнгөнд туйлын дуртай. Яагаад гэвэл энэ өнгө түүнийг аз жаргалтай болгодог ажээ. Зураач 25 гаруй жил бусдаас ялгаран амьдарч байна. Түүний хувцас, эд хэрэгсэл, тавилга, гоо сайхны бүтээгдэхүүн, тэр бүү хэл болоод үс нь ч – бүгд ногоон өнгөтэй ажээ.

 

Бүсгүй мөрөөдлөө биелүүлж лусын дагина болжээ

siashells

Кассиа Шеллс багаасаа лусын дагины хүүхэлдэй цуглуулах дуртай байсан. 29 нас хүрээд үлгэр домогт гардаг үзэсгэлэнтэй хүүхэлдэй сонирхох сонирхол нь бүр ч их нэмэгджээ. Тэрээр лусын дагины хувцас өмсөж өөрийгөө лусын дагина гэж үзэх болсон юм. Түүний гэр лусын эзэнт гүрний ордныг санагдуулам – бүгд усан цэнхэр өнгөтэй, загас, лусын дагинаар чимэглэжээ.

 

Мик Дож – хуурай замын цэpэг байсан туршлагатай даяанч

mickdodge

Хотын завгүй амьдралаас залхсан Мик Дож соёл иргэншлээс зугтааж эзгүй ойд амьдрах болжээ. Тэр Хох ойд суурьшсан байна. Бие дааж хоол ундаа олж идэж сурсан, орон гэргүй задгай тэнгэр доор хоноглох, шүдээ боргоцойгоор ч цэвэрлэж сурсан ажээ.

Дож 30 гаруй жил ойд амьдраад байна. National Geographic түүний тухай баримтат кино хийснээс хойш интернетэд ихэд алдартай нэгэн болжээ.

 

Канадын гэр бүл орчин үеийн соёл иргэншлээс татгалзаж 1986 онд эргэн очжээ

Caters News

Блэр Макмиллан болон түүний гэр бүл яг л 1986 онд амьдарч байгаа мэт. Тэд орчин үеийн ухаалаг цахилгаан хэрэгсэл, интернет хэрэглэдэггүй. Яагаад ийм шийдвэрт хүрэв? Хоёр хүүхдийн эцэг хөвгүүдээ орчин үеийн технологийн хараат болж өснө гэж эмээжээ.

Түүний гэр бүл 1986 оноос хойш үйлдвэрлэсэн техник хэрэглэдэггүй, мэдээлэл олох шаардлага гарвал төрөл бүрийн нэвтэрхий толь эсвэл гарын авлага ашиглана. Хүүхдүүд нь зурагтын өмнө удаан суудаггүй бөгөөд уран бүтээл оролдох эсвэл идэвхтэй тоглоом тоглож цагийг өнгөрөөх дуртай ажээ.

 

Аму Хажи – 60 жил нүүр, биеэ угаагаагүй хүн

WPOPENGAGU / Ай люблю людей

Ираны орон гэргүй тэнүүлч Аму Хажи ариун цэвэр сахидаггүйгээрээ алдартай. Тэр сүүлийн 60 жил өөртөө дусал ч ус хүргэсэнгүй. Шүршүүрт орвол өөрийнх нь хувьд төгсгөл болно гэж тэрээр үздэг буюу усанд орвол өөрийгөө шууд л өвдөж үxнэ гэдэг.

Амугийн амьдрал нэг бодлын маш энгийн. Ихэнх цагийн унтаж өнгөрөөх ба сэрүүн байгаа үедээ наранд ээн хэвтдэг. Энэ хүний цорын ганц эрдэнэс – гаанс болгон ашиглах усны нарийн хоолой. Мөн тэрээр шинэхэн хоол хүнс, ус хэрэглэхээс татгалздаг. Этгээд хачин тэнүүлчийг Дежга тосгоныхон халамжилдаг байна.

Эдгээр хүмүүсийн амьдралын хэв маягаас танд таалагдсан эсвэл эсрэгээрээ жихүүцсэн зүйл байсан уу?

76
ТэнэглэлТэнэглэл
33
ГайхмаарГайхмаар
18
Ха ХаХа Ха
14
ХөөрхөнХөөрхөн
13
ХарамсалтайХарамсалтай
8
ГоёГоё
5
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *