Дэлхий тэр чигээрээ хүйтэн, харанхуй бас сэтгэл түгшээсэн газар шиг санагдаж болох юм. Харамсалтай нь сүүлийн үед дандаа л уйтгар гунигтай, гашуудал төрүүлмээр мэдээ их сонсогдох болжээ. Тиймээс бид сэтгэл санааны тайван байдлаа хадгалж үлдэх ёстой, сэтгэл зүйн тогтвортой байдал бидэнд маш чухал. Тиймээс бусдын хийсэн сайхан үйлс эсвэл халуун дулаан мэдрэмж төрүүлэх гэрэл зургийг харж сэтгэлээ сэргээж байвал зохино. Эдгээр гэрэл зургууд таны өнөөдрийн өдөрт бага ч болов гэрэл гэгээ оруулах биз ээ.
1
Эхнэр бид хоёр нялх хүүхэдтэйгээ ресторанд хооллохоор ирсэн ч хүү маань уйлаад болохгүй болохоор нь харихаар зэхэж байсан юм. Бидний хажуугийн ширээнд сууж байсан хос ирээд хүүхдийг маань энгэртээ авъя гэж санал тавилаа. Энэ хугацаанд биднийг хоолоо тайван ид гэж байна. Хүү маань энэ үл таних сайхан сэтгэлтэй хүний мөрийг дэрлээд оройжингоо нам унтсан даа.
2
Манай хөрш хөгшнийх Wi-Fi-гүй болохоор нь би манайхыг ашиглаж байж болно гэж хэлсэн юм. Нэг удаа гадаадад суудаг хүүхдүүдээсээ 70 зурвас авсан гэнэ ээ.
3
Хөршүүдийн маань нэг нь цасаа цэвэрлэж байхдаа манай гэрийн үүдний мөсийг бас давхар арилгаад өгсөн байсан юм. Би тэр үед нурууны мэс заслын дараа тэнхрэх гээд гэрээсээ холдож чадахгүй ойр зуур л байлаа. Хэн цэвэрлэснийг мэдэхгүй байсан болохоор нь би тод өнгийн цаасан дээр “Цасан сахиусан тэнгэр минь, баярлалаа” гэж бичээд орхисон чинь маргааш өглөө нь “Зүгээр дээ” гэсэн хариу харсан юм. Миний мөс, цасыг хэн цэвэрлэснийг би одоо болтол мэдэж чадаагүй л байна.
4
Өнөөдөр энэ бяцхан авхай миний охин болно. Миний охин болж надад өргүүлж байгаа чамдаа баярлалаа!
5
Охин маань гэмтсэн эрвээхэй олсон гэнэ. Дулаацуулах гээд гутлын хайрцгаар ийм үүр түүнд засаж өгчээ.
6
Энэ залуу аадар борооны үеэр зам гарч явсан настай хүнд шүхэр барин тосож очсон юм (Тбилиси, Гүрж).
7
Манай дүүргийн сайхан сэтгэлтэй хүмүүс номоо солилцож унших үнэгүй номын сан нээжээ.
8
Аав дээр нүүж очиход надад ямар ч найз байсангүй, ганц хоёр таньдаг томчуудыг эс тооцвол шүү дээ. Тэр өдөр би хөршийн хүүхдүүдтэй танилцаад өнөөдөр миний төрсөн өдөр гэж хэлэхэд надад энэ зурвасыг бэлэглэж билээ. Урьд хожид ийм гоё төрсөн өдрийн бэлэг авч үзээгүй юм.
9
Манай дугуй хагараад солих гэсэн домкрат байдаггүй. Энэ сайхан сэтгэлтэй залууд азаар домкрат байж таараад ер төвөгшөөлгүй дугуйг минь солиод өгсөн. Түүнд маш их баярласан.
10
Нохой маань надгүйгээр өөрөө гудамжинд гүйж гараад алга болчихсон юм. Азаар хөдөлгөөн ихтэй том зам дээр хүргэлтийн жолооч түүнийг анзаарч харж л дээ. Манай гэрт хүргэж иртлээ ачаан дундаа хийгээд баахан явж. Түүний хувьд мартагдашгүй бас зугаатай өдөр байсан бололтой.
11
Хөршүүдээс хэн нэгэн чаргануудаа зориуд орхижээ. Энэ сайхан цастай өдөр бүх хүмүүсийг гулгаасай гэж хүссэн бололтой.
12
Пүрэв гарагийн өглөө болгон үеэл дүү маань хог ачигчид туслах цагаа тэсэн ядан хүлээдэг. Өнөөдөр түүнд компанийн ажилтны малгай бэлэглэжээ.
13
Саяхан би багахан сэтгэл гутралд орсон л доо. Байрны хөрш залуу надад эрүүл энхийг хүсээд зурвас үлдээсэн байна.
14
Гурван настай охин маань халзан өөрийн насны үеийн охиныг хараад яагаад халзан байгааг асуусан юм. Охин өвчнөө эмчлэх гээд эм ууж байгаа болохоор үс нь унаад байгаа юм гэж түүнд хэллээ. “Өө, тэгвэл миний үсний талаас нь авч болно шүү дээ” гэнэ.
Уншигч танд ч бас сэтгэл хөдөлгөм сайхан зүйлс тохиолдож байсан биз дээ? Нэгийг нь бусадтайгаа сэтгэгдэл хэсэгт хуваалцахыг хүсэж байна.