Таныг яг л зэргэлдээ ертөнцөд очсон мэт мэдрэмж төрүүлэх 11 газар

0

Жинхэнээсээ байдаг гэдэгт нь ч итгэмээргүй газар орон дэлхий дээр олон бий. Манай сайт уншигч танд байгаль эхийн бүтээсэн гайхамшиг гэлтэй 11 газрыг танилцуулж байна.

1. Уайтомо Глоуворм агуй, Шинэ Зеланд

© Shutterstock.com, © Shutterstock.com

Шинэ Зеланд улсын нэрийн хуудас болсон Уайтомо агуйг нутгийн уугуул иргэд болох Маори омгийнхон анх олж нээсэн түүхтэй. Өдгөө хүмүүс тус агуйд завиар зугаалах үедээ ямар нэгэн гэрэлтүүлэг хэрэглэдэггүй бөгөөд тус агуйд амьдрах гэрэлт өтнүүд агуйг бүрэн гэрэлтүүлж байдаг ажээ.

 

2. Цагаан элст үндэсний цэцэрлэгт хүрээлэн, АНУ-ын Нью Мексик муж

АНУ-ын Нью Мексик мужийн энэхүү үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь нийт 712,000 км2 талбайг хамран орших бөгөөд элсэн манханд зохицон ургах ургамал, амьтдаар баялаг нутаг ажээ.

 

3. Вулингуань, Хятадын Хунань муж

Өмнөд Хятадын Хунань мужид 260 км2 нутгийг эзлэн орших тус газарт 200 метр өндөртэй, 3000 гаруй эгц цавчим элсэн чулуун оргилууд олон бий. Түүнчлэн тус бүс нутагт олон арван рашаан, хүрхрээ зэрэг байгалийн өвөрмөц тогтоцууд олон байдаг ажээ. Вулингуаньд хүмүүс агуйд төөрөх явдал их гардаг ч өндөр оргилуудыг дамнуулан тавьсан гүүрээр гарч эр зоригоо сорих хүмүүсийн цуваа тасардаггүй аж.

 

4. Памуккале, Турк

Памуккале буюу “Хөвөн цамхаг” гэх утгатай энэ газрыг тогтоц туйлын онцлогтой. Урсгал ус ардаа олон төрлийн эрдэс бодис үлдээх бөгөөд тэдгээр нь урт хугацаанд хуримтлагдан өнөөгийн бидний харж буй өвөрмөц тогтоцыг бүрдүүлсэн ажээ. Нутгийнхан ус нь өвчин илааршуулах хүчтэй хэмээн итгэдэг тус газар луу дэлхийн олон орноос хүмүүс зорин очдог.

 

5. Ракоц гүүр, Герман улсын Саксон муж

© Depositphotos.com

Дундад зууны үед баригдсан үлгэрийн гэмээр үзэмж төгөлдөр нэгэн гүүр Герман улсад бий. Олон түүх домгоос үүдэлтэйгээр “Чөтгөpийн гүүр” ч хэмээн нэрлэгддэг тус гүүр рүү очих зам тун амаргүй.

 

6. Гантиган агуй, Чилийн Патагониа

Яг л уран зураг мэт харагдах энэ байгалийн тогтоц өдгөөгөөс 6000 орчим жилийн өмнө бүрэлдэн бий болсон гэж судлаачид үздэг. Харин гантиг чулуун дээрх өвөрмөц хээ угалз нь хүчтэй давалгаанаас үүдэлтэйгээр үүссэн аж.

 

7. Салар де Уюуни, Болив

10,490 км2 талбайтай дэлхийн хамгийн том давсан тал болох Салар де Уюуни Болив улсад оршдог. Жил бүр тодорхой хугацаанд ойролцоох нуурын ус Салар де Уюунид цутгах үед тэнгэр усанд ойж харагдах нь туйлын өвөрмөц дүр төрхийг бүрдүүлдэг.

 

8. Шоколадан толгод, Филиппин улсын Бохоль арал

Бохоль арал дээр 30-120 метрийн өндөртэй, 1300 орчим бөмбөгөр орой бүхий өвөрмөц байгалийн тогтоц бий. Тус толгод дээрх өвс ногоо өвлийн улиралд гандаж, шоколад мэт бор өнгө үүсгэдэг тул тэднийг шоколадан толгод хэмээн нэрийддэг ажээ.

 

9. Дарваза хийн тогоо, Туркменистан улс

“Тамын үүд” хэмээн дэлхий нийтэд алдаршсан 70 метр өргөн, 20 метрийн гүнтэй тус тогоо нь Туркменистан улсын Каракум цөлд оршдог. Тус тогооноос шатамхай хий ялгардаг тул хэдэн арван жилийн туршид зогсолтгүй гал шатсаар байгаа билээ.

 

10. Рейнисфиара эрэг, Исланд улс

Исландийн арлын өмнөд эрэгт галт уулсын идэвхжлээс үүдэлтэй үүссэн хар элсэн эрэг бий. Байгалийн өвөрмөц тогтоц бүхий тус газарт HBO сувгийн алдарт Game of Thrones цувралын зураг авалт хийгдэж байсан билээ. Хар элсэн эрэг, эгц цавчим хадан хясаа бүхий ийм далайн эрэг дэлхийн хаана ч үгүй.

 

11. Зул сар арал, Австрали улс

© Jean-Paul Ferrero / ardea.com /EAST NEWS, © ChrisBrayPhotography / Wikimedia Commons, © CC BY-SA 4.0

Энэтхэгийн далайд орших Австрали улсын харъяа тус арал дээр дэлхийн хаана ч байхгүй өвөрмөц өнгөтэй олон төрлийн амьтад нутагладаг. Тухайлбал, жил бүрийн 11-р сард Зул сар арал дээр болдог хавчны нүүдлийн үеэр олон сая хавчны хөдөлгөөний улмаас арал тэр аяараа улаан өнгөнд будагддаг аж. Олон саяараа ийн нүүдэллэдэг шалтгаан нь тэд жилийн энэ үеэр үржилд орж, далайд өндгөө шахдагтай холбоотой юм.

Энэхүү жагсаалтад өөр ямар газар орох боломжтой вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

15
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *