Хүүхдийн сүүн шүд болон амны хөндийн эрүүл мэндэд хэрхэн анхаарал тавих тухай эцэг эхчүүдэд зориулсан 8 зөвлөгөө

0

Эцэг эхчүүд сүүн шүдтэй хүүхдүүдийнхээ амны эрүүл ахуйг хэрхэн сахиулах талаар ойлголт муу байдаг билээ. Иймээс ч олон эцэг эхчүүд удахгүй унах сүүн шүдийг төдийлөн их анхаарч үзэхгүй байх явдал олон бий. Гэвч хүүхдийг багаас нь амны эрүүл ахуйг сайн сахиулж сургах нь хүүхдэд ариун цэвэр сахих нь зөв гэх ойлголтыг өгдөг ажээ. Манай сайт уншигч танд сүүн шүдтэй хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг хэрхэн зөв сахиулах талаар 8 зөвлөгөөг хүргэж байна.

1. Сүүн шүд ургаж буй хүүхдэд мэдрэгдэх сөрөг шинж тэмдгүүдийг багасгах арга

© marchibas / depositphotos, © Reanas / depositphotos

6 сартайгаас эхлэн ургадаг сүүн шүд эхэн үедээ хүүхдэд тухгүй мэдрэмж төрүүлэх явдал их байдаг бөгөөд шүд ургах үед хүүхэд уурлах, уйлах нь нэмэгдэж, буйланд нь өвчин орж, шүлс нь гоожих, аливаа зүйлсийг хазах шинж тэмдэг илэрдэг. Тэгвэл эдгээр шинж тэмдгүүдийг норгосон зөөлөн марль эсвэл даавуугаар буйл орчмыг арчих эсвэл хүйтэн халбагаар жин тавьж өвчнийг багасгах боломжтой ажээ.

 

2. Ургаж эхэлсэн хүүхдийн сүүн шүдэнд фтор хэрэглэх

© Reanas / depositphotos, © MicroOne / depositphotos

Фтор бол шүд гэмтэхээс сэргийлэхийн зэрэгцээ бэхжүүлж байдаг тул эмчийн заавраар тохиромжтой хэмжээний фторыг хүүхдийн шүдэнд түрхэж хэрэглэж байх нь зүйтэй.

 

3. Өдөрт 2 удаа шүдийг нь угааж өгөх

© Nina Buday / shutterstock, © oksun70 / depositphotos

Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн буйлыг нь зөөлөн бөгөөд нойтон алчуураар арчиж цэвэрлэж байх хэрэгтэй байдаг ажээ. Харин шүд ургаж эхэлсэн цагаас хүүхдийн шүдийг өдөрт 2 удаа маш сайн угааж цэвэрлэж байх шаардлагатай. Түүнчлэн шүдээ угаасны дараа хүүхдийн амыг усаар зайлуулж болохгүйг анхаараарай. Учир нь амаа усаар зайлсан тохиолдолд шүдийг бүрхсэн фтор арилдаг ажээ.

Хүүхэд 3 настайгаас эхлэн шүдээ өөрөө угаах дадалд суралцдаг ба эцэг эхчүүдийн хувьд 8 нас хүртэл нь шүдээ тогтмол угааж байхыг сануулж байхыг шүдний эмч нар зөвлөдөг ажээ. Өсвөр насанд хүрсэн хүүхдүүдийн хувьд амны ариун цэвэр чухал гэдгийг өөрөө ухамсарладаг тул бусдын сануулгагүйгээр шүдээ угааж эхэлдэг аж.

 

4. Хүүхдийн шүдний оо болон сойзыг сонгохдоо анхаарал хандуулах

© Kryzhov / depositphotos

Шүдний сойз бага насны хүүхдэд сонгохдоо тэдний анхаарлыг татахуйц зурагтай байхаас гадна үс нь зөөлөн, толгой нь жижиг хэмжээтэй байгаа эсэхийг нягталж байх хэрэгтэй. Түүнчлэн электрон сойз хүүхдэд зориулагдан хийгддэг болсныг ч дурдах хэрэгтэй болов уу. Мөн шүдний сойзыг 3-4 сард тогтмол сольж хэвших хэрэгтэй.

Шүдний ооны хувьд фторын агууламж хэт өндөр биш байх нь зүйтэй.

 

5. Шүд цоорлоос сэргийлэх

© mariis / depositphotos, © Karelia89 / depositphotos

Бага насны хүүхдүүд чихэрлэг зүйлс хэрэглэх туйлын дуртай байдаг билээ. Тэгвэл шүдний дaйсан болсон чихрийн хэрэглээг багасгах, нэн ялангуяа оройн цагаар чихэрлэг зүйлс хэрэглэхгүй байхыг хүүхдэдээ сануулах хэрэгтэй. Иймээс хүүхдэд чихэрлэг хүнсний оронд сүү, жимс жимсгэнэ хэрэглэхийг санал болгоорой.

 

6. Шүдний утас хэрэглүүлэх

© kostomarova / depositphotos

2-3 насны хооронд хүүхдийн шүд бүрэн төлжиж дуусдаг бөгөөд энэ цагаас эхлэн дан ганц шүдний сойзоор амны хөндийг бүрэн цэвэрлэх боломжгүй болж эхэлдэг ажээ. Иймээс энэ үеэс шүдний завсарт хавчуулагдсан хоолны үлдэгдлийг бүрэн цэвэрлэх үүднээс шүдний утас хэрэглэхийг зөвлөх хэрэгтэй.

 

7. Шүдний эмчид тогтмол үзүүлж байх

© muro / depositphotos, © SergeyNivens / depositphotos

Хүүхдийг 12-18 сартайгаас эхлэн 3-6 сарын зайтайгаар шүдний эмчийн үзлэгт тогтмол оруулж хэвших хэрэгтэй байдаг ажээ. Ийнхүү эмчийн хяналтад байснаар хүүхдийн шүдний ургалт зөв байгаа эсэхийг эртнээс мэдэж, аливаа асуудал тулгарах магадлалтай тохиолдолд урьдчилан арга хэмжээ авах боломж бүрддэг. Түүнчлэн амны хөндийн эрүүл мэндийг зөв зүйтэй сахихад ч эмчийн үзлэгээр гаргасан дүгнэлт, зөвлөгөө чухал нөлөө үзүүлэх нь гарцаагүй.

 

8. 2-4 настай хүүхдэд угж хөxүүлэх хэрэггүй

© Eudjinn / depositphotos, © pitrs10 / depositphotos

Бага насны хүүхдийн хувьд угж хөxөж тайвшрах, унтах хандлагатай байдаг. Гэвч сүүн шүд ургаж эхэлсэн хүүхэд угж хөxөх нь шүдний ургалтад сөргөөр нөлөөлж буруу байрлалтай ургах эрсдлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хэл ярианы хөгжил саардаг ажээ. 2-4 насандаа угж хөxөж байсан хүүхдүүдийн хувьд ялангуяа с болон з үсгийг зөв дуудах чадахгүй байх явдал нийтлэг тохиолддог байна. Иймээс хүүхдийг аль болох угжаар саатуулахгүй байхыг уншигч танд зөвлөж байна. Ингэхдээ та хүүхдэд өдрийн цагаар бус зөвхөн унтах үед нь тодорхой хугацаанд угж хөxүүлэх зэргээр угж хөxөх цаг хугацаанд нь хязгаарлалт тогтоох нь зүйтэй.

Бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сахихад өөр ямар арга хэрэглэдэг вэ?

4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *