Эр хүний тархинд аав болсон эхний 4 сард өөрчлөлт их ажиглагддаг бөгөөд энэ хугацаанд аав байх чадварт суралцдаг аж. Түүнчлэн энэ хугацаанд аавтайгаа цагийг их өнгөрүүлсэн хүүхдүүд ч сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах талаар мэдэгдэхүүнтэй болж төлөвшдөг байна. Манай сайт уншигч танд аавтайгаа цагийг их өнгөрүүлсэн хүүхдүүдэд ажиглагддаг эерэг өөрчлөлтүүдийг харуулсан судалгааны үр дүнг толилуулж байна.
Эхний хэдэн сар хамгаас чухал.
Эхний долоо хоногоосоо л эхэлж хүүхэд хэрхэн бодох, төсөөлөх, суралцах талаар мэдэгдэхүүнийг эзэмшиж байдаг ажээ. Ялангуяа хүүхдийн танихуйн хөгжилд аавууд чухал үр нөлөө үзүүлж байдаг тул хүүхэдтэйгээ багаас нь хамтдаа цагийг өнгөрүүлж байх хэрэгтэй.
2 настайгаасаа хүүхэд өнгө, хэлбэр дүрс ялгаж эхэлдэг.
Оксфордын их сургууль, Лондоны Кингс коллеж болон Лондоны Империал коллеж хамтран 3 сартай хүүхэдтэйгээ 3 минутын турш тоглоом хэрэглэхгүйгээр зурагт дэвсгэр дээр тоглуулж, хожим түүнийг 2 нас хүрэхэд нь уншлагын туршилт явуулах судалгаа хийжээ.
Тус судалгаагаар 3 сартайдаа аавтайгаа илүү ойр дотно байсан хүүхдүүдийн танихуйн чадвар бусдаасаа илүү хөгжиж, дүрс болон өнгийг илүү сайн ялгаж байсан аж.
Бяцхан үрстэйгээ хамтдаа ном унших нь маш чухал.
Түүнчлэн хүүхэдтэйгээ хамтдаа ном унших нь анхаарал сарних явдлыг багасгаж, аливаа асуудлыг шийдэх чадварыг хүүхдэд эзэмшүүлж, хэлний мэдлэгийг нь давхар нэмэх ач холбогдолтой. Мөн бага наснаас нь хүүхдэдээ тайван зөөлнөөр ном уншиж өгч байх нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд эерэг нөлөө үзүүлж байдаг нь ажиглагдсан байдаг.
Аавуудын хүүхэдтэйгээ харьцаж буй байдал хүүхдийн нийгэмд хандах зан авирт нөлөө үзүүлдэг.
Тус судалгаагаар аавууд болон хүүхдүүд хоорондын харилцаа нь хүүхдийн нийгэмтэй харилцах харилцаанд нөлөө үзүүлж байдгийг тогтоосон байдаг. Иймээс хүүхдээ илүү нийгмийн идэвхтэй, нийтэч нэгэн болгохын төлөө багахан цагийг яагаад тогтмол зарцуулж байж болохгүй гэж?
Хүүхдийн зан авир аавтайгаа харилцах харилцаанаас хамааралтай байдаг гэдэгтэй та санал нийлэх үү?
Hannah Zula
2021/12/12 at 20:36
Цэгц Гантогоо unen bh shu