Загварын чиг хандлагаас хоцрохгүйн тулд олон одод өдөр тутмын хувцаслалт болон томоохон арга хэмжээнд хүрэлцэн ирэхдээ алдартай брэндийн сүүлийн үеийн цуглуулгаас сонгон авдаг. Үүний зэрэгцээ өөрийн гэсэн амаргүй замыг сонгох алдартнууд ч байна. Тэд этгээд хачин гутал өмсөнө, төрөл бүрийн овор ихтэй, хурц гоёл чимэглэл зүүнэ, нэг ёсондоо орчин үеийн чиг хандлагатай огт нийцэхгүй гэмээр.
Моод – ирж л байдаг, явж л байдаг зүйл. Хүнд өөрийн хэв маяг, сонголт маш чухал. Үүний баталгаа – моодны биш ч гэлээ өөрийн зүрх сэтгэлдээ нийцтэл хувцасласан оддыг танилцуулж байна.
Боа (нарийхан урт үслэг ороолт), олон янзын гоёл чимэглэл, хээтэй жийнсэн өмд, хээ хуар – Стивен Тайлерыг юугаар ч айлгаж чадахгүй

Тэр юуг ч хамаагүй гайхалтай зохицуулж чаддаг, тэгээд ч үнэхээр нүд тусахаар харагддаг гээч.
Үслэг ороолтонд Кортни Лав ч дуртай

Гоё харагдаж байна уу?
Харин Билл Мюррей – төрөл бүрийн толгойн гоёлоороо алдартай нэгэн

Рианна өөртөө итгэлтэй нэгэн: дээд хэсгийн хувцас хурц байх тусмаа түүний итгэл нь илэрхий харагдана. Энэ дүрмээ ч үнэнчээр баримталдаг хүн

Николас Кейж энэ хувцаснуудаа хаанаас авдгийг хэлж мэдэхгүй юм, гэхдээ яг л рок-н-роллын хаан шиг харагдаж байна

Тэр сахал нь хүртэл ингэж зохих гэж дээ.

Зөвхөн 12 настай охин л толгой дээрээ цэцэг шиг том дэлбээтэй тууз ороож болно гэж хэн хэлээ вэ?

Хелена Бонем энэ талаар өөр бодолтой явдаг. Бид ч түүний талд байгааг үүгээр мэдэгдэж байна.
Улаан хивсний ёслол уу эсвэл зүгээр дэлгүүр орох гэж яваа юу, огт хамаагүй – Шайа Лабаф үргэлж тав тухыг эрхэмлэдэг

Энн Хэтэуэй хувцсаа тун сайн сонгож чаддаг

Жонни Депп нэг л зүйлд итгэлтэй явдаг: хэдэн мянган шинэ гутлаас илүү ганц хос дуртай гутал нь дээр шүү

Вупи Голдбергийг харахаар түүнийг дэлхий дээр элдэв янзын этгээд хэлбэртэй гутал үйлдвэрлэдэг гутлын үйлдвэртэй юм уу гэмээр сэтгэгдэл төрдөг юм

Өөр хаана гадил эсвэл хонь шиг дүрстэй гутал хийх үү?
Голди Хоун хайртай үслэг малгайгүйгээр хаашаа ч явахгүй

Өнөөдөр алтан нөмрөг, маргааш – 5 метрийн нөмрөг. Чи Ленни Кравиц байхад амьдрал үнэхээр сонирхолтой

Загварын чиг хандлагыг дагах ёстой юу эсвэл өөрт тохирсон хэв маягийг олох нь хамгийн чухал уу?
Ха Ха
Тэнэглэл
Хөөрхөн
Гоё
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Буруу



