Холливудын алдарт жүжигчид өөр хоорондоо ялгаатай дүрүүдийг олон бүтээсэн байдаг ч өөрсдийн нэрийн хуудас болсон гэлтэй үйл хөдлөл, дүр төрхийг тоглосон кино бүртээ гаргах нь бий. Манай сайт уншигч танд тэдний тоглосон кино бүртээ гаргаж байсан нэрийн хуудас болсон зүйлсийг хүргэж байна.
1. Drew Barrymore ба гар утасны дуудлага

Drew Barrymore-ын хувьд тоглосон кино бүртээ утсаар ярьж байгаа нь харагддаг. Утастай, утасгүй суурин утас, гар утас зэрэг олон төрлийн утсыг барьсан байгааг харахад тэрбээр үнэхээр ч олон жилийн туршид уг үйлдлээ дэлгэцнээ гаргасаар ирсэн нь тодорхой харагдах ажээ.
2. Jack Nicholson ба түүний инээмсэглэл

Харахад тийм ч найрсаг биш түүний энэ инээмсэглэл мартагдахын аргагүй байдаг нь нууц биш. Ялангуяа түүний энэ инээмсэглэл “The Shining”, “Batman” киноны Жокерын дүрийг нь тодорхойлох нэрийн хуудас болон үлдсэн билээ.
3. Melissa McCarty ба унах, ойчих

Түүнийг тоглосон аль нэг киног үзэж байсан бол та түүний унаж байгааг харсан гэдэгт мөрийцсөн ч болох биз ээ. Санамсаргүй мэт боловч тэрээр тоглосон кино бүртээ унаж, бүдэрч байгаа үйлдлийг гаргадаг аж.
4. John Travolta ба бүжиг

Жүжигчин John Travolta драма, тyлаант, инээдмийн зэрэг ямар ч төрлийн кинонд тоглож байсан бүжиглэхгүйгээр киногоо дуусгаж үзээгүй нэгэн билээ.
5. Angelina Jolie ба хүйтэн харц

Angelina Jolie-гийн бүтээсэн дүрүүдтэй нүүр тулах зүрх зоригтой хүн бараг үгүй гэхэд хилсдэхгүй. Түүний айдас төрүүлэм, хүйтэн харц бүтээсэн дүрийг нь мартагдахын аргагүйгээр сэтгэлд хоногшуулдаг билээ.
6. Jean-Claude Van Damme ба шпагат суулт

Хэрэв та тyлааны урлагийн өндөр чадвартай байсан бол дэлхий нийтэд өөрийн гайхалтай чадварыг харуулахыг хүсэхгүй байж чадна гэж үү? Тэгвэл Jean-Claude Van Damme бидэнд тоглосон кино бүрээрээ тyлааны урлагын хар бүстэй гэдгээ бидэнд сануулахыг хүсдэг бололтой.
7. Cameron Diaz ба бүжиг

Үсээ сэгсэрч, дуу дуулангаа хүссэн бүх хөдөлгөөнөө чөлөөтэй хийж, элдэв хэв маягт баригдалгүй бүжиглэдэг хэн нэгний тухай бодох үед магадгүй таны бодолд хамгийн түрүүнд Cameron Diaz орох биз ээ.
8. Owen Wilson ба түүний гайхсан төрх, дуу алдалт

Түүнийг тун чадварлаг жүжигчин гэдэгтэй нь хэн ч маргахгүй. Харин түүнийг тоглосон кино бүртээ гайхсан төрх гаргаж, “хөөх” хэмээн дуу алддаг гэдгийг та анзаарч байсан уу? Хамгийн сүүлийн жишээ нь тэрбээр “Локи” цувралд уг үйлдлээ мөн л хийгээд амжсан билээ.
9. Will Smith ба орилоон

“The Fresh Prince of Bel-Air” кинонд тоглож байх үеэсээ л тэр өөрийн сэтгэл хөдлөлийг кинондоо бүрэн шингээж, орилж гаргасаар иржээ. Ялангуяа бидний хамгийн сайн мэдэх хар хувцастай агент болон Бирдийн дүрүүдэд тоглож байхдаа түүнийг байнга орилж, сэтгэл хөдлөлөө ил гаргаж байгааг харах боломжтой.
10. Meryl Streep ба түүний гарны хөдөлгөөн

Өөр хоорондоо эрс ялгаатай дүрүүдэд маш чадварлаг тоглодог гэдгээрээ алдартай жүжигчин Meryl Streep-ийг сэтгэл хөдлөлөө гарын хөдөлгөөнгүйгээр илэрхийлж байгааг нь хүмүүс огт харж байгаагүй биз ээ. Тэр санаа зовсон, гайхсан, баярласан гээд бүх л цаг мөчид гараараа сэтгэл хөдлөлөө давхар илэрхийлдэг.
11. Jennifer Aniston ба санаа зовнил

Сэтгэл хөдлөлөө, нэн ялангуяа санаа зовсон байгаагаа илэрхийлэхдээ гараа ашигладаг бас нэгэн жүжигчин байдаг нь Jennifer Aniston билээ. “Friends” цувралын Rachel, “Cake” цувралын Claire Bennet-ийн дүр хүртэл тоглосон бүхий л дүрүүдийнхээ сэтгэл хөдлөлийг тэрээр цээжин дээрээ гараа тавьж байгаагаар илэрхийлсээр иржээ.
12. Edward Norton ба цагаан майк

Жүжигчин Edward Norton-ын тоглосон Derek Vinyard, Jack болон Bruce Banner-ын дүрүүд юугаараа хоорондоо ижилхэн бэ гэвэл мэдээж тэдний өмсдөг цагаан майк билээ. Тэрбээр тоглосон кино бүртээ цамцан дотроо энэ майкыг өмссөн байдаг.
Бусад жүжигчдэд өөрийн нэрийн хуудас болсон ямар үйл хөдлөл байдаг вэ?
Ха Ха
Хөөрхөн
Гоё
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу



