Одоогийн кино одод жүжигчний гараагаа бага наснаасаа дэлгэцээр гараад өнгөрөх дүрээс эхлүүлсэн байдаг. Тэдний гаралт хэтэрхий богино бөгөөд насанд хүрсэн жүжигчдийн сүүдэрт дарагдаад анзаарагдахгүй хоцордог ажээ. Алдартай болсных нь дараа л шүтэн бишрэгчид нь өөртөө шинэ нээлт хийж тэднийг ямар олон кинонд “хүүхэд” дүрээ мөнхөлсөн болохыг нь олж мэддэг. Тэр цагаас хойш хэчнээн ч олон кинонд тоглосон байдаг юм дээ?
Топ жүжигчдийн тоглосон, бидний тэр болгон мэдэхгүй дүрүүдийг танилцуулахаар бэлдлээ.
1. Кристиан Бейл – “Treasure Island”, 1990
Киноны гол дүрд тоглосон, тус кино төдийлөн алдаршаагүй үлджээ. Киноны нэг дүрд Кристофер Ли тоглосон байдаг.
2. Сирша Ронан – “I Could Never Be Your Woman”, 2007
Мишель Пфайффер болон Пол Радд нартай тогложээ.
3. Скарлетт Йоханссон – “Just Cause”, 1995
Шон Коннери, Лоуренс Фишборн болон Эд Харрисонтой цуг тоглосон.
4. Жозеф Гордон-Левитт – “The Juror”, 1996
Алек Болдуин болон Деми Муртай цуг тоглосон.
5. Жейк Жилленхол – “City Slickers”, 1991
Жилленхолын хувьд анхны дүр нь байлаа. Алдартай насанд хүрсэн жүжигчдээс дурдвал Билл Кристал, Дэниел Стерн нар байв.
6. Элайжа Вуд – “The War”, 1994
Вудын дэлгэцийн эцгийн дүрд Кевин Костнер тогложээ.
7. Кирстен Данст – “The Bonfire of the Vanities”, 1990
Данстаас гадна тус кинонд Том Хэнкс, Брюс Уиллис, Морган Фриман болон Мелани Гриффит нар тогложээ.
8. Жуди Фостер – “Tom Sawyer”, 1973
Бекки Тэтчерийн дүрийг бүтээжээ. Кино дэлгэцнээ гардаг жил ганцхан тэр л энэ киноноос алдартай нэгэн болно гэдгийг тухайн үед хэн ч мэдэж байсангүй.
9. Шон Эстин (зүүн гараас хоёр дахь нь)– “The Goonies”, 1985
“The Lord of the Rings” киноны Сэмийн дүрээс гадна жүжигчин 13 насандаа анх кинонд тоглож байжээ. Түүний тоглосон адал явдалт инээдмийн кинонд алдартнуудаас Крис Коламбус, Стивен Спилберг нар оролцжээ.
10. Мила Кунис – “Honey, We Shrunk Ourselves”, 1997
“Honey, I Shrunk The Kids” (1989) болон “Honey, I Blew Up The Kid” (1992) кинонуудын үргэлжлэл.
11. Аарон Тейлор-Жонсон – “Shanghai Knights”, 2003
Залуу Чарли Чаплины дүрийг бүтээсэн тэрээр энэ кинонд Жеки Чан, Оуэн Уилсон нартай цуг тогложээ.
12. Бри Ларсон (баруун гар талын захынх)– “13 Going on 30”, 2004
“Captain Marvel” киноны од Женнифер Гарнер, Марк Руффало нартай цуг кинонд туслах дүр бүтээж байв.
Бонус: Маколей Калкин – “Jacob’s Ladder”, 1990
Жаалхүү Тим Роббинсоны гол дүрд тоглосон аймшгийн кинонд тоглохдоо “Home Alone” кинонд тоглож байснаасаа арай л бага байжээ.
Бонус 2: Дакота Фаннинг – “Trapped”, 2002
Энэ киноноос гадна Шарлиз Терон, Дакота Фаннинг хоёр өөр олон кинонд цугтаа тогложээ. Өөрийн насан дээрээ холливудын бага насны жүжигчдийн жагсаалтын дээгүүр бичигддэг байв. Асуудлыг маш амархан шийднэ: кинонд бага насны охин хэрэгтэй бол Дакота Фаннинг л авна.