Ээж нар биднийг гаргасныхаа дараа нэгэн онцгой чанараа хөгжүүлж эхэлдэг: үгээр хэлшгүй авхаалж самбаа, зөвхөн өөрсдөө л ойлгох хошигнол, логик сэтгэлгээ. Тэд биднийг өрөөгөө цэвэрлүүлж “сургасан” арга барил нь ямар мундаг гэж бодно, тийм ч учраас бид өрөөгөө цэвэрлэх их л “дуртай” байлаа. Эсвэл тэд бэлэг бэлэглэх урлагийг дээд зэргээр эзэмшсэн улс гэж хэлж болохоор.
Ээж болгон амьдралыг харах өөрийн гэсэн өнцөгтэй. Тэднээс бидэнд суралцах юм ч их бий.
Найз бүсгүйн маань муур хөлөн дээр суух их дуртай юм. Ээж нь түүнд ийм хэвтэр бэлджээ

Комбинзон бэлэглэсэнд баярлалаа, ээж ээ!

Ээжийн 40 насны төрсөн өдрөөр би ийм бэлэг би бэлэглэж байсан юм. Тэгсэн бүхэл бүтэн 24 жилийн дараа ээж надад эргүүлээд бэлэглэж байдаг шүү

Өнөөдөр хөөрхөн гэрэл зураг дарлаа. Ээж харваас халамжтай, харин хүүхэд нь биеэ даажээ

Машины зогсоол биш мод руу харж хоолоо идэх цаг болжээ

Ээж шүдний эмнэлгээс надад ийм гэрэл зураг явуулжээ

Ээж оёдлын сургалтанд яваад өөртөө ийм даашинз оёсон байна. Өөрөөрөө их л бахархаж байгаа нь илт

Бид нарыг талх хурдан дуусгалаа гэж ээж дандаа үглэдэг юм. Дэлгүүрээс саяхан ийм том талх олж ирсэн юм. Одоогоор бол идэж дуусгаагүй л байна.

Том хүүгийн машин навчинд булаатай байгаа байдал нь. Тэр надад навч цэвэрлэхэд туслахгүй гэсэн юм, сүүлд нь юу болж байгааг хар л даа

Надад буйдангийн шинэ дэр хэрэгтэй байлаа, хойд эх надад ийм дэр хийж өгөөд явуулсан байна. Яг л миний нохой шүү

Ээж минь миний төрсөн өдрөөр ийм бялуу хийжээ. Тэр зүгээр л сонирхогч

Ээж маань “Сантагийн нууц” гэдэг тоглоомын нарийн учрыг огт ойлгохгүй байгаа юм

“Гэнэтийн бэлэг! Ээжээс нь”
Найз бүсгүйн маань ээж миний нохойг харж үлдэнэ гэхэд би сэтгэл дундуур л байлаа. Гэтэл долоо хоногийн дараа тэр надад ийм гэрэл зураг илгээсэн байсан юм

Найзын минь ээж Facebook-ээс энэ гэрэл зургийг хэвлээд жаазлаад ханандаа өлгөжээ

Ээж нохойндоо гутал оёх гэж оролджээ. Ийм л юм болсон байна.

Ээж маань эдгээр цэцгүүдийг сүүлийн 5 жил арчилж байгаа юм, би өнөөдөр л хиймэл гэдгийг нь мэдлээ шүү дээ

“МакАвто”–д дугаарлаж байгаа нь

Найзын ээж флэшийг бас цэнэглэх ёстой гэж боджээ

Ээж маань бараг 70 нас хүрч байгаа, түүний машин – хоёр хаалгатай спорт Ford Mustang

Өнөөдөр сургуулиа төгслөө, ээж надад шинэ консол тоглоом бэлэглэсэн юм. Яг иймийг надаас урьд нь xулгайлчихсан

Ах, бид хоёрын сүүлийн жилүүдэд ээжид бэлэглэсэн цэцгүүд. Ээж бүгдийг нь хадгалахаар шийджээ

Жор явуулсанд баярлалаа, ээж ээ. Охин маань эдгээр жороор хийсэн хоолонд их дуртай байгаа

Би ганц хүүхэдтэй. Ганцаараа өсөж байгаа болохоор их уйддаг. Тэгээд би хүүдээ зориулаад “дэлгүүр” нээчихээд байгаа нь

Тэгэхээр гэрийн ажил хийгээд эсвэл ном уншаад хүүхэд амттан худалдаж авах мөнгөтэй болно эсвэл зурагт үзэх эрх худалдаж авах нь. Энэ үед эцэг эх нь өөрийн хийх дуртай ажлаа тайван хийх боломжтой.
Танд өөрийн эсвэл бусдын ээжтэй холбоотой ямар нэгэн сонирхолтой дурсамж бий юу?
Хөөрхөн
Гоё
Бахархмаар
Ха Ха
Гайхмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу



