Өнөөгийн технологийн өндөр хөгжил болон интернетийн ноёрхлын үед бид хүнтэй уулзаж биш харин түүний сошиал сувагт тавьсан гэрэл зургаар нь анхны дүгнэлтийг хийдэг болжээ. Хамгийн хачирхалтай нь, гэрэл зураг хүний тухай ихийг өгүүлдэг байна. Тухайн хүн ямар байрлалаар эсвэл гэрэл зургийг аль өнцгөөс авснаас шалтгаалаад эцсийн үр дүн үнэхээр их өөрчлөгдөнө. Тиймээс амжилттай гэрэл зураг даруулах гэдэг бүхэл бүтэн урлаг болоод байгаа ажээ.
Инстаграмын блогер Бонни Родригес Крживицки алдартай зураг авалтын нууцыг дэлгэдэг бөгөөд энэ талаар зөвлөгөө өгчээ. Бонниг лав 800 мянга орчим дагагч дагахыг бодоход түүнээс суралцах зүйл үнэхээр их байгаа бололтой.
Хосоор авахуулах гэрэл зургийг сонирхолтой харагдуулахын тулд хэмжээгээр наадах хэрэгтэй. Нэг нь зогсоогоор, нөгөө нь суугаагаар зургаа даруулж үзээрэй
Бонни өөрийнхөө сошиал сүлжээнд хосоороо яаж зөв зураг даруулах тухай ихийг зөвлөжээ: томоор, хосоороо селфи хийхдээ ямар байрлалд байх уу зэрэг.
Эгц өөдөөс авсан гэрэл зураг таныг хавтгай бас хэлбэргүй болгож харагдуулна. Тиймээс амжилттай гэрэл зураг даруулахын талд бага зэрэг хажуугаараа хараарай
Урвуу харсан гэрэл зураг нүдэнд их л хүнд тусдаг юм
Хэрвээ та ардаа үүргэвч үүрч яваа бол тэрийгээ ил харуул. Эс бөгөөс хавчиг нуруутай юм шиг харагдана
Боннигийн ганц хоёр зөвлөгөөг хараад ямар ч гэсэн туршиж үзэхээр шийдэв үү?
Амьдралтай хөдөлгөөн оруулбал ямар ч гэрэл зураг илүү сайхан харагдах болно
Сууж байхдаа гэрэл зураг даруулахад анхаарах зүйл – хөл, гараа битгий хумь
Зөв байрлал төгс биш галбирыг ч нууж чадна
Сошиал сүлжээгээр хэрэгтэй лайфхакаасаа хуваалцахын зэрэгцээ өөрийн сайтаар дамжуулан төлбөртэй сургалт явуулдаг байна.
Бага зэрэг далийхад биеийн уян налархай байдлыг харуулна
Гэрэл зураг даруулж байхдаа гар дээр тулах хэрэггүй, эс бөгөөс хэтэрхий том мөртэй харагдана
Эдгээр байрлалын аль нь зөв бэ? Таах гэж оролдооч?
Зөв хариулт: хоёр дахь нь. Баруун гар болон баруун хөл гуя, бэлхүүсийг илүү нарийхан харагдуулж байна. Харин арагшаа тавьсан зүүн гар нь нурууг тэгшхэн харагдуулжээ.
Гарын зөв байрлал бэлхүүсийг хамаагүй нарийхан харагдуулдаг
Толинд селфи хийж байхдаа камер руу харах биш харин өөрийнхөө тусгал руу харах хэрэгтэй. Мөн биеэрээ бага зэрэг хажуулдахаа мартаж болохгүй
Гэрийн тэжээвэр амьтантай гэрэл зураг даруулахдаа түүгээр хөлөө “тасдуулж” болохгүй
Гараа өмнөө салаалж битгий бариарай, үүний оронд бэлхүүсээ илүү тодосгож өг
Хагас хажуулдсан, мөн босгосон хөл нь таныг байгаагаас чинь илүү гуалиг бас өндөр харагдуулна
Инстаграмын блогерийн өөр бас нэгэн 16 ойлгомжтой заавар энд бэлэн байна – таныг илүү гуалиг, гоё харагдахад туслах болов уу.