Уачовскигийн эгч дүүсийн найруулсан зэргэлдээ ертөнцийн тухай өгүүлэх шинжлэх ухааны уран зөгнөлт Матрикс кино олны хүртээл болоод 22 жил болжээ. Тэгвэл манай сайт уншигч танд Матрикс киноны гол дүрийн баатрууд 20 жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөнийг харуулахаар бэлдлээ.
1. Keanu Reeves, Neo

Залуухан компьютерын мэргэжилтэн шинэ хэмжээс бүхий зэргэлдээ ертөнц байдгийг олж мэдсэнээр Матрикс киноны үйл явдал эхэлдэг билээ. Тэгвэл тэрхүү дүрийг жинхэнэ утгаар нь амилуулж чадсан жүжигчин Keanu Reeves нь John Wick, Siberia зэрэг олон алдартай бүтээлүүдэд дүр бүтээгээд байгаа билээ. Хамгийн сүүлд гарсан мэдээллээр түүний тоглосон Матрикс цувралын 4-р анги энэ оны 12-р сард нээлтээ хийх тов гараад байгаа юм.
2. Carrie-Anne Moss, Trinity

Матриц дотор амьдардаг гэдгээ мэдээд тэмцэхээр шийдсэн хaкер бүсгүйн дүрийг амжилттай бүтээсэн тэрээр Keanu Reeves-ийн адил алдар нэрд хүрч чадаагүй ч урлагийн салбарыг орхилгүй Pompeii, The Bye Bye Man, Jessica Jones зэрэг уран бүтээлүүдэд дүр бүтээжээ.
3. Laurence Fishburne, Morpheus

Матрикс кинонд Morpheus-ын дүрийг бүтээсэн жүжигчин Laurence Fishburne нь хожим Batman v Superman: Dawn of Justice, Passengers, болон Ant-Man and the Wasp зэрэг кинонуудад дүр бүтээсэн байна.
4. Hugo Weaving, Агент Smith

Кино урлагийн түүхэнд нэрээ хамгийн тодоор бичиж үлдээж чадсан эсрэг дүрүүдийн нэг болох Агент Smith-ийн дүрийг бүтээсэн тэрээр одоо ч амжилттай, эрэлттэй жүжигчин хэвээр байгаа юм. Тухайлбал тэрээр The Lord of the Rings, V for Vendetta, Captain America: The First Avenger, болон Cloud Atlas кинонуудад дүр бүтээгээд байгаа билээ.
5. Joe Pantoliano, Cypher

Кино урлагийн салбарт 1980-аад оноос хойш тасралтгүй ажиллаж буй тэрээр 1999 онд Матрикс кинонд тоглосноос гадна Memento, Daredevil, болон Bad Boys Forever зэрэг олон олон кинонуудад дүр бүтээсэн юм.
6. Gloria Foster, The Oracle

Жүжигчин Gloria Foster Матрикс цувралын эхний хоёр ангид тун чадамгай тоглож, дэлгэцийн болон телевизийн кино урлагт тун амжилттай байсан ч 2001 онд өөд болсон юм.
7. Marcus Chong, Tank

Тэрээр Матрикс кинонд дүр бүтээснээсээ хойш төдийлөн том дүрд тоглоогүй ч Numb3rs болон Law & Order: Criminal Intent зэрэг богино хэмжээний кино, телевизийн шоунд дүр бүтээсээр байгаа ажээ.
8. Belinda McClory, Switch

Belinda McClory-ийн хувьд Матрикс кинонд тоглосон нь том завшаан болж, 1999 оноос хойш дэлгэцийн уран бүтээлд тасралтгүй тоглосоор байгаа юм.
9. Anthony Ray Parker, Dozer

Матрикс кинонд тоглосноос хойш тэрээр Prison Break, Shadowboxing 2: Revenge зэрэг кинонуудад туслах дүр бүтээжээ.
10. Julian Arahanga, Apoc

Julian Arahanga өдгөө кино найруулагчаар ажиллаж байна.
11. Matt Doran, Mouse

Өдгөө тэрээр Battle of the Damned, Rake зэрэг австралийн телевизийн уран бүтээлд тоглож, чамгүй амжилттай яваа ажээ.
12. Robert Taylor, Агент Jones

Матрикс киноны эсрэг гол дүрүүдийн нэг болох Агент Jones-ын дүрийг бүтээсэн австрали жүжигчин Robert Taylor кино дэлгэцнээ тогтмол дүр бүтээсээр байгаа бөгөөд хамгийн сүүлд тэрээр жүжигчин Dwayne Johnson-ы хамтаар Faster кинонд тоглоод байгаа юм.
Матрикс киноны эхний ангид тоглож байх үеэсээ хэн нь хамгийн ихээр өөрчлөгдсөн байна вэ? Матрикс цувралын юу нь танд хамгийн ихээр таалагддаг вэ?
Гайхмаар
Хөөрхөн
Гоё
Ха Ха
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу



