Бидний дунд бага байхдаа хичээл хийх дуртай хүн байсан нь юу л бол. Энэ цагийг илүү сонирхолтой зүйлд зарцуулж болно гэж бодохоор л хичээлээс зугтаадаг байсан биз.
Гэхдээ хэн л үүнийгээ шударгаар нь багшдаа шууд хэлэх вэ дээ. Ямартай ч нэгэн зоригтой сурагч гарч ирсэн байна шүү.
Калифорни мужид амьдардаг 14 настай Эдвард Кортес гэрийнхээ даалгаврыг хийсэнгүй, багш нь энэ талаараа тайлбар бичээд ир гэжээ. Хүүгийн тайлбар үнэхээр илэн далангүй болсон тул түүнийг сошиал сүлжээний од болоход хүргэсэн байна.
Тайлбар захидлыг Эдвардын нагац эгч Лидия өөрийн Twitter хуудас дээрээ байрлуулжээ.
“Гэрийн даалгаварт амралтынхаа өдрүүдийг зарцуулахыг хүсээгүй тул хийгээгүй юм. Энэ бол миний хувийн цаг, энэ цагийг би найз нөхөдтэйгөө зугаалж, зурагт үзэж бас компьютер тоглож өнгөрөөмөөр байна. Гэрийн даалгавар намайг аз жаргалгүй болгодог болохоор нь бас хийгээгүй юм байна шүү. Би хийж байгаа зүйлээсээ аз жаргал мэдрэхийг хүсдэг” гэж сурагч хүү тайлбарлан бичжээ.
So my cousin and his wife got an email from their sons teacher. He didn’t do his hw so she asked him to write a paper saying why he didn’t do his hw and this is what she got…😂🤦🏼♀️ pic.twitter.com/2eDh2IgB9X
— Lydia (@_Lyddz) February 14, 2019
Томчууд ч гэсэн гэрийн даалгавар хийдэггүй, ялангуяа багш эсвэл том дарга л биш бол даалгавар хийдэггүйг Кортес онцлон хэлжээ.
Хүүгийн тайлбар ч үнэхээр үндэслэлтэй, мөн Эдвардыг том болоод мундаг өмгөөлөгч болох нь гэсэн сэтгэгдлүүд ар араасаа цуварсан байна. Сурагч хүүтэй зарим нэг багш нар ч хүртэл санал нийлсэн харагдана.
“Тэр том болоод өмгөөлөгч болох нь ээ”
He about to grow up and be a lawyer
— Young Lex Senpai (@LexSenpai11) February 14, 2019
“Энэ залууг том ирээдүй хүлээж байна”
That kid is gonna do big things in life.
— LINDSEY (@MiSSLiNDZO) February 14, 2019
“Би өөрөө багш хүн, хүүтэй 100 хувь санал нийлж байна. Амралтын өдөр даалгавар өгдгийг болих хэрэгтэй, бас долоо хоногийн турш өгч байгаа даалгаврын тоог ч багасгахад буруудахгүй. Ийм их ачаалал авсан хүүхэд сургуулийг үзэн ядaх нь мэдээж”
I'm a teacher and I 100% agree with this child! Stop assigning weekend homework. Limit homework during the week. Teachers and these ridiculous workloads are causing kids to HATE school and reject learning!
— Fri Arielle (@FriArielle) February 14, 2019
Та Эдвард болон сошиал сүлжээ хэрэглэгчидтэй санал нийлж байна уу? Одоогийн сургуулиудын даалгавар дэндүү их, хүүхдүүдэд найз нөхөдтэйгөө цагийг хамтдаа өнгөрөөх боломж олдохгүй байгаа талаар та юу гэж бодож байна? Та хүүхдийнхээ гэрийн даалгаварт тусалдаг уу? Таны сэтгэгдлийг хүлээж байна.