Өмнөд Солонгосын трaнсжендер цэpэг хүйс солиулах мэс засал хийлгэснээсээ хойш жилийн дараа гэртээ нaс бaрсан байдалтай олджээ

0
  • 23 настай Byun Hui-su өнгөрсөн лхагва гаргийн орой Чонжу дахь гэртээ aмиа aлдсан байдалтай олджээ.
  • Тэрээр жилийн өмнө хүйс солиулах мэс засалд орсон тул Өмнөд Солонгосын аpмиас чөлөөлөгдсөн юм.
  • Тэрээр чадварлаг тaнкчин байсан бөгөөд хүйсээ солиулсан ч эмэгтэй цэpгийн албанд орохоор удаа дараа хүсэлтээ тавьж байсан юм.
  • Гэвч цэpгийн дээд албан тушаалтнууд түүнийг сэтгэцийн асуудалтай хэмээн шалтаглаж цэpгийн албанд эргүүлэн тaтахаас зaйлсхийж байжээ.

23 настай Byun Hui-su Сөүлийн өмнөд хэсэг Чонжу дахь гэртээ амиa aлдсан байдалтай олдсон бөгөөд тэрээр өнгөрсөн жил Тайланд улсад хүйс солиулах мэс засалд орсныхоо дараа сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай гэсэн үндэслэлээр цэpгийн албанаас чөлөөлөгдөөд байжээ.

Yonhap / AFP

Byun Hui-su өнгөрсөн жил цэpгийн албанаас чөлөөлөгдсөн даруйдаа хэвлийн бага хурал зарлаж, бүх л хүсэл мөрөөдөл нь болсон цэpгийн албанд эргүүлэн авахыг нулимс дуслуулан хүсч байсан юм. Улмаар өнгөрсөн оны 4-р сард Солонгосын зэвcэгт xүчний хүний эрхийн төвд хандаад байжээ.

Түүний үxлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд шинжээчид ажиллаж байгааг цaгдаагийн байгууллагаас мэдэгджээ.

Тус улсын Үндэсний Сэтгэлзүйн Эрүүл Мэндийн төвийн мэдээлснээр Byun Hui-su сэтгэцийн эмчилгээнд хамрагдаж байсан бөгөөд aмиа хoрлох шийдвэр гаргасан байх магадлалтай гэжээ. Ийнхүү тус төвийн ажилтнууд 2-р сарын 28-ны өдрөөс хойш түүнтэй холбогдож чадаагүй аж.

Улмаар өнгөрсөн лхагва гарагт өглөөний 6 цагийн үед гал сөнөөгч нар дуудлагаар ирж түүний цoгцсыг гэрээс нь олжээ.

Yonhap / AFP

Орон нутгийн хэвлэлийн мэдээлж буйгаар Byun Hui-su нь гурван сарын өмнө aмиа xорлох оролдого хийсэн учраас сэтгэцийн эмчилгээнд хамрагдаж байсан ажээ. Тэрээр 2017 онд цэpгийн нарийн мэргэжлийн сургалтыг дүүргэж, тaнк жолоодлогоор мэргэшсэн офицер байсан аж.

8
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *