Хамраа байнга ухах нь таны эрүүл мэндэд ямар хор хөнөөлтэй байдаг вэ? Бактери, халдвар тараах томоохон шалтгааны нэг нь энэ юм

0

Бид уйдсан эсвэл цухалдсан, нэг бол харшил хөдлөх үедээ хамраа ухдаг бөгөөд энэ нь зарим хүний хувьд зуршил болсон байдаг. Та энэ үйлдлийг хүлээн зөвшөөрөх ч бай, үгүй ч бай, бид бүгд дор хаяж нэг удаа ч гэсэн хамраа ухаж байсан нь ойлгомжтой. Аз болоход бидний дийлэнх нь энэ зуршлыг олон нийтийн газар зохисгүй үйлдэл гэдгийг мэддэг. Тийм ч учраас бид гадуур явах үедээ хамраа ухаж байгаа хүмүүсийг тэгтлээ их олж хараад байдаггүй. Хэдий тийм боловч, энэ зуршилд эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөл гэж бас бий.

Бид танд одооноос эхлэн яагаад хамраа ухах зуршлаа хаях ёстой талаарх чухал мэдээллийг хүргэе.

1. Халдвар үүсгэж болзошгүй

Таны гарын хумс, тэр тусмаа урт бол эсвэл та хамраа хүчтэй ухвал, хамар доторх эдийг гэмтээнэ. Ингэснээр бактери үржиж, улмаар халдвар үүсэх эрсдэлтэй. Судалгаанаас харахад хамраа ухдаг эсвэл үрдэг хүмүүс хатгалгааны төрлийн бактери тараах эрсдэлтэй байдаг гэж үзжээ. Хуурай эсвэл чийглэг байхаас үл хамаарч, бактери тархах бөгөөд хэрэв өөрийгөө болон бусдыг үүнээс хамгаалахыг хүсэж байвал, гарын ариун цэврээ сайтар сахих нь маш чухал юм.

 

2. Хамрын хөндийг гэмтээж болзошгүй

Хэрэв та тогтмол болон удаан хугацаагаар хамраа ухах юм бол, хамрынхаа эдийг гэмтээх эрсдэлтэй. Судалгаагаар хамраа ухдаг хүмүүс үрэвсэл болон хамрын эдийн хавагналтаас болж, зовуурь мэдрэх эрсдэлтэй бөгөөд нөхцөл байдал хүндэрвэл, хамрын нүх нарийсахад хүрдэг болох нь тогтоогджээ.

© depositphotos.com

 

3. Өвчин тусахад нөлөөлж болзошгүй

Таны хамар доторх салст амьсгалах үед тань бүх төрлийн бактери болон вирусыг барьж тогтоодог. Харин та хамраа ухахад тэдгээр бүх бактери болон вирусыг гартаа авна гэсэн үг. Гар дээрх хамраасаа авсан тэдгээр бактериудыг та эргэн тойрныхоо гадаргуу дээр тараана. Судалгаанаас харахад хамраа ухагчид дээр дурдсанчлан, хатгалгааны төрлийн бактерийг тараах эрсдэлтэй гэж үзсэн байна.

 

4. Хамраас цус гаргаж болзошгүй

Хамраа ухах нь хамар доторх судсыг таслаж, улмаар цус алдахад хүргэдэг.

© depositphotos.com, © depositphotos.com

 

5. Шархлуулж болзошгүй

Хамраа ухах нь хамрын вестибулит болох эрсдэлийг үүсгэдэг. Энэ нь өвдөлт мэдрүүлэх яр бий болгодог. Түүгээр ч зогсохгүй, хамраа ухах үед та хамар доторх уутанцруудаас хамрын жижиг үсийг тасдаж болзошгүй бөгөөд үүнээс болоод жижиг биржгэр зүйлс гардаг байна.

© depositphotos.com, © depositphotos.com

 

6. Хамрын самсааг гэмтээж болзошгүй

Самсаа нь хамрын 2 нүхэнд хуваагддаг хананцар юм. Байнга хамраа ухах нь самсааг гэмтээж, тэр ч бүү хэл нүх үүсэхэд хүргэдэг бөгөөд үүнийг хамрын нүхлэгдсэн самсаа гэж нэрлэдэг.

© depositphotos.com

Та хамраа ухах зуршилтай юу? Та энэ зуршлаа болих гэж оролдож үзсэн үү? Энэ төрлийн зуршилтай хүмүүст уг үйлдлээ болиход нь туслах үүднээс та ямар зөвлөгөө өгөх вэ?

7
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *