Нүүрний арьсан дээр нөсөө толбо үүсгэдэг 7 хүчин зүйл. Эдгээрээс сэргийлж чадвал та өөгүй цэвэрхэн арьсаа авч үлдэж чадна

0

Арьсанд ямар нэгэн асуудал тулгарах үе хамгийн түрүүнд илэрдэг шиж тэмдэг бол нөсөө толбо үүсэх явдал билээ. Ийнхүү толбо үүсэх нь нарны хэт ягаан туяанаас эхлээд генийн удамшил зэрэг олон шинж чанартай байдаг. Генийн удамшлыг өөрчилж чадахгүй боловч арьсандаа анхаарал хандуулж, нөсөө толбыг арилгах боломж харин бид бүхэнд нээлттэй бий. Манай сайт уншигч танд нүүрний арьсанд нөсөө толбо үүсгэх эрсдлийг дагуулж байдаг 7 хүчин зүйлсийг танилцуулж байна.

1. Цахилгаан гэрэлтүүлэг

© RUSS ROHDE/Cultura Images RF/East News, © Shutterstock.com

Цахилгаан эх үүсвэртэй гэрэлтүүлэг нь арьсан дээр нөсөө толбо үүсгэх эрсдэлтэй байдаг гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Ийнхүү телевиз, компьютер, ухаалаг утас зэрэг цахилгаан хэрэгслээс гарч буй гэрэл арьсыг нөсөө толботой болгох нэгэн шалтгаан болдог байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд та нарны туяанаас хамгаалах тос түрхэж хэвшээрэй.

 

2. Батга шахах

© Shutterstock.com

Нүүрэн дээр нь батга гарсан үед шахдаггүй хүн тун ховор биз ээ. Гэвч батга шахах нь үрэвсэл үүсгэж, бараан толбо үүсгэгч нэгдлийг ихээр ялгаруулж эхэлснээр нүүрэн дээр нөсөө толбо үүсэх нөхцлийг бүрдүүлдэг ажээ. Иймээс хэрэв та батгатай тэмцэхээр шийдсэн бол арьсны эмчид хандахыг зөвлөж байна.

 

3. Нарны туяанаас хамгаалах тос хэрэглэхгүй байх

© Shutterstock.com

Хурц нар шарсан өдөр л нарны туяанаас хамгаалах тос хэрэглэх хэрэгтэй гэх үзэл олон нийтийн дунд түгээмэл байдаг. Харин цөөн тооны хүмүүс л өдөр бүр нарны туяанаас хамгаалах тосыг түрхэж байх нь зөв гэдгийг мэддэг. Гэвч та нарны туяанаас хамгаалах тосны үйлчлэх хугацаа 2 цаг байдаг гэдгийг мэдэх үү? Иймээс хэрэв та нарны туяанаас үүдэлтэй нөсөө толбоноос ангид байхыг хүсвэл өглөөнөөс эхлээд нарны туяанаас хамгаалх тосоо 2 цаг тутамд түрхэж хэвшээрэй.

 

4. Шөнийн арьс арчилгааны бүтээгдэхүүнээ цэвэрлэхгүй байх

© Shutterstock.com

Арьсны эмч нар нөсөө толбыг арилгахын тулд шөнийн арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөх нь олон байдаг. Гэвч арьс арчилгааны хүчиллэг бүтээгдэхүүнүүд нь арьсыг цэвэршүүлэх боловч удаан хугацаагаар арьсанд байснаас болж үрэвсэл үүсгэх, нөсөө толбыг улам ихэсгэх зэрэг асуудлууд гардаг ажээ. Иймээс хэрэв та шөнийн арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол өглөө босоод сайтар цэвэрлэж угаасны дараа нарны туяанаас хамгаалах тосоо түрхэж хэвших нь зүйтэй.

 

5. Нимбэг болон нарны харилцан урвал

© Shutterstock.com, © Depositphotos.com

Нөсөө толбыг байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр эмчлэх талаар судлах үед хамгийн эхэнд нимбэг бидний санаанд буух нь лавтай. Гэвч нимбэгний шүүс нь нарны цацраг туяанд гарсан тохиолдолд урвалд орж, арьсны нөсөө толбыг улам ихэсгэх эрсэдлтэй байдаг. Үүнийг шинжлэх ухаанд фитофотодерматит гэж нэрлэдэг ажээ. Тиймээс хэрэв та нимбэгийн шүүс нүүрэндээ түрхэж хэрэглэсэн бол арьсаа сайтар угааж, бүрэн цэвэрлэж байх нь чухал.

 

6. Гидрохинон болон ретноид хүчилтэй бүтээгдэхүүн хэт их хэрэглэх

© Depositphotos.com

Гидрохинон болон ретноид хүчил нь зарим гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд тодорхой хэмжээгээр агуулагддаг. Харин тэдгээр бүтээгдэхүүнүүдийг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд арьсыг цэвэрлэх бус нөсөө толбо гарах нөхцлийг бүрдүүлдэг ажээ. Ийм учраас аливаа бүтээгдэхүүнийг сонгон зохистой хэрэглэхийн тулд мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч байх нь чухал юм.

 

7. Хөл хүнд болох

© missmiafit / Instagram, © missmiafit / Instagram

Жирэмсний үед гормоны өөрчлөлт ихээр явагдаж нүүрээр нөсөө толбо гарах хандлага ажиглагддаг ажээ. Харин ийм төрлийн нөсөө толбонууд хэсэг хугацааны дараа өөрөө арилдаг байна. Гэсэн ч та бусад хүчин зүйлсээс сэргийлж нарны туяанаас хамгаалах тосоо түрхэж байх нь зүйтэй.

Таны нүүрэн дээр нөсөө толбо бий юу? Хэрэв тийм бол түүнийг арилгах талаар ямар арга хэмжээ авч байна вэ? Таны хувьд дээр дурьдсан шалтгаануудаас үүдэж нөсөө толбо үүссэн гэж бодож байна уу?

31
ГоёГоё
16
ТэнэглэлТэнэглэл
14
ГайхмаарГайхмаар
11
БахархмаарБахархмаар
11
ХарамсалтайХарамсалтай
8
ХөөрхөнХөөрхөн
7
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *