Нохойнд хайртай хүмүүсийн зарим нэг нь жижигхэн чихуахуа эсвэл хав нохой тэжээдэг. Харин нөгөө нэг нь гэрийн тэжээвэр амьтан том байх ёстой гэж бодно, тийм ч учраас сенбернар эсвэл ирланд вольфаунд тэжээхийг эрхэмлэнэ. Гэхдээ эдгээр жижиг биш амьтад үнэхээр үлэмж том биетэй болж өсөх нь бий, хүн нохой дагуулж яваа бус нохой нь хүнээ дагуулж яваа юм шиг л харагдахаар.
Сошиал хэрэглэгчид өөрсдийнхөө “ноход”-ын зургуудыг их тавьдаг, тэндээс л бүх зүйл тодорхой харагдана. Аварга том бие нь аймшигтай харагдах хэдий ч тэд бол үнэхээр нөхөрсөг бас тайван нохойнууд гэж бид хэлмээр байна. Тэд эзэндээ эрхэлж нялуурах дуртай. Нийтлэлийн төгсгөлд бэлдсэн бонусаар 2 төвд банхрын гэрэл зургийг сонирхуулна. Бараг л 3 сая долларын үнэ хүрсэн сайхан амьтад бий.
Гэрэл зураг энэ нохойны үлэмж бие, сүр хүчийг бүрэн мэдрүүлж чадахгүй л дээ. Зүгээр л араатан гэмээр
Миний найзын нохой зочдоо ингэж угтаж авдаг юм
Ямар эвтэйхэн гарын тавиур вэ?
Энэ нохой юм уу, цагаан баавгай юм уу? Баавгай л юм шиг байна шүү
Тэврэлт
Барон хочтой англи мастиф – Австралийн хамгийн том нохой
Миний Герман Дог, миний хамгийн хайртай амьтад
Бо хочит энэ нохой өөрийгөө ямар аварга том биетэй болохыг ойлгохгүй л байгаа юм
Ажлаасаа гэртээ ирэх тоолонд байнга ингэдэг юм
Миний урьд хожид харж байгаагүй том нохой. Бараг 107 кг жинтэй
Энэ миний “бяцхан” жаал
63 кг жинтэй миний немц овчарк
Энэ бол Линкольн, миний эхнэрээс ч том
Эгчийн минь гөлөг, 72 кг жинтэй
Дэлхийн шилдэг хөл бөмбөгчин Лионел Мессигийн бордоскийн дог
Манай нохой – Леонбергерийн 9 сартай гөлөг
Марлитай танилц. 82 кг жинтэй жинхэнэ хайр татам амьтан даа
Пиренейн уулын нохой
10 сартай гөлөг гэж байгаа, тэгээд бараг 60 кг жинтэй
Жилийн дараа гэхэд Ирланд волфауд маань манай гэрийн хамгийн өндөр нь болсон
Энэ бол баавгай… Би энэ нохойг хэлж байна л даа
Хэдэн жилийн өмнө энэ леонбергертэй Германд таарч байсан юм. Тэр зөөлөн чихмэл баавгай шиг л хөвсгөр байж билээ, бас аварга том биетэй амьтан байсан юм
Энэ үлэмж биетэй амьтан пикапын ачаан дээр л багтана, машины бүхээгт яагаад ч орохгүй ээ
Бонус: Энэ хоёр банхрын нэг нь (зүүн гар талынх нь) 12 сая юань (бараг л 2 сая доллар)–ийн үнэтэй
Хятадын Ханжоуд 2014 онд зохион байгуулагдсан “Хамгийн тансаг гэрийн тэжээвэр амьтдын үзэсгэлэн”-гийн үеэр энэ нохойг худалдаж авчээ. Нөгөө банхар буюу баруун талынхыг нь 6 сая юань (ойролцоогоор 968 мянган доллар)-иар худалдаж авсан байна.
Та том биетэй үүлдрийн нохой тэжээх сонирхолтой юу? Эсвэл танай гэрт аль хэдийн үлэмж биетэй амьтан амьдарч байгаа юу?
Tuvshinbayr Altangerel
2020/09/24 at 23:29
Tsaad nogoin shodoi shig nchevjeetei naas
Зочин
2020/09/25 at 15:44
сүүлийнх нь монгол банхар юм бишүү дөрвөн нүдтэй