Гайхалтай загварлаг харагддаг учраас бид бүгд л өсгийтэй гуталд дурладаг. Учир нь тэд ямар ч хувцаслалтыг илүү дэгжин болгодог шүү дээ. Гэвч өсгийтэй гутал нь ихэнх тохиолдолд хөл өвтгөж, тухгүй мэдрэмж төрүүлдэг нь нууц биш. Сайн мэдээ гэвэл тэдгээр асуудлуудыг шийдэж, өсгийтэй гуталтайгаа сэтгэл хангалуун, бардам алхаж болох маш олон арга бий. Жишээ нь гэхэд размераа зөв сонгох, уланд нь ач холбогдол өгөх, өсгийний өндрийг тохируулах зэрэг нь бие махбодод ямар нэгэн гэмтэл учрахаас сэргийлж болно. Тиймээс танд зориулж хөлөө гэмтээхгүйгээр өсгийтэй гутал өмсөх 10 зөвлөмжийг хүргэхээр бэлтгэлээ.
1. Размер тань яг таарсан эсэхийг шалгах
Таарахгүй байхад таалагдсан болохоор нь тэсэхгүй авсан гутал байдаг л биз дээ? Бүр нэг биш удаа давтагдсан гэдэгт итгэлтэй байна. Дөнгөж өмсөж үзэх агшинд ямар нэг ноцтой асуудалгүй байж болох ч цаашид өмсөхөд асуудалтай гэдгийг нь та зөнгөөрөө мэдрэх ёстой. Ялангуяа өсгийтэй гутал авахад яг тохирсон размер сонгох нь хамгийн чухал юм. Хэрэв гутал хэт жижигдсэн бол үүнийг шийдэх ямар ч арга байхгүй учраас гутлаа гаргаж хаяхаас өөр арга байхгүй. Хэрэв гутал томдсон бол хөл холхинож хөлийн хуруунууд гэмтэх аюултай. Гэхдээ томдсон гутал өмсөхөд резинэн размер багасгагч ашиглаж болох учраас харьцангуй асуудал шийдэгдэх боломжтой гэсэн үг.
2. Хөлийнхөө хэлбэрийг тодорхойлж түүндээ тохирсон гутал сонгох
Ингэхийн тулд та гутал өмсөхдөө заавал хоёр хөлдөө хоёуланд нь өмсөж үзэх хэрэгтэй. Учир нь гутлын өмсгөл өөр, өөр байдгаас гадна хөлийн хэмжээ ч мөн өөр байдагтай холбоотой. Мөн гутал өмсөж үзэхдээ трико өмссөн байвал зүгээр бөгөөд үдээс хойш юм уу орой үзэх нь илүү тохиромжтой. Учир нь энэ үеэр бүтэн өдрийн турш алхсан учраас хөл бага зэрэг хавдсан байна. Ингэснээр дараагийн удаа гэнэтхэн хөл хавдаж гутал холгохоос сэргийлнэ. Хөлийн хуруунууд хангалттай хөдөлж байх зайтай байх ёстой бөгөөд хэт бариу гутал авч болохгүй.
3. Өсгий өргөн байх тусам илүү дээр
Хадаасан өсгийтэй гутал маш нарийн өсгийтэй учраас таны бүх жин таны метатсарал ясанд (хөлийн арын 5 яс) шахагдаж, нэг цэг дээр маш их даралт үүсэх болно. Тиймээс ийм өсгийтэй гутлыг удаан хугацаанд өмсвөл биед гэмтэл учруулж болзошгүй юм. Бидний ярьж заншсанаар бүдүүн өсгий нь шагайд жинг тэнцүү хуваарилж, илүү тэнцвэртэй болгодог.
4. Амьтны арьсан хээтэй юм уу, хурц тод өнгө, хээтэй гутлаас айхаа больцгооё
Заримдаа сонгодог өнгөнүүдийг ардаа орхиж шинэ зүйл туршиж үзэх нь тийм ч муу зүйл биш ээ. Учир нь хээтэй гутлууд хувцаслалтыг илүү чимж өгдөг бөгөөд хувь хүний онцлогийг тодотгох болно. Хээтэй гутлууд нь энгийн болон ажил хэрэгч хэв маягийн аль алинд нь тохиромжтой. Жишээлбэл амьтны арьсан хээтэй гутал нь хар, цагаан, шаргал, хар ногоон, улбар шар, ягаан, болон жийнсэн өмдтэй маш сайхан зохицох болно. Шинэ зүйлийг зоригтой туршиж, өөртөө итгэлтэй харц дээгүүр алхаарай.
5. Өндөр өсгийт дээр алхаж сурах
Зарим гутлын хэв, загвараас шалтгаалж тухтай мэдрэмж авах, чөлөөтэй алхах нь бараг боломжгүй байдаг. Гэвч хэрэв та байнга шахуу бүдчиж алхах юм бол загварлаг харагдана гэдэг бараг л боломжгүй юм. Тиймээс өсгийтэй гутал дээр хэрхэн алхах тухай зөвлөмжийг эндээс уншина уу.
6. Урт түрийтэй гутал ав
Урт түрийтэй өсгийтэй гутал бол хэзээд загварлаг байдлаа алддаггүй классик загвар юм. Олон төрлийн хувцастай төвөггүй зохицдог бөгөөд алхахад арай илүү тухтай байх болно.
7. Үргэлж педикюр хийлгэ
Педикюр нь зөвхөн хөлийн эрүүл мэндэд төдийгүй гадаад төрх байдалд нөлөөлдөг эерэг талтай. Хэрэв танд гадагшаа гарч педикюр хийлгэх зав байхгүй бол энгийн жорууд ашиглан гэртээ байгаа зүйлсээр педикюр хийх аргыг эндээс харна уу.
8. Нимгэн ултай гутлаас зайлсхий
Нимгэн, хавтгай ул нь бидний биед тохиромжгүй бөгөөд өлмийн ясыг гэмтээдэг. Тиймээс гутлын ул хэтэрхий нимэгхэн байвал нөхцөл байдлыг улам дордуулж, хөлд ноцтой гэмтэл үүсгэж болно. Хавтгай хөлтэй байх нь хөлийн нум тэнийх, улны ихэнх хэсэг газарт хүрэх зэрэг олон сөрөг талтай. Хамгийн тохиромжтой нь гутлын ул нь резинээр хийгдсэн байх ёстой бөгөөд зогсох, алхах үед даралтыг шингээж, илүү зөөлөн, тухтай мэдрэмж төрүүлдэг. Мөн 3-4см өргөн өсгий сонгохыг зөвлөж байна.
9. Шагайгаараа оломтой гутал сонго
Гутлын ар тал нь битүү байх ёстой бөгөөд таны өсгийнд маш сайн хүрч байх ёстой. Хэрэв гутал сандаал хэлбэртэй задгай байвал дор хаяж шагай хэсгээрээ оломтой байх хэрэгтэй.
10. Дундаж өсгийтэй гутал сонго
Хөл нүцгэн алхаж байх үед биеийн жин хөлд тэнцүү хуваагдана. Харин өсгийтэй гутал өмсөх үед өсгийн ясанд ирэх ачаалал 40 хувиар нэмэгддэг байна. Гутлын өсгий 4 см өндөртэй байх үед биеийн тэнцвэр харьцангуй алдагдахгүй гэж үздэг. Гэвч өсгийний өндөр нэмэгдэх тусам өлмийний ясан дээр ирэх ачаалал асар их нэмэгддэг байна. Өсгий 7 см-ээс дээш өндөртэй болох үед хүний тэнцвэрийн хязгаар хэтэрч тэнцвэрээ амархан алдах болно. Тиймээс хэтэрхий өндөр гутал өмсөх гэж дурлах хэрэггүй. Өдөр бүр өсгийтэй гутал өмсөх шаардлагатай бол өсгийний өндөр 4 см байх нь хамгийн тохиромжтой.