Толгойн өвдөлт янз бүрийн шалтгааны улмаас үүсэж болно. Жишээлбэл, стресс, цусны даралт ихсэх, гэмтэл, эсвэл цаг агаар гэх мэт. Эсвэл зүгээр л үсээ хэрхэн боосон эсвэл, янзалсан тань толгой өвдөх шалтгаан болж болно. Тиймээс бид нийтлэлдээ хуйханд ачаалал өгч, өвдөлт мэдрүүлдэг үсний стилүүдийг онцолж байна.
1. Понитэйл
Үсний сүв болон хуйхны доор өвдөлт мэдрэх чадвартай мэдрэмтгий мэдрэлүүд байрласан байдаг. Харин понитэйл буюу үсийг дээш хамж боох нь мэдрэлийн судлуудыг нэг дор бөөгнөрүүлж чангалдаг учраас улмаар толгой өвдөхөд хүргэдэг байна. Үүнийг бүр “ponytail headache syndrome” хэмээн нэрлэсэн байдаг.
2. Үсний даруулга, толгойн боолт
Үсний бариу даруулга зүүх нь толгой өвтгөх магадлалтай. Энэ нь гаднын биед толгойд тасралтгүй даралт учруулах үед тохиолддог өвдөлт бөгөөд толгойд зүүсэн зүйл таны дух эсвэл хуйханд тасралтгүй шахалт үзүүлэх үед түгээмэл тохиолддог. Мөн энэ үед өвдөлт толгойн хамгийн их дарагдсан хэсгүүдэд хүчтэй мэдрэгдэнэ. Тиймээс удаан хугацаанд толгойдоо бариу зүйл зүүх хэрэггүй.
3. Чанга сүлжих
Үсээ хэт чанга сүлжих нь эдгээр шалтгаануудын нэг юм. Үсээ хэт чангалсан тохиолдолд энэ нь хуйханд нэмэлт дарамт учруулж, үсийг гэмтээхээс гадна толгой өвдөхөд хүргэдэг. Анагаах ухааны шинжээчид зарим хүчин зүйлээс болж бидний биед өвдөлт мэдрэгдэх түвшин өөр өөр байдаг гэсэн бөгөөд жишээлбэл зарим эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөгийн үеэр хуйх нь илүү мэдрэмтгий болдог байна.
4. Залгаа үс
Үсний залгаа сүлжээснүүд гадна талаасаа харагдахгүй боловч хуйханд асар өндөр даралт учруулж толгой өвдөх хамгийн том шалтгаан болдог байна. Үсийг хиймлээр урт болгосноор хуйханд ирэх ачаалал ихсэж, үсний уутанцраас хэт их татах нь хуйхыг мэдрэмтгий болгодог байна. Бусад үс засалтаас ялгаатай нь залгаа үс байнга байж байх учраас хуйханд байнга дарамт учруулдаг сөрөг талтай.
Бонус: Толгойн өвдөлтийг хэрхэн намдаах вэ?
- Өвдөлт мэдрэгдэж буй хэсэгт зөөлөн иллэг хийж өгнө. Амьсгалаа зөөлөн авч, гаргана.
- Толгойдоо янз бүрийн зүйл зүүхгүй байх
- Хуйханд хэт их ачаалал өгөх үс засалт сонгохгүй байх: сул боох, доор боох, сул сүлжих, аль эсвэл богино үстэй байхыг илүүд үзээрэй.
- Сайн унтаж амар.