2018 онд өвөрмөц төрхтэй Narnia гэх энэ муур олон хүний анхаарлыг татаж байв. Саарал болон хар өнгөөр хуваагдсан нүүртэй, цэнхэр нүдтэй муурыг та санаж байгаа байх. Түүний эзэн Stephanie Jiminez “Narnia төрөх үед бид үнэхээр их гайхширцгаасан шүү. Би тэр даруйд нь түүнийг өвөрмөц муур болохыг нь мэдсэн юм.” гэж хэлж байжээ. Гэвч хүүхдүүд хурдан өсч томордгийн адилаар тэр ч гэсэн эрийн цээнд хүрч, тэр ч бүү хэл аав болжээ!
Одоо Narnia хоёр зулзагын аав бөгөөд тэд аавынхаа царайны хоёр өнгийг нь нэг нэгээрээ өвлөж авсан байна. Төрсөн ах дүүс болох саарал үстэй Phoenix, хар үстэй Prada нар аавыгаа 50/50% дуурайжээ. Ямар гээчийн гайхалтай сонин ген вэ?
Тэр ер бусын хоёр өөр өнгийн царайгаараа интернет хэрэглэгчдийн анхаарлыг татаж байв
Харин саяхан тэр аав болж, хоёр хөөрхөн зулзагатай болсон бөгөөд тэд аавынхаа царайны хоёр өөр өнгийг нэг нэгээрээ өвлөж авчээ
“Narnia зулзагануудтайгаа тоглох үнэхээр дуртай. Тэр бас сайн байгаа.” гэж түүний эзэн нь сэтгэгдлээ хуваалцсан байна. Түүний эзэн Stephanie-гийн хувьд муур үржүүлэгч бөгөөд хэд хэдэн муурны шинэ үүлдрийг бий болгожээ. Сонирхуулж хэлэхэд Narnia-гийн хувьд Prada, Phoenix гэсэн 2 зулзаганаас гадна, бүдэг бор өнгийн ихрүүд болох Orfee Болон Ozanna, цайвар хар Roswell, саарал Rose болон хоёр үзэсгэлэнтэй өнгөний хослол бүхий Polaris, Phantom гэсэн зулзагануудтай аж.
Зулзагануудын ээж болон аавыг нь харахад энэ гэр бүлийн ген ямар хүчтэй болох нь мэдрэгдэнэ
Narnia-гийн цэнхэр нүд бол тэдний хувьд гайхамшиг л гэсэн үг
Гайхалтай нь түүний зулзаганууд аавынхаа гайхалтай цэнхэр нүдийг ч бас өвлөж авчээ. “Энэ бол маш ховор тохиолдол. Дэлхий дээрх зөвхөн цөөн тооны муурнууд л цэв цэнхэр нүдтэй байдаг. Энэ бол шинэ мөс гэж дуудах болсон шинэ төрлийн ген юм.” гэж Stephanie хэлжээ.
Мөн Stephanie 6-р сарын 29-нд Narnia дахин аав болох тухай баярт мэдээг дуулгасан юм
Түүний хувьд Парист төрсөн ч, өдгөө Их Британид амьдардаг гэнэ. Түүний эзнээр хэлж байгаагаар Narnia-гийн генийг судлуулахад маш нууцлаг төрөл зүйл болох нь тогтоогдож байжээ.
Sarantsetseg Gonchigsuren
2020/06/20 at 10:06
хөөрхөнүүд
Narmandakh Jugdernamjil
2020/06/20 at 10:45
Eej n yamar muur bdg um br
Dorjpurev Enkhmend
2020/06/20 at 11:00
Хөөрхөн 😊
Kiki Kiki
2020/06/20 at 12:08
Ээ өөлхий.
Enkhtaivan Borgochin
2020/06/20 at 12:34
Huurhun bna
Tumennasan Nasaa
2020/06/20 at 19:14
Зулзаг байна уу
Orsoohuu Bayrjargal
2020/06/20 at 21:00
Буш хүүгийн шулмас шиг ямар эвгүй юм шөнө бол үс арзаах юм бна
Баясгалан Лхагважав
2020/06/20 at 23:44
Хөөрхөөн
А.Д.Э А.Д.Э
2020/06/21 at 08:30
hoorhon yumaa
Саранцацрал Бат-Очир
2020/06/21 at 08:51
Хөөрхөн шаарнууд вэ
Sooni Sooni
2020/06/21 at 14:28
Manai muur tsev tsenher nudtei tsuunduu ordin bn💙
Bathuleg
2020/06/21 at 21:35
Khulan
Battsetseg Mynganbuu
2020/06/22 at 11:33
Oolhon yumaa
Enkhtaiwan PW
2020/06/23 at 09:33
Tergl hoorhon bgz