Хувцасны өнгө бүр цаанаа утга агууламжтай байдаг. Эдгээр 12 өнгө юуг илэрхийлдэг вэ?

0

Сэтгэл судлаачид өнгөний тухай судалж үзээд зарим өнгөнүүд бидний дотоод зан чанарыг илүү тодотгож өгдөг гэдгийг олж тогтоожээ. Мэдээж, олон улсад өнгөний тухай тогтсон дүрэм зохиох боломжгүй, учир нь улс орон бүр өнгийг өөр өөрийн онцлогтой хүлээж авдаг. Гэвч энэ нь бидний өмсөж буй хувцас дээр яригдаад эхэлбэл арай өөр юм. Учир нь өдөр тутамдаа сонгон өмсөж буй хувцасны өнгө маш олон зүйлийг илтгэж чадна. Ингээд бид өнөөдөр, хүмүүсийн сонгодог хамгийн түгээмэл өнгийн хувцаснууд болон тэдгээрийн утгыг тайлбарлаж өгөхөөр бэлтгэлээ.

1. Цэнхэр — тайвшрал

© Darko Mitev / Unsplash, © Miley Cyrus / Instagram

Цэнхэр өнгө тайвшруулах нөлөөтэй. Загварын салбарын зөвлөхүүдийн үзэж байгаагаар энэ өнгө үнэнч байдлыг бэлгэддэг тул ажлын ярилцлагад өмсөхийг санал болгож байна. Яг үүнтэй адил шалтгаанаар цагдаагийн алба хаагчид цэнхэр өнгийн дүрэмт хувцас өмсдөг уламжлалтай.

 

2. Шар — бүтээлч байдал

© Greeicy / Instagram, © Demi Lovato / Instagram

Сэтгэл судлалын талаас авч үзвэл шар бол маш хүчтэй өнгө юм. Энэ өнгө нь сэтгэл хөдлөл, бүтээлч байдал, өөртөө итгэх итгэл зэргийг илэрхийлдэг. Тиймээс ч хөөрч догдлох, сэргэлэн цовоо байх, аз жаргалтай байх зэрэг зан араншинтай холбогддог байна.

 

3. Ягаан – гэнэн сэтгэл

© Ijiequn / Pixabay, © Danna Paola / Instagram

Бага зэрэг бараан суурьтай ягаан өнгө нь хөгжилдөх, сэтгэл хөдлөх зэрэг араншинг өдөөж байдаг. Харин арай цайвар болоод ирэхээрээ илүү тайван амгалан, хөнгөхөн дөлгөөн байдлыг илэрхийлнэ. Барууны орнуудад ягаан өнгийг маш эмэгтэйлэг өнгө гэж үздэг учраас бизнесийн уулзалтад барагтаа ийм өнгийн хувцас өмсдөггүй. Ягаан өнгөний гол илэрхийлэмж нь гэнэн цайлган байдал, хайр дурлал, үнэнч шударга зан юм.

 

4. Цагаан – цэвэр ариун байдал

© Anastasia Gepp / Pixabay, © Carmen Villalobos / Instagram

Барууны соёлд цагаан нь төгс төгөлдөр байдлыг илэрхийлдэг өнгө хэмээн тооцогддог. Гэрэл гэгээ, шинэхэн мэдрэмж, цэвэр ариун, тайван амгалан байдал, сайхан сэтгэл зэргийг илэрхийлдэг. Нэг ёсондоо эерэг гэсэнтэй ижил утга агуулга илэрхийлдэг гэсэн үг.

 

5. Ногоон – шинэхэн

© Chí Nguyển Quốc / Pixabay, © Atonement / Universal Pictures

Ногоон бол байгальтай хамгийн ойр өнгө учраас тайвшруулах нөлөөтэй гэж үздэг. Энэ өнгөн нь шинэлэг байдал, эв найрамдал, тэнцвэрийн мэдрэмжийг өгдөг.

 

6.Улаан – эрч хүч, хүсэл эрмэлзэл

© Vlad Karpukhin / Pixabay, © Selena Gomez / Instagram

Улаан өнгө зөвхөн хүсэл тэмүүлэл, хүч чадал, эрч хүч, хайр сэтгэлтэй холбогдоод зогсохгүй аюул, түрэмгий байдал, үзэн ядалттай ч холбогддог гүнзгий утга агууламж бүхий өнгө юм. Хувцасны хувьд энэ нь хүчирхэг байдал, хүч чадал, эрч хүчийг илэрхийлдэг.

 

 

7. Фуксиа – хөгжилтэй

© Lali / Instagram, © Elianis Garrido / Instagram

Фуксиа өнгө нь эрч хүч, тамир тэнхээ, хөгжилтэй байдлыг илэрхийлдэг маш тод өнгө юм. Мөн урлагийн ертөнцөд хайр сэтгэлийг илэрхийлдэг өнгө гэж үздэг. Ерөнхийд нь зөвлөхөд энэ өнгийг аэробик, фитнес мэтийн эрч хүч шаардсан үйл ажиллагаанд өмсвөл илүү тохиромжтой.

 

8. Нил ягаан – чамин тансаг хийц

© Andre Furtado / Pexels, © Enchanted / Walt Disney Pictures

Нил ягаан нь хаад ноёдын өнгө хэмээн тооцогддог бөгөөд тансаг байдал, эд баялгийн илэрхийлэл болдог. Нил ягаан өнгийг маш удаан хугацааны турш гаргаж авахад хэцүү хэвээр байсан тул ийм өнгийн хувцсыг зөвхөн онцгой давуу эрх бүхий хүмүүс өмсдөг байжээ.

 

9. Улбар шар – бие даасан байдал

© Alex Iby / Unsplash, © Maite Perroni / Instagram

Улбар шар өнгө нь бие даасан байдал, урам зоригтой байх зэрэг мэдрэмжүүдтэй холбогддог. Түүнчлэн хүчтэй хүсэл зориг, өрсөлдөх чадвар зэргийг ч илэрхийлж байдаг байна.

 

10. Бор – тогтвортой байдал

© Andrea Yurko / Unsplash, © Yuya / Instagram

Байгальд амархан олж болох энэ өнгө нь найдвартай байдал, тогтвортой байдлыг илэрхийлдэг. Төвийг сахисан уур амьсгал бий болгодог учраас чухал хурал цуглаан, уулзалт дээрээ өмсвөл тохиромжтой.

 

11. Саарал – төвийг сахисан байдал

© Anastasia Gepp / Pixabay, © The Tourist / Sony Pictures

Саарал өнгө нь төвийг сахисан байдал, нарийн мэдрэмжийг бэлгэддэг. Энэ бол ярилцлагын үеэр хамгийн их санал болгодог хоёр дахь өнгө (эхнийх нь цэнхэр өнгө) юм. Саарал өнгө нь хар өнгөний эрх мэдлийн илэрхийллийн арай сул хувилбар гэсэн үг.

 

12. Хар – чамин тансаг байдал

© Erfran Amiri / Unsplash, © Beli / Instagram

Хар өнгө нь загвар зохион бүтээгчид болон залуу хүмүүсийн хувьд хамгийн их таашаагддаг өнгө юм. Энэхүү бараан өнгө нь тогтвортой байдал, чамин тансгийн илэрхийлэл болж өгдөг. Хар өнгө нь хүч чадлыг илэрхийлдэг ч нөгөө талаас хүчирхийлэл болон хаагдмал байдлыг давхар илэрхийлж байдаг. Тиймээс ажлын ярилцлагад орохынхоо өмнө энэ өнгөний аль аль утгыг нь сайтар анзаарч байж шийдвэрээ гаргах хэрэгтэй.

Та өмнө нь өмсөх дуртай хувцасны тань өнгө таны талаар ямар нэг зүйл илэрхийлж чадна гэдэгт итгэдэг байсан уу?

20
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *