Заримдаа зураг энгийн мэт санагдах боловч, цаана нь гүн гүнзгий утга учир агуулагдаж байдаг. Тэдгээр түүхүүд үнэхээр онцгой. Зарим түүхүүд нь танд инээмсэглэл бэлэглэх бол, зарим нь уйтгар гуниг төрүүлнэ. Магадгүй сэтгэлийн торгон утсыг чинь ч хөндөж мэдэх юм.
Ухаарал хайрлах түүхүүдийг өөртөө агуулсан 15+ фото зургийг хүргэж байна.
1. Энэ аав дөнгөж төрсөн хүүхдээ асарч тойлохын тулд 32 цагийн турш цурам ч хийлгүй сэрүүн байжээ
2. “Миний 15 настай чихуахуа солонгон бүрхэвчийн асуудлаас болоод маш мэдрэмтгий нүдтэй болсон юм. Харин одоо түүнд хамгаалалтын шил бий.”
3. “Эхнэрийн маань ээж саяхан өнгөрсөн юм. Эхнэр маань үүнийг олсон бөгөөд түүний эмээ нь өөрийн 3 үедээ зориулж үүнийг урлаж байсан гэнэ.”
4. “Бид эзнээсээ төөрсөн нохойг олж, аав ээжээсээ эзэнтэй болтол нь түр харж хандаж байгаач гэж хүссэн юм. Цагийн дараа ээж маань над руу энэ зургийг илгээлээ.”
5. “Миний 3 настай охин өнөөдөр анх удаагаа загас барилаа.”
6. “Бие биенээ мэддэг болоод 20 гаруй жил өнгөрсөн сайн найзтайгаа хамт цагийг өнгөрөөж байна.”
7. “Бяцхан нярай уйлахаа болихгүй байсан тул, энэ залуу галт тэрэгнээс буух хүртлээ түүнд зориулан хийл хөгжим тоглож өглөө.”
8. “Охин маань 19 нас хүрч байгаа юм. Харин бид олдсон лаануудаараа түүнд баярын мэнд хүргэлээ.”
9. “Дүү маань өмнө нь нэг ч удаа бүтэн ханборгоцой харж байгаагүй гэж байнга ярьдаг байсан юм. Ээж маань өнөөдөр түүнд нэгийг авчирч өгсөн. Харин тэр жимснээс огтхон ч салахгүй, бүр тэврээд унтчихжээ.”
10. “Бид хамтдаа 10 жилийг өнгөрүүлжээ. Тэр бол миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан зүйл!”
11. “Аав маань теннис тоглох дуртай байсан ч, эцэг эх нь түүнийг залуу байхад нь хүсэл мөрөөдлийг нь ойлгоогүй гэдэг. Харин тэр бидний бэлэглэсэн бялууг хараад өөрийн эрхгүй нулимс унагав.”
12. “Интоорхон – гэртээ эмчилгээ хийлгүүлж буй настанд дандаа хань болдог нохой. Тэд хоёулаа биед биедээ маш их хайртай бололтой.”
13. “Охин маань 2017 оноос хойш хараагүй болсон. Би гар утсаараа нэг зураг авсан юм. Харин энэ зурган дээр тэр дүү рүүгээ хараад инээмсэглэж байгаа юм шиг сайхан гарчээ.”
14. “Энэ гүү унагаа алдчихсан юм. 2 өдрийн дараа энэ унага эхээ алдсан. Харин тэд анх удаагаа бие биетэйгээ уулзаад цагийн дараа ийм байдалтай байв.”
15. “Эмээ маань саяхан бурхан болсон. Тэгээд бид түүний муурыг ганцаардуулахгүйн тулд өвөөд хань болгож өгсөн юм.”
16. Би хорт хавдрыг ялан дийлсэн. Одоо миний нагац эгч хорт хавдартай. Тиймээс би түүнийг дэмжиж үсээ тайрсан маань энэ.
Та урьд өмнө зураг үзээд уйлж байсан уу? Ямар түүхийг агуулсан зураг үзээд нулимс унагаж байсан бэ?
Mantuu Bataanaa
2020/06/04 at 02:10
Ter neg l harsan huuhed bhiin