Өвөө эмээ болон хүүхдүүдийн хоорондын холбоо хамгийн нандин болохыг харуулсан 20 фото зураг. Эдгээрийг үзээд таны сэтгэл зүрх хайраар цэнэглэгдэх болно

0

Өвөө эмээ нь хажууд нь байгаа нөхцөлд хүүхдүүд аз жаргалтайгаар өсч торнидог. Мөн ач зээ нар нь хажууд нь байгаа өвөө эмээ нар илүү урт насалдаг байна. Тэд хамтдаа байх нь маш олон ач тустай бөгөөд нэн ялангуяа өвөө эмээ нар ач зээ нартаа онцгой байдлаар эерэг нөлөө үзүүлдэг ажээ.

Энэхүү гайхалтай холбоог та бүхэндээ мэдрүүлэхийн тулд бид таны нүүрэнд өөрийн эрхгүй инээмсэглэл тодруулах 20 фото зурийг сонгож хүргэхээр шийдсэн юм.

1. “96 настай эмээ маань анх удаагаа ачтайгаа уулзаж байгаа нь энэ. Би хэн нь илүү аз жаргалтай байгааг хэлж чадахгүй нь.”

© jkran9876 / Reddit

 

2. “Би эмээдээ түүнийг санаж байгаагаа хэлсэн юм. Харин тэр хариуд нь 45 минутын дараа намайг өлсөж байгаа эсэхийг асуугаад ийм байдалтай зогсож байв.”

© nkskater / Reddit

 

3. Тэдний инээмсэглэлийг юутай ч зүйрлэшгүй!

© dindinz / Reddit

 

4. “Өвөө маань намайг тэвэрч байна (1990 он), хүү маань 29 жилийн дараа (2019 он)”

© t230 / Reddit

 

5. “94 настай элэнц эмээ маань надад зориулж үүнийг оёж өгсөн юм. Яагаад гэвэл тэр гадаа хэтэрхий хүйтэн байна гэж хэлсэн. Үнэндээ гадаа 26° хэмийн дулаан байна.”

© NKNDP / Reddit

 

6. Хариу нэхээгүй хайр ингэж харагддаг:

© Lucklesshero / Reddit

 

7. “Эмээ маань намайг яст мэлхийтэй болохыг хүсдэггүй байлаа. Харин нэг өдөр гэртээ ирэхэд миний яст мэлхийнд тарвас шиг цамц оёод өмсгөчихсөн хүлээж байв.”

© banalez / Reddit

 

8. “Эмээ болон ач хүү хоёр машины арын суудал дээр гар гараасаа бариад унтсан байгаа нь энэ.”

© Unknown / Imgur

 

9. Тэд өвөө шигээ харагдахын тулд үсээ хусуулцгаасан гэнэ

© MTC3 / Reddit

 

10. “Охин маань элэнц эмээгийнхээ хамтаар… тэд 91 насны зөрүүтэй.”

© Lacagada / Reddit

11. Pink Floyd-ийн David Gilmour ачийнхаа хамтаар

pollysamson / Instagram

 

12. “Элэнц эмээ Pauline маань 100 настай. Энэ зурган дээр миний эмээ, би болон элэнц эмээ маань байна.”

© jonniethm / Reddit

 

13. “Эмээ маань 92 настай. Тэр миний муураа тэвэрч авахуулсан зургийг ингэж зуржээ.”

© Kighla / Imgur

 

14. “Миний 3 сартай охин болон түүний 93 настай элэнц өвөө нь!”

© sorrycomputersaysno / Reddit

 

15. 91 настай өвөө маань энэ зургийг авахуулахдаа надад малгайгаа сольцгоох уу гэж асуусан… “Учир нь би чам шиг догь харагдана шүү дээ гэж тэр хэлсэн!”

© unfortunatedelaney_ / Reddit

 

16. 1989 он: би, миний аав болон өвөө маань Zelda тоглож байна

2016 он: миний хүү, би болон аав маань Zelda тоглож байна

© ImagesOfNetwork / Reddit

17. “Би хөнжлөө 90 настай эмээгийндээ үлдээчихээд түүнийг над руу буцаагаад явуулчихаарай гэж хэлсэн юм. Харин тэр дотор нь жигнэмэг болон самартай боов хийсэн байв.”

© emzieees / Reddit

 

18. “Ач хүүгийн маань өвөө рүүгээ (миний аав) харж байгаа нь миний зүрхийг уяраах шиг боллоо.”

© sudde004 / Reddit

 

19. “92 настай эмээ маань 2 настай охинтой маань анх удаагаа уулзаж байгаа нь энэ. Амьдрал эхэлдэг бас дуусдаг боловч, амьдрах үргэлж сайхан байдаг.”

© Unknown / Reddit

 

20. “Би пүрэв гаригт өвөөдөө эцсийн удаа баяртай гэж хэлэв. Би түүнийг эцсийн амьсгалаа хураах хүртэл хажууд нь хамт байсандаа баяртай байна.”

© GavTheScav / Imgur

Таны өвөө эмээтэйгээ хамт авахуулсан аль зураг чинь хамгийн нандин санагддаг вэ?

10
ГоёГоё
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tseren Ochir Anujin

    Tseren Ochir Anujin

    2020/04/18 at 15:23

    Wow

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *