Дэлхий нийтээрээ Коби Брайнтыг бидний дунд байхгүй болсон гэдгийг сонсоод шоконд орсон билээ. Нисдэг тэрэгний осол бусад 8 хүний амь насыг авч одсоны дотор, түүний охин Жианна мөн багтаж байгаа юм. Өнөөдөр бид Кобигийн энэ дэлхийг илүү сайхан газар болгохын тулд хийж бүтээсэн зүйлсийг нь эргэн санахаар шийдлээ.
Бид та бүхэнд дэлхийн эргэн тойрон дахь түүний фенүүд домогт тоглогчид хэрхэн хүндэтгэл үзүүлж байгааг сонирхуулъя гэж бодлоо. Тэдний ихэнх нь зүрх сэтгэл шингэсэн дижитал зургуудыг зурж, сэтгэлийн үгээ хэлж байна.
1. Тэр спортын домог байсан
Коби Брайнт бол сагсан бөмбөгийн спортын бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг байсан билээ. Тэр маш олон шагналыг хүртсэний дотор, Улирлын үнэ цэнэтэй тоглогч, Олимпын алтан медаль багтана. Мөн түүний 8 болон 24 дугаарын өмсгөлийг Лэйкерс багийн зүгээс удахгүй мөнхжүүлэх билээ.
2. Тэр гэр бүлийнхнээ чин сэтгэлээсээ хайрладаг байлаа
Ямар нэгэн тайлбар хэрэггүй биз ээ. Зүгээр л эдгээр зургуудыг үзэхэд хангалттай:
3. Тэр бусдад тусалдаг байв
Автомашины осол болсон газар Коби явж байх үедээ машинаа зогсоож, үл таних хүнд туслахаар очсон гайхалтай түүх бий. Осолд орсон Ryan Williams түүнийг машинаа зогсоож, өөрт нь туслахаар ирсэн талаар хэлсэн юм. Тэр тийм л сайхан сэтгэлтэй нэгэн байжээ. Мөн Ryan гэгч залуу өөр нэгэн осол болоход Кобиг тэнд байсан хүн бүрт тусалж, хүүхдүүдийг халамжилж, сайхан сэтгэлээр хандаж байсан талаар дурссан байна.
4. Тэр бусдын үлгэр дуурайлал байсан юм
“NBA”-ийн шилдэг төвийн тоглогчдын нэг Joel Embiid өөрийн Твиттертээ ингэж жиргэжээ: “Юу гээч, би яг хаанаас эхлэхээ мэдэхгүй байна. Би Кобигоос болж сагсан бөмбөг тоглож эхэлсэн. Ялангуяа 2010 оны финалыг үзсэнээсээ хойш… Би өмнө нь сагсны бөмбөг ч барьж үзээгүй байсан. Амьдралдаа шинэ алхам хийсэн нь энэ спортод хөл тавьсан явдал минь байв. Би яг Коби шиг л болохыг хүсдэг байсан. Надад үнэхээр гунигтай байна. Амгалан нойрс доо домог минь!”
5. Тэр илтгэлээрээ олон хүнд урам зориг хайрладаг байв
Бид түүний хэлсэн зарим нэг эшлэлээс хүргэж байна:
- Бүх сөрөг зүйлс – саад бэрхшээл, сорилт – надад өсөн дэвжих боломжийг олгосон юм.
- Бид үргэлж дундаж, энгийн амьдралаар амьдрах боломжтой. Харин би энгийн байхыг хүсдэггүй.
- Надад бусдыг амжилтад хүрэхийг зүгээр хараад суудаг хүмүүст хэлэх үг алга. Ололт амжилт асар их хичээл зүтгэл, хөдөлмөрийг шаарддаг юм. Өршөөл, энэрэл гэж үгүй.
- Чамайг бууж өгөх мөчид, чи хэн нэгнийг ялахыг зөвшөөрч байна гэсэн үг.
- Бид болж бүтэхгүй байна, би чадсангүй гэж хэлэх үедээ өөрсдийгөө дутуу үнэлдэг. Миний тархи бүтэлгүйтэхийг хүлээн зөвшөөрдөггүй. Бүтэлгүйтэх ч учиргүй. Яагаад гэвэл, хэрэв би суугаад нүүр рүүгээ харж, өөртөө “чи бол бүтэлгүй” гэж хэлэх юм бол, үүний оронд үхсэн нь хамаагүй дээр биз.
Бонус: Хүмүүс Кобид хүндэтгэл үзүүлж, дижитал зургууд бүтээжээ
Коби мөн ингэж хэлсэн юм, “Амьдрал гуниглаж, сэтгэлээр унахад хэтэрхий богинохон. Чи урагшилсаар байх хэрэгтэй. Зүтгэсээр бай. Нэг хөлөө нөгөө хөлийнхөө урд тавьж, инээгээд амьдралыг мэдэр.”
Өөр ямар зүйлс энэ агуу тоглогчийг таны сэтгэлд үүрд дурсан сануулах вэ? Та сэтгэгдлээ бичээрэй.
Erdenebayar Erka
2020/01/29 at 22:22
Аугаа хүмүүс энгийн гэгээлэг байх юм даа . Даан ч хорвоогоос эрт явчих юм.
Tumen Minsel
2020/01/30 at 03:05
Хүн төоөлхтөн нэгэн сайхан хүүгээ бурхан таны гарт хармын сэтгэлгүй өгч байна. Буцаагаад бидэнд явуулаарай. Бурхан минь.
Khangarid Byambasuren
2020/01/30 at 07:59
Mash ih haramsaltai bn taivan noirsdoo
Aagii Altanchimeg
2020/01/30 at 10:02
Domog mini taiwan noirsdoo
Vanchinerdene Idesh
2020/01/30 at 12:42
домог юм даа
Хэрлэнчимэг Хэрлэн
2020/01/30 at 14:37
domog ym da.ene ohin bas hairan bna daa.yrih toolon setgel obdoh ym.
Munkhtulga Nergui
2020/01/30 at 16:49
Za tenegt tenegteerei mongolchuud
Mgl Darhanbat
2020/01/30 at 21:18
Ax dvv amrag sadanni vxtsim shg yasan ch ix shuurdimde odo bolishde.
Shiiter Dookhuu
2020/01/30 at 23:29
Domog mini taiwan noirsdoo
Nasaa Nasaa
2020/01/31 at 13:55
Domog min saihan.noirsdoo Chamaig vvrd dursaj.yvna bichih tenhee alga
Батцэцэг Баатар
2020/01/31 at 21:52
Домог минь эх дэлхийдээ амгалан нойрс..бас үргэлжлэл бяцхан гүнжтэйгээ…Ум мани бад ми хум.
Энхбайгал Баярбат
2020/02/01 at 03:44
tiin shde. Ternii orond aaw eejee hairlaa.
Erduk Erdee
2020/02/01 at 05:15
Oh, My God! We will never forget them
Solongo Monherdene
2020/02/01 at 12:57
Dolgoon geh mundag sagschin ongorood udaagvi bhad yagaad ene hvn ongorchihwoo vneheer haramsaltai ym😢😢