Кэсси Хо (Cassey Ho) – америкийн алдартай блогер болон фитнес-дасгалжуулагч. Энэ бүсгүйг 1,5 гаруй сая хүн инстаграм дээр дагадаг. Бага тоо биш, гэхдээ Ким Кардашьяныг (149 сая) яаж гүйцэх вэ дээ. Эдгээр супер одууд юугаараа ялгарч байгааг Кэсси сонирхож эхэлсэн тул өөрийн хэмжээнд судалгаа хийхээр шийдсэн байна.
Америк бүсгүйн аналитик арга барил бидэнд таалагдсан тул түүний төсөлтэй бид танилцсан юм. Кэссигийн судлах зүйл бол топ-блогеруудын гадаад үзэмж. Алдартнуудын бие галбир болон нүүрний төрхөөс бусад нууцыг мэдэхийг хүсэж байвал бидний нийтлэлийг дуустал нь уншаарай: бонуст нь өөр бусад судалгааг ч танилцуулах болно.
“Залуусаа, би инстаграмын гоо сайхны стандартыг олж мэдлээ” гэж Кэсси Хо өөрийн дагагчиддаа мэдэгджээ
Үүний тулд бүсгүй 2 долоо хоногийн турш сошиал сувагт хамгийн их алдартай 100 одыг шинжилж үзсэн байна
Шүтэн бишрэгчдийнхээ тоогоор (165 сая) Ариана Гранде 1 дүгээр байрт бичигдлээ.
Америк бүсгүй төгс гадаад үзэмжийг 22 шалгуураар авч үзсэн (үсний өнгө, хүзүүний урт, нүүрний хэлбэр, нүдний өнгө, хувцасны хэмжээ, нас зэрэг)
Селена Гомез – инстаграмд алдартайгаараа 2-т бичигдэнэ.
Хамгийн алдартай бүсгүйчүүд дунджаар 22 настай. Тэдний 75 хувь нь алаг нүдтэй
Инстаграмын 3 дугаар алдартнаар – бор нүдтэй Ким Кардашьян оржээ.
Өөр бусад төгс шалгуурууд – өндөр 170 см болон хар үс
Бейонсегийн гадаад үзэмж бараг бүх шалгуураар тохирч байгаа
Инстаграмын од бүсгүйчүүдийн бие галбир бараг бүгд элсэн цагийг санагдуулам. Жижигхэн хамар, хөвсгөр уруул бас заавал байх шалгуурууд болно.
Алдартай блогерууд бараг бүгд адилхан.
Алдартнуудын гоо үзэмжийг шалгуураар нарийн судалж дууссаны дараа Кэсси Хо практик ажил руугаа оров
Өөрийнхөө гадаад үзэмжийг хэрхэн илүү “инстаграмлаг” болгож болох вэ гэж тэрээр сонирхож эхэлжээ. Түүний бодит селфи зураг ингэж харагдана.
“Сайжруулсан” гэрэл зураг бодит дүр зургаас хол зөрүүтэй
Засаж залруулсны дараах гэрэл зураг
Кэссигийн спортлог галбир ч топ-блогеруудын стандартад хүрч чадахгүй байв. Бэлхүүс нь нарийхан байх ёстой, өгзгөөрөө бүдүүн, хөх нь том…
Хо-гийн шинэ гэрэл зураг түүнийг гэж танихад хүргэсэнгүй. Түүнийг дагагчид нь үр дүн янзын болсон гэж дүгнэжээ.
Алдартай болохын тулд эрс өөрчлөлт хийх хэрэггүй юм байна гэсэн дүгнэлтэд бүсгүй хүрчээ
Туршилтын бүхий л үйл явцыг бүсгүйн YouTube сувгаас үзэж болно.
Энэхүү судалгааны ачаар Кэсси өөрийгөө болон өөрийнхөө “төгс биш” гэрэл зургийг хайрлах болжээ. Мэдээж шинэ гэрэл зургууд нь хэдэн зуун дагагчийг нэмж чадсан, гэхдээ тэр нэгэн чухал зүйлээ алдсанаа мэдэрсэн байна – өөрөөрөө байх.
Тэрээр бүсгүйчүүдэд дараах зөвлөгөөг үлдээхийг хүсжээ: хэн нэгнийг дуурайх бус харин өөрөөрөө байхыг хичээгээрэй.
Бонус: гадаад үзэмжээ өөрчлөхгүйгээр инстаграмд хэрхэн алдартай болох вэ?
Сошиал сувагт алдартай байх явдлыг зөвхөн Кэсси Хо ч судлаагүй юм. Өөр бусад блогерууд, тэр ч бүү хэл эрдэмтэд хүртэл судалж үзжээ. Алдар хүнд зөвхөн гадаад үзэмжинд бус мөн өөр бусад хүчин зүйлүүдээс шалтгаална. Хэдэн сая дагагчидтай болохыг хүсэж байгаа хүмүүст дараах зөвлөгөөг өгчээ:
- Хоёр дахь аккаунт нээх. Ихэнх одууд нийтэд зориулсан нэг аккаунттай мөн нууц буюу зөвхөн найз нөхдийн дунд ашиглах нэг аккаунттай байдаг. Хоёр дахь аккаунт дээр төгс биш гэрэл зургаа ч тавина, харин нэг дэх нь – зөвхөн урьдчилан бэлдэж төлөвлөсөн л гэрэл зургаа байршуулдаг ажээ. Ийм стратеги нь таагүй сэтгэл хөдлөлөөс өөрийгөө хамгаалах зорилготой. Нийтэд зориулсан аккаунтад ажлаа хийж байгаа шиг ханддаг байна.
- Ямар нэгэн хөх өнгийн зүйлийн гэрэл зураг авах. Гэрэл зураг дээр ямар нэгэн хөх, цэнхэр зүйл байвал илүү их лайк буюу 24 хувиар илүү лайк цуглуулж байгааг судлаачид ажиглажээ.
Эдгээр гэрэл зургууд нэг хүний аккаунт дээр байгаа юм. Цэнхэр өнгө ялж байгааг харав уу?
- Өөрийн гэсэн хештегтэй болох хэрэгтэй, үүгээр тань таны дагагчид таныг хаанаас ч таних болно.
- Гэрэл зургийн шүүлтүүр ашиглана (Mayfair-ийг сайн гэж үздэг). Статистик тооноос харахад ийм гэрэл зураг дээр 12 хувиар илүү лайк даржээ.
- Нүүр царай гарсан гэрэл зураг 35 хувиар илүү алдартай болдгийг санаарай.
- Тодорхой цагт гэрэл зургаа дэлгэн байршуулна. Аяллын гэрэл зураг гэхэд л Баасан гаригийн 9-13 цагт, боловсролын тухай пост – Пүрэв гаригийн 16 цагт, технологийн тухай сэдвийг Даваа гаригийн 14 цагт бичих нь илүү тохиромжтой гэж судлаачид үзэж байна. Мөн хоолны сэдэвтэй гэрэл зургийг Баасан гаригийн 14 цагт тавьбал илүү алдаршуулж чадах ажээ.
- Геолокац нэмэх хэрэгтэй. Энэ тохиолдолд 79 хувиар илүү хүн үзэж сонирхоно.
- Дулаан өнгийн хослолыг сонго. Ийм постууд илүү их коммент цуглуулж чадна.
Инстаграмд та хэнийг дагадаг вэ? Чухам юу нь илүү их сонирхол татаж байна? Алдартнуудын нууцыг коммент хэсэгт бусадтайгаа хуваалцаарай.
Munkhtuvshin Tserendorj
2019/10/11 at 10:12
Ц. Бадамцэцэг
Circle CZ
2019/10/12 at 16:48
uiddiinmuu haashain shees chin