4-р сарын 29-ны өдрийн жор дэндүү гэхэд дэндүү амархан. Танд ердөө Lotte-гийн Koala’s March хэмээх дотроо кремтэй, үмх хэмжээний коала баавгайн дүрст жигнэмэг байхад л болно. Таны хийх зүйл бол хайрцагтай жигнэмгээ огт задлалгүйгээр 30-40 минут залхууралгүй сэгсрэх. Сэгсрээд л бай, сэгсрээд л бай, сэгсрээд л бай. Гар жаахан чилэх боловч эцсийн үр дүнд сонирхолтой амттан бий болно. Хутгахгүй, зуурахгүй, жигнэхгүй зүгээр л сэгсрээд хийсэн амтат бөмбөлгөөрөө аятайхан десерт хийсэн ч болно.
[embedyt]https://www.youtube.com/watch?v=XPW4ileSiGU[/embedyt]