Үрчлээний эсрэг тэмцэх нэгэн үр дүнтэй бүтээгдэхүүний жорыг би олж мэдсэн юм. Маш энгийн. Туршиж үзэхгүй л бол болохгүй юм шиг санагдаад…
Үрчлээний анхны шинж тэмдэг илэрч байгаа болон ядарсан дүр төрхтэй арьсанд зориулсан маскыг танд танилцуулахаар бэлдлээ. Үр дүн нь ботокс тариаг ч бүрэн орлох ажээ.
Төмсний крахмалын суурин дээр хийнэ.
- 1 хоолны халбага төмсний крахмалыг 100 мл хүйтэн усанд хийж уусгаад паалантай саванд хийж дахин 500 мл буцалсан усаар шингэлнэ. Өтгөн болтол нь буцалгаарай.
- Дээрээс нь 5 хоолны халбага луувангийн шинэхэн шахсан шүүс, 1 хоолны халбага тослог ихтэй цөцгий хийнэ. Сайтар холь. Хөрснийх нь дараа нүүрэндээ нимгэн түрхээд 20-25 минут байлгана.
- Цаг нь болохоор маскыг бүлээн усаар угаагаад нүүрний тосоо түрхэнэ.
- Үлдсэн маскны бэлдэцийг гурав хоног хөргөгчинд хадгалж болно.
Энэхүү маск нь жижиг төдийгүй гүн үрчлээг ч арилгах чадалтай, арьсыг чийгшүүлж бараг л ботоксын дайтай үйлчилгээ үзүүлнэ. Мэдэгдэхүйц үр дүнд хүрэхийн тулд 3 хоног тутамд маскыг тавина.
Гоё
Тэнэглэл
Буруу
Бахархмаар
Гайхмаар
Ха Ха
Хөөрхөн
Харамсалтай



