Асуудлаа шийдвэрлэж, одоо байгаа газраасаа өөр тийш явахыг хүсдэггүй хүн гэж бараг үгүй биз ээ. Гэхдээ заримдаа жинхэнэ аз жаргал гэдэг алс хол биш, таны яг хажууханд байдаг гэдгийг санаж явахад буруудахгүй. Ваннд сайхан хэвтэх эсвэл хамгийн дуртай бяслагтай бургерээ идэх нь бас нэг төрлийн аз жаргал юм.
Бид та бүхэндээ хүмүүс болон амьтдын аз жаргал хол биш, тун ойрхон байдаг болохыг харуулсан хөгжилтэй, сонирхолтой фото зургуудыг сонирхуулахаар бэлтгэлээ.
1. “Манай охин анх удаа балетчин бүсгүйг хараад гаргасан сэтгэл хөдлөл”
2. “Бид найз охиныхоо нохойд нь толгойн массаж хийж өгсөн юм…”
3. “Би ач хүүгээ 1 насных нь төрсөн өдрөөр бөмбөлөгтэй тоглоомд тоглуулсан.”
4. Аз жаргалтай байхын тулд заавал их мөнгө зарцуулсан, нүсэр төрсөн өдрийн үдэшлэг хийх шаардлагагүй гэдгийг харуулсан мөч
5. “Салют хараад хүү маань тоохгүй байх гэж бодож байлаа. Гэтэл түүний сэтгэл хөдлөл ийм байв.”
6. Яст мэлхийний өчүүхэн зүйлд баярлаж байгааг хараач ээ…
7. “Ач хүү маань намайг аль чадахаараа өөрийг нь эргүүлэхийг гуйсан. Би бүсэндээ гар утсаа байрлуулж байгаад, түүний сэтгэл хөдлөлийг харуулсан зургийг авсан юм.”
8. “Цэцгийн талбайдаа бага зэрэг бяслаг тавиад, камераа байрлуулахад ийм баясгалантай царай олж харлаа…”
9. Энгийн магтаал хэний ч ааш занд гэрэл гэгээ авчирна.
10. “Миний 4 настай охин гэрэлтэж буй нар руу хариу үйлдэл үзүүлж байгаа нь”
11. Хайртай дотны хүнтэйгээ видео дуудлага хийх үед түүний царайнаас аз жаргалыг олж харж болно!
12. “Би нугасанд дуртай… тэдний усан сан руу багахан хэмжээний ус хийхэд тэд үнэхээр баяртай байв.”
13. Бөмбөг хараад баярлах нохойн царайнаас жинхэнэ аз жаргалыг олж харах боломжтой!
14. “Манай 2 гөлөг өнөөдөр найзуудтайгаа хамт унтахаа мэдээд ингэж баярлацгаав!”
15. Зарим хүмүүс ваннд хэвтэхийн аз жаргалыг бүр эртнээс мэдэрч эхэлдэг.
16. Заримдаа бяслагтай бургерээс хүртэл аз жаргалыг мэдэрч болно.
17. Өөртэйгөө ижилхэн нэгэнтэй тааралдана гэдэг ховор зүйл, тэр тусмаа чамтай адилхан хүн хааны гэр бүлийн гишүүн бол…
18. “Амралтын өдрөөр найз маань сүнсний ангуучийн хувцсаа өмсөж, энэ бяцхан хүүгийн төрсөн өдөр дээр очсон юм. Энэ хүүгийн сэтгэл маш их хөдөлсөн байлаа.”
19. “Миний шинэ гөлөг удаан алхсаны дараа бага зэрэг ядарсан юм шиг байна.”
20. “74 настай өвчтэй өвөө маань галзуу хулгана дээр сууж буй мөч – түүний сэтгэл нь үнэхээр их хөдөлжээ!”
21. Үсийг нь авах үед нохойг ингэтлээ баярладаг гэж хэн санах билээ?
Танд аз жаргалтай агшныг буулгасан фото зураг байдаг уу? Аз жаргалыг хамтдаа түгээцгээе!