“Чимээгүй” цус харвалт гэж юу вэ? Яагаад энгийн цус харвалтаас илүү аюултай байдаг вэ?

2

Өнөөдөр залуу хүмүүст хүртэл цус харвалтын аюул нүүрлээд байгаа нь нууц биш. Энэ нөхцөл байдал хүнийг хөгжлийн бэрхшээлтэй болгох эсвэл амь насыг нь эрсдэлд оруулахад хүргэдэг. Амны ойролцоох хэсэг татах, биеийнхээ нэг талыг мэдрэхгүй байх (хэсэгчилсэн саажилт), бие сул дорой болох, үг, хэл яриа гажих гэх мэтээр мэдэгдэхүйц шинж тэмдгүүд илэрнэ. Гэсэн хэдий ч бидний ихэнх нь “чимээгүй” гэж нэрлэгддэг цус харвалтаас болж зовж шаналж байгаа ба энэ талаар мэдлэгтэй байх нь гарч болох үр дагавраас сэргийлэх ач тустай юм.

Monkey Business Images / Shutterstock.com

Цус харвалт тархины эдийг үхүүлдэг ба тархин доторх судас тасрах эсвэл хаагдсанаас болдог. Дээрх нөхцлүүдэд, эсүүд шаардлагатай шим тэжээл болон хүчилтөрөгчийг хүлээж авах боломжгүй болдог ба хэдэн минутын дараа үхэлд хүргэдэг гэж ойлгож болно.

Photographee.eu / Shutterstock.com

“Чимээгүй” цус харвалт бол маш аюултай зүйл, яагаад гэвэл ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй эсвэл тухайн хүнд энэ өвчний талаарх ямар ч ойлголт байдаггүй. Энэ нь ихэвчлэн санамсаргүй байдлаар оношлогддог. Гэсэн хэдий ч олон судлаачид үүнийг хүндрэхээс нь өмнө олж илрүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ ихэнх нөхцөлд, тархийг эмнэлгийн тусгай төхөөрөмжөөр харах шаардлагатай ба ингэснээр ямар гэмтэл байгааг тодорхойлох боломжтой. Ерөнхийдөө дундаж настай хүмүүсийн 10% нь чимээгүй цус харвалттай мэдэлгүйгээр нүүр тулгардаг аж.

pathdoc / Shutterstock.com

Шинж тэмдэг бүхий хачирхалтай өнгө аяс ой санамж эсвэл тархины зохицуулалтад ажиглагдаж болно, өчүүхэн бага мэдрэгдэж болох ч, гэнэт хурдацтай нэмэгдэх боломжтой. Ерөнхийдөө тухайн хүний толгой өвдөх эсвэл хараа асуудалтай болохын өмнө илэрнэ.

puhhha / Shutterstock.com

“Чимээгүй” цус харвалтын үед дараах бусад шинж тэмдгүүд илэрч болзошгүй:

  • Нүүр таллаж мэдээгүй болох эсвэл бага зэрэг өвдөх
  • Хэм алдагдсанаас болж амьсгалын дутагдал болох (амьсгалаа барих боломжгүй байх)
  • Ярих үед хүндрэл үүсэх
  • Шалтгаангүйгээр ядрах
  • Төөрөлдөх болон зүг чигээ алдах
  • Төвлөрч чадахгүй байх
  • Тогтмол ааш зан хувирах
  • Шээсний системийг хянахад асуудал үүсэх (богино хугацаанд ойр ойрхон шээс хүрэх)
Kateryna Kon / Shutterstock.com

“Чимээгүй” цус харвалтад хүргэж буй хүчин зүйлсэд даралт ихсэх, чихрийн шижин, хэт таргалалт, цусан дахь холестерины хэмжээ, стресс, тосгуурын фибрилляци, тархины судасны эмгэг багтана. Мөн амьдралын идэвхгүй хэв маяг, тамхи татах, сэтгэцэд нөлөөлдөг эмийг ч бас дурдаж болно. Хэд хэдэн удаагийн “чимээгүй” цус харвалтын үр дүнд ой санамжаа алдах, ярихад хүндрэл учирна.

SpeedKingz / Shutterstock.com

 

“Чимээгүй” цус харвалт болон энгийн цус харвалтаас сэргийлэх хамгийн найдвартай арга зам бол тогтмол эмчид үзүүлж, эмчийн хяналтанд байх явдал юм. Мөн дараах зуршлуудаа өөрчлөх хэрэгтэй:

  • Цусны даралт, холестерин болон сахарын түвшингээ хянах
  • Спортоор хичээллэх
  • Стрессийн түвшинг бууруулах
  • Муу зуршлуудаа хаях, эрүүл хооллох
  • Өөрт тохирсон жингээ барих
Phovoir / Shutterstock

Хэрэв танд “чимээгүй” цус харвалт болох гэж байгаа юм шиг санагдах, дээр дурдсан зарим нэг илэрч болох шинж тэмдгүүд илрэх юм бол цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандаж, тохирох эмчилгээг хийлгүүлж, гарч болох үр дагавраас сэргийлээрэй.

6
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bayar Tgshe

    Bayar Tgshe

    2019/06/11 at 09:29

    Anhaa Anhaadai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *