Цагаан гаа нь хүний биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Уг амтлагчид С амин дэм, магни зэрэг ашиг тустай эрдэс бодис ихээр агуулагддаг ажээ. Үүнээс гадна цагаан гаа нь дархлааг дэмжих, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулах, өвчин намдаах, амьсгалын замын багтраа өвчин болон зүрх-судасны өвчлөлийг анагаах үйлчилгээтэй.
Цагаан гаа үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлэхээс гадна элгийг бүрэн цэвэрлэх чадалтай.
Ханиад томууны үед цагаан гаатай цай ууж байгаарай. Мөн эдгээрээс гадна олон ашиг тустай амтлагч гэдгийг та мэдэх үү?
Цагаан гаатай цайны ашиг тус:
- Цусны эргэлтийг сайжруулна
- Бие махбодид шаардлагатай хүчилтөрөгч, амин дэм, эрдэс бодисоор хангана
- Толгой болон булчингийн өвчин дарна
- Бөөрний чулуу хайлуулна
- Элэг цэвэрлэнэ
- Хавдрын эсийг устгана
- Зүрхний шигдээсээс хамгаална
Цагаан гаатай цайны жор
Орц:
- ¼ ц.х нунтаг цагаан гаа
- ¼ ц.х нунтаг куркума
- Далдуу модны самрын сүү
- Зөгийн бал
- Аяга ус
Бэлдэх арга:
- Усаа буцалгана
- Цагаан гаа, куркумагаа нэмнэ
- 10 минутын турш зөөлөн гал дээр буцалгана
- Сүүгээ нэмнэ
- Цайгаа шүүнэ
Амтат цайгаа тааваараа уугаарай.
Bolormaa Damdinsuren
2019/05/22 at 21:27
xed be